2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02856

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02856

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн ан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч:  *******, ******* ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: овогт ын /РД:/,

 

Хариуцагч: овогт ын /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 69,679,086.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг *******, ******* ******* *******т шилжүүлсэн. ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт ... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

******* ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, *******, ******* ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ******* ******* ******* ХХК /убд:, РД:*******/ түүнийг төлөөлөн Захирал ургийн овогтой /РД:/, хамтран үүрэг гүйцэтгэгч ургийн овогтой /РД:/ нар нь *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан(Цаашид Сан гэх)-аас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 141/2018/3-44 тоот зээлийн болон 141/2018/Б-44 тоот барьцааны гэрээ байгуулан 550,000,000 /таван зуун тавин сая/төгрөгийг Соронзон үелзүүрт компьютерт томограф шинжилгээ оношилгооны өв байгуулах төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

ургийн овогтой /РД:ЖЬ65051960/ дараах үл хөдлөх хөрөнгийн барьцаалуулсан. Үүнд:

1. СБД, хороо намнансүрэнгийн гудамж 4 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-, гэрчилгээний дугаар бүхий, үйлчилгээний зориулалтай 139 м.кв үл хөдлөх хөрөнгө;

2. СБД, хороонд байршилтай тоот гэрчилгээний дугаартай нэгж талбарын дугаар бүхий 284 м.кв талбайтай эзэмших эрхийн ******* зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан

Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд даж байна.

1. ******* ******* ******* ХХК, Ц. нараас 69,679,086.71 төгрөгийн төлбөрийг гаргуулах Үүнийг задалбал.

- Үндсэн зээлийн төлбөр 52,584,911.41 төгрөг

- Зээлийн алдангийн төлбөрт 17,063,675.30 төгрөг

- Нотариатын зардал 30,500.00 төгрөг

2, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гуулах гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******хтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

*******, ******* ******* газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК, нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь ******* ******* ******* ХХК, Ц., О. нарт холбогдуулан 69,679,086.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******хтуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ******* ******* ******* ХХК, Ц., О. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******хтуяа нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Ц., О. нарт холбогдуулан гаргасан 69,679,086.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ******* ******* ******* ХХК, Ц., О. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар ан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР