| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03838/И |
| Дугаар | 191/ШШ2025/04603 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** байр, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй
Оргилсайханы******* /рд: ***/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.Энхтэмүүжин тус банктай 2024 оны 05 сарын 21-ний өдөр 2010104587 тоот зээлийн гэрээ байгуулан 20,534,417 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 07 сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 316/Ш32025/00930 дугаартай захирамжаар хариуцагч нар нь Сэлэнгэ аймаг Шаамар сум 3-р баг ногоочид гудамж 0 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих О.Энхтэмүүжингийн хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-13-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: О.Энхтэмүүжингийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК О.Энхтэмүүжинг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт ******* банк ХК болон О.Энхтэмүүжин нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 930 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р багийн захирагчийн тодорхойлолт зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд ******* банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, О.Энхтэмүүжинг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
О.Энхтэмүүжин **** тоот хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** /рд: ***/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Энхтэмүүжинг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. О.Энхтэмүүжинг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* банк ХК /утас:****/-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ