| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03429/И |
| Дугаар | 191/ШШ2025/04467 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04467
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** давхарт байрлах, ********************* сан /рд***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод байрлах,******* ББ ХХК /рд:***/-д холбогдох,
126,289,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ********************* сан нь ********************* сангийн тухай хууль-ийн дагуу банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд******* даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн оролцоотой ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь******* ББ ХХК, түүнийг төлөөлж Х.Сэржмаа нь Капитал банкнаас авсан 250,000,000 төгрөгийн зээлийн 52 хувьд******* даалт гаргаж, 2014 оны 11 сарын 14-ний өдөр БДГ-82 тоот Батлан******* гэрээ байгуулсан.******* ББ ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа доголдож улмаар Капитал банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн тул Батлан******* гэрээний үүргээ биелүүлж Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2023 оны 09 сарын 28-ны өдөр 126,289,836 төгрөгийг төлсөн.******* ББ ХХК нь 2014 оны 11 сарын 14-ний ЗГ-82 тоот Батлан******* гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд******* ББ ХХК-аас 126,289,836 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Сэржмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Талууд тохиролцоод 126,289,836 төгрөгийг дараах графикийн дагуу бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 05 сарын 10-нд 108,789,836 төгрөг, нийт 126,289,836 төгрөгийг ********************* санд төлнө... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК хариуцагч С.Хүрэлчулуун, С.Хишигзаяа нарт холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэлд 12,493,693.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,224,718.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,734,317.95 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 60,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 311,000 төгрөг, нийт 30,512,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2028 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-нд 500,000 төгрөгөөр 35 удаа 17,500,000 төгрөг, 2028 оны 05 сарын 10-нд 108,789,836 төгрөг, нийт 126,289,836 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч Х.Сэржмаагийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ББ ХХК 2025 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 07 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 08 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 09 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 10 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 11 сарын 10-нд 500,000 төгрөг, 2027 оны 12 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 01 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 02 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 2028 оны 05 сарын 10-нд 108,789,836 төгрөг, нийт 126,289,836 00 /нэг зуун хорин зургаан сая хоёр зуун наян есөн мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч ********************* санд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 789,400 төгрөгөөс 394,700 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ********************* санд буцаан олгож, үлдэх 394,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ