2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02859

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02859

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: ******* овогт *******ын /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 39,4025,091.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.*******, Т. нар нь 2016-11-14-ний өдөр ХААН Банк ХК-ийн БЗ Гачуурт тооцооны төвтэй ЗГ201642845599 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Мөн хариуцагч Б.*******, Т. нар нь 2017-05-04-ний өдөр ХААН Банк ХК-ийн БЗ Гачуурт тооцооны төвтэй ЗГ201742960435 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг дээр 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн цалингийн зээл жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн хариуцагч Б.*******, Т. нар нь 2018-02-14-ний өдөр ХААН Банк ХК-ийн БЗ Гачуурт тооцооны төвтэй ЗГ/201843423407 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 13,007,553.87 /арван гурван сая долоон мянга таван зуун тавин гурав/ төгрөг дээр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн цалингийн зээл жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. /НИИТ 14,907,553.87 төгрөг/

Хариуцагч нар нь 2025-01-31-ний өдрийн байдлаар ЗГ201642845599 тоот, ЗГ201742960435 тоот, ЗГ/201843423407 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн үндсэн зээлийн төлбөрт 6,570,002.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,212,627.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,786.2 төгрөг, нийт 11,784,416.2 төгрөг төлсөн.

Хариуцагч Т., Б.******* нар нь 2017-02-22-ны өдөр БЗ Гачуурт тооцооны төвтэй ЗГ201742960435 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 зургаан сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан.

Хариуцагч нар нь 2025-01-31-ний өдрийн байдлаар тус зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,556,097.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,638,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,005.8 төгрөг, нийт 4,197,616.3 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй болно.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч

1/ Б.*******, Т. нарт холбогдуулан ЗГ201642845599 тоот,

ЗГ201742960435 тоот, ЗГ/201843423407 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2025-01-31-ний өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 11,829,997.9 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 16,393,456.03 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,712,095.12 төгрөг,

Г/ Нотариатын зардалд 99,000 төгрөг, нийт 30,034,549.04 төгрөг,

2/ Т., Б.******* нарт холбогдуулан ЗГ201742960435 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025-01-31-ний өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 3,443,902.5 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 5,371,676.3 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 551,963.4 төгрөг,

Нийт 9,367,542.2 төгрөг, бүгд 39,402,091.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Молк ургийн овогт Бухарьягийн ******* /РД: *******/, ******* ургийн овогт *******ын /РД: / нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,303,091.24 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 99,000 төгрөг нийт 39,402,091.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн *******инд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:

1. Хариуцагч Б.*******, Т. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,402,091.24 төгрөг гаргуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сараас 2026 оны 03 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

Төлбөр төлөх он, сар өдөр

Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ

1.

2025/04/25

800,000 төгрөг

2.

2025/05/25

800,000 төгрөг

3.

2025/06/25

800,000 төгрөг

4.

2025/07/25

800,000 төгрөг

5.

2025/08/25

800,000 төгрөг

6.

2025/09/25

800,000 төгрөг

7.

2025/10/25

800,000 төгрөг

8.

2025/11/25

800,000 төгрөг

9.

2025/12/25

800,000 төгрөг

10.

2026/01/25

800,000 төгрөг

11.

2026/02/25

800,000 төгрөг

12.

2026/03/25

30,602,091.24 төгрөг

Нийт

39,402,091.24 төгрөг

 

2. Хариуцагч Б.*******, Т. нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, Т. нарт холбогдуулан 39,402,091.24 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.*******, Т. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,402,091.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30,602,091.24 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.*******, Т. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******, Т. нарт холбогдох 39,402,091.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.*******, Т. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,402,091.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30,602,091.24 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, Б.*******, Т. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,960.46 төгрөгөөс 177,480.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 177,480.23 төгрөгийг, хариуцагч Б.*******, Т. нараас 177,480.23 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР