| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0163/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрн хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х- овогт З-гийн Б-д холбогдох эрүүгийн 1810006200246 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ...... ХХК-д дамжлагын ажилтнаар ажилладаг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х- овогт З-гийн Б-д /РД:...../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч З.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 хорооны 4 дүгээр гудамжинд иргэн А.С-тай маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч З.Б- 2018.04.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед найз Г-тэй уулзаад Нисэхэд интернет тоглоомын газарт тоглож байгаад 21 цаг 30 минутын үед гарсан. Г- бид хоёр “Б-” дэлгүүрээс ээждээ “Мартын 8”-ны өдөрт зориулан 1 ширхэг бялуу худалдаж авсан. Гэртээ харих замаараа Бурхантын 11 дүгээр гудамжид найз О-ийг дуудаад гарч ирэхгүй байхаар нь Г-ийн хамт цаашаа алхсан. Гэтэл О-ийн гэрээс согтуу 3-4 хүн гарч ирсэн ба тэр дундаас хар өнгийн куртик өмссөн танихгүй ах ирээд миний зүүн талын шанаа руу цохиод “Чи хэн бэ” гэхээр нь “О-гийн найз байгаа юм” гэж хэлээд түлхсэн. Тэгтэл шууд Г-ийг цохисон. Би дундуур нь ороод маргааныг салгаад хар өнгийн куртик өмссөн залуутай маргалдсан. Тэр үед хамт байсан хүмүүс нь бид хоёрыг салгасан. С- ах намайг “Чи намайг таньж байна уу” гэхээр нь “таныг таньж байна, О-гийн ах нь байна, О-тай уулзах гэсэн юм” гэхэд “О-тай ярих уу” гээд намайг яриулсан. Намайг явах гэхэд С- ах намайг цохиход нь би зөрүүлээд С- ахын нүүр хэсэг рүү 2-3 удаа, толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс маргааныг салгасан. Тэгээд бид хоёр гар гараа бариад салсан. ... С- ахын ээж нь над руу залгаад “чи манай хүүхдийг зодсон байна, танай гэрийхэнд хэлсэн” гэхээр нь би гэртээ харьж хоёр ахыгаа дагуулж ирээд С-ыг эмнэлэг рүү авч явсан. ... Би хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн34-37-р хуудас/,
2. Хохирогч А.С- 2018.03.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цагаас 21 цаг 30 минутын үед манай гэрийн гадаа Б- ирээд дүү О-ийг дуудаад байхаар нь “ажлаасаа ирээгүй байна” гэж хэлчихээд гэр рүүгээ ортол ахиад дуудаад байхаар нь “ажлаасаа ирээгүй байна гэж байна ш дээ” гэхэд “ийм орой болсон хойно ирэхгүй байна гэж юу байсан юм бэ, дуудаад өгчихөөч” гэхээр нь дуугараагүй гэртээ орсон. Манай гэрт хамт байсан найз О- “харьлаа” гээд гарсан. Удалгүй гадаа шуугилдаад байхаар нь гартал О-ийг заамдчихсан зогсож байхаар нь салгах гээд дундуур нь ортол “чи хэн бэ” гээд Б- заамдаж аваад миний нүүрний баруун тал руу 2-3 удаа цохитол хамраас цус гарсан. Бид хоёр заамдалцсан чигээрээ зогсож байтал гэрээс дүү Н- гарч ирээд салгах гэж оролдсон. Б- нь “би боксод явдаг” гээд гараа тавихгүй байсан. ... Гэртээ ороод цусаа угааж байтал намайг дахиад хашааны гаднаас дуудахаар нь гараад очтол “нэг торт, нэг пиво барьчихсан ах уучлаарай, муухай юм боллоо” гээд зогсож байсан. ... Би одоо эмчилгээ хийлгэж байгаа учраас эмчилгээний баримтаа авчирч өгнө. Тухайн үед 120.000 төгрөгөөр толгойн томографийн зураг авахуулсан. Тэр мөнгийг Б- төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2018.05.02-ны өдөр мэдүүлэхдээ: ... Б- нь манай найзтай маргалдаад зууралдаад байхаар нь би очиж салгах гэхэд надтай маргалдаж зодоон эхлүүлсэн. Би Б-ыг цохих гэж гараа далайсан боловч оноогүй. ... Гэрт байхад дахин намайг дуудаад байхаар нь гартал надаас уучлалт гуйгаад пиво авч өгсөн. ... Би хохирлын мөнгө 700.000 төгрөгийг Б-оос хүлээн авсан. Надад цаашид гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
3. Гэрч Г.Г- 2018.03.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... Б- бид хоёр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байх PC тоглоомын газарт 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл тоглож байгаад “Б-” супермаркетаас бялуу авчихаад 11 дүгээр гудамжинд Б-ы найз О-г гэрээс нь дуудчихаад явж байтал араас “хүүе” гэхээр нь эргээд хартал Б-г саарал цамцтай залуу шанаа руу нь гараараа цохичихоод, дараа нь намайг цохих гэхээр нь нүүрээ хаагаад доошоо хартал миний нүүр рүү өшиглөсөн. Б- салгатал тэр залуу дахиад Б-ы шанаа руу нь цохихоор нь Б- өөдөөс нь цохичихоод хашаанд шахаад тонгойлгоод гараараа хавчсан байснаа тавиад явах гэтэл О-гийн ах “чамтай яръя гэж байна” гэхээр нь О-тай ярьсан. Ах нь “чи надтай халз үзэх юм уу” гэхээр нь Б- “тантай юм ярихгүй” гэж хэлээд Б-ыг С- цохисон. Б- зөрүүлээд шанаа руу нь цохиж толгой дээр нь дарж байгаад өшиглөсөн. Б- С-д ганц пиво авч өгөөд хуваагаад уугаад салсан. Дараа нь Б-ы ахтай таарахад “чи яагаад хүн зодсон юм бэ, тэр айлд нь очье” гээд хамт очтол Б- руу С-ын ээж нь дайраад загнаад байхаар нь би Б-ыг гэрээс нь аваад гарсан. Тэр хүмүүс “эмнэлэг явна” гэж байсан. Саарал цамцтай залуу нь миний уруул, ам руу гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
4. Гэрч Ц.Б- 2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... орой 18 цагийн үед ирээд О-, С- бид гурав 2.5 литрийн пиво уугаад дуусч байтал гадаа “О- О-” гээд эрэгтэй хүн дуудаж байсан. Тэр үед 21 цаг өнгөрч байхад манай найз О- харих гээд гарсан. Удалгүй бөөн шуугиан болоод байхаар нь би С-ын дүү Н-тай хамт араас нь гартал С-ын хамарнаас цус гарчихсан, хар куртиктэй залуу газар унагаасан өшиглөж байхаар нь салгаад С-ыг гэр рүү нь оруулсан. Оройны 22 цагийн үед ах, эгч нар нь ирээд С- хараад “Гэмтлийн эмнэлэг явъя” гээд авч явсан...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
5. Гэрч Б.О- 2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр С-ын гэрт 18 цагийн үед Б- бид хоёр очсон. Орой 19 цагийн үед пиво ууцгаагаад байж байтал гаднаас нэг эрэгтэй хүн С-ын дүүг дуудахад С- гараад “байхгүй байна” гэхэд дахиад дуудаад байсан. Энэ хооронд пиво дуусч байсан учраас би явахаар гарахдаа тэр залууд “байхгүй байна” гэж хэлэхэд “байгааг нь мэдэж байна, гаргаад ирээч” гэхээр нь “байхгүй байна ш дээ” гэж дахиад хэлсэн. ... Тэр залуу “чи энэ айлын хүн биш дуугүй мөрөөрөө бай” гэхээр нь маргалдахад тэр залуу миний цамцнаас заамдсан. С- гэрээс гарч ирээд “боль, яагаад байгаа юм бэ” гээд салгах гэтэл “чи дундуур орлоо” гээд С-ыг гараараа хамар руу нь цохисон. Гэрт байсан дүү Н- нь Б-тай гарч ирээд салгасан. Гэрт оруулаад С-ын хувцсыг солиод нүүр амыг нь угаалгасан. Б- бид хоёр 21 цагийн үед явах гээд гарч байхад С-ын ах С-ү орж ирээд “юу болсон” гэхээр нь болсон асуудлыг хэлээд байж байтал С-ын ээж нь ирсэн. Удалгүй араас нь нөгөө залуу орж ирээд “О-тай уулзмаар байна” гэхээр нь ээж нь О-аг “битгий гар” гээд гаргахгүй үүдэнд зогсож байсан С-ү ах нь тэр залуутай заамцалдахад тэр залуугийн ах нь ирж салгасан. Тэр залуу “дүүгээ гэртээ хүргэж өгчихөөд ээжийгээ дагуулаад ирье” гэж явсан. Удалгүй ээжийгээ дагуулж ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
6. Гэрч Б.Н- 2018.03.30-ны өдөр мэдүүлэхдээ: ... тухайн өдөр манай ах С- хоёр найзынхаа хамт гэртээ пиво ууж байтал гадаа “О-” гээд манай эгчийг дуудсан. Ах гэрээсээ шагайгаад “байхгүй” гэж хэлсэн. Удалгүй найз О- нь гэр рүүгээ явлаа гээд гарсан. Гадаа шуугиан болоод байхаар нь ах С- гарсан ба ахыг удаад байхаар нь би араас нь гартал Б- ах С-ыг заамдчихсан нүүр рүү цохиж байхаар нь би очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
7. Гэрч О.Н- 2018.04.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний утас руу цагдаагаас залгахад нь цагдаа дээр очоод болсон асуудлыг мэдсэн. Би зодуулсан гэх залууг эмнэлэгт үзүүлж, зургийг нь авахуулаад эм тариаг нь авч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3446 дугаартай дүгнэлтэнд:
1. А.С-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-30-р хуудас/,
9. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,
10. “Мед Трауна” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 49-50-р хуудас/,
11. Шүүгдэгч З.Б-ы хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/,
- иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41-р хуудас/,
- мэргэжлийн боловсролын үнэмлэхний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-44-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч З.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 хорооны 4 дүгээр гудамжинд найз О-ийг хашааны гаднаас дуудахад А.С- болон түүний найз Б.О- нар “О- ирээгүй гэж хэлээд байхад дуудаад байлаа” гэж хэлснээр Б.О-тэй маргаан үүсгэсэн ба тэднийг салгахаар очсон хохирогч А.С-ын нүүр болон цээжинд нь цохиж “...тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.С-ын ... манай гэрийн гадаа Б- ирээд дүү О-ийг дуудаад байхаар нь “ажлаасаа ирээгүй байна” гэж хэлчихээд гэр рүүгээ ортол ахиад дуудаад байхаар нь “ажлаасаа ирээгүй байна гэж байна ш дээ” гэхэд “ийм орой болсон хойно ирэхгүй байна гэж юу байсан юм бэ, дуудаад өгчихөөч” гэхээр нь дуугараагүй гэртээ буцаад орсон. ... гадаа шуугилдаад байхаар нь гартал О-ийг заамдчихсан зогсож байхаар нь салгах гээд дундуур нь ортол “чи хэн бэ” гээд Б- заамдаж аваад миний нүүрний баруун тал руу 2-3 удаа цохитол хамраас цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2018.05.02-ны өдөр: ... Б- нь манай найзтай маргалдаад зууралдаад байхаар нь би очиж салгах гэхэд надтай маргалдаж зодоон эхлүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Г.Г-ийн ... 11 дүгээр гудамжинд Б-гийн найз О-г гэрээс нь дуудчихаад явж байтал араас “хүүе” гэхээр нь эргээд хартал Б-ыг саарал цамцтай залуу шанаа руу нь гараараа цохичихоод, дараа нь намайг цохих гэхээр нь нүүрээ хаагаад доошоо хартал миний нүүр рүү өшиглөсөн. Б- салгатал тэр залуу дахиад шанаа руу нь цохихоор нь Б- өөдөөс нь цохичихоод хашаанд шахаад тонгойлгоод гараараа хавчсан байснаа тавиад явах гэтэл О-гийн ах “чамтай яръя гэж байна” гэхээр нь О-тай ярьсан. Ах нь “чи надтай халз үзэх юм уу” гэхээр нь Б- “тантай юм ярихгүй” гэж хэлээд Б-ыг С- цохисон. Б- зөрүүлээд шанаа руу нь цохиж толгой дээр нь дарж байгаад өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Ц.Б-гийн ... Удалгүй бөөн шуугиан болоод байхаар нь би С-ын дүү Н-тай хамт араас нь гартал С-ын хамарнаас цус гарчихсан, хар куртиктэй залуу газар унагаасан өшиглөж байсан...гэх мэдүүлэг.гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Б.О-ийн ... Орой 19 цагийн үед нэг эрэгтэй хүн С-ын дүүг дуудахад С- гараад “байхгүй байна” гэхэд дахиад дуудаад байсан. Энэ хооронд пиво дуусч байсан учраас би явахаар гарахдаа тэр залууд “байхгүй байна” гэж хэлэхэд “байгааг нь мэдэж байна, гаргаад ирээч” гэхээр нь “байхгүй байна ш дээ” гэж дахиад хэлсэн. ... Тэр залуу “чи энэ айлын хүн биш дуугүй мөрөөрөө бай” гэхээр нь маргалдахад тэр залуу миний цамцнаас заамдсан. С- гэрээс гарч ирээд “боль, яагаад байгаа юм бэ” гээд салгах гэтэл “чи дундуур орлоо” гээд С-ыг гараараа хамар руу нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Б.Н-ийн ... тухайн өдөр манай ах С- хоёр найзынхаа хамт гэртээ пиво ууж байтал гадаа “О-” гээд манай эгчийг дуудсан. Ах гэрээсээ шагайгаад “байхгүй” гэж хэлсэн. ... Гадаа шуугиан болоод байхаар нь ах С- гарсан ба ахыг удаад байхаар нь би араас нь гартал Б- нь ах С-ыг заамдчихсан нүүр рүү цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №3446 дугаартай дүгнэлтэнд:
1. А.С-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч З.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.С-д эмчилгээний зардал, хохиролд 128.000 төгрөг нөхөн төлж, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд илэрхийлснээр /хх-ийн 56-57-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай прокурорын саналаар З.Б-д холбогдох эрүүгийн 1810006200246 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч А.С-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.Б- түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч З.Б-ы хохирогч А.С-ын биед хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Б-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч З.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.С- нь “...шүүгдэгч З.Б-оос хохиролд 700.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 57-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.