| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2021/03822/И |
| Дугаар | 210/МА2022/00106 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/00106
Магадлал
2022.01.14 № 106
С-О-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03759 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С-О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Бт холбогдох
Зардал 15,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:
1.а Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2886 дугаар захирамжаар “Цэц нум” ХХК нь 54,670,500 төгрөгийг С-О ХХК-д төлөхөөр талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн. “Цэц нум” ХХК нь дээрх захирамжийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 54,670,500 төгрөгт 68-51 УВУ дугаартай, Howo маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон. Гэвч Б.Б нь тус автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байсан. Манай компани автомашиныг шилжүүлж авахын тулд 15,555,555 төгрөгийг Б.Бын өмнөөс барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн. Б.Б нь энэ мөнгийг буцаан төлөхөөр Э.Мөнгөншагайтай тохиролцсон гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.а С-О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. С-О ХХК болон Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Э.Мөнгөншагай нь Б.Баас 24,150,000 төгрөгийн нэхэмжилсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б нь 16,100,000 төгрөгийг С-О ХХК болон Э.Мөнгөншагайгаас аваагүй. Бэлэн мөнгөний зарлагын баримтад 15,550,000 төгрөг, хүлээн авагч “Цэц нум” ХХК, утга нь ломбардны үнэ гэж бичсэн, уг мөнгийг Б.Бт олгосон нь харагдахгүй байна. Барьцаалан зээлдүүлэх газарт мөнгийг өгсөн гэдэг нь Б.Бт бэлнээр өгөөгүй гэдгийг нотолж байна.
Э.Мөнгөншагайд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөж итгэмжлэл олгосон. Зээлийн гэрээг Э.Мөнгөншагай компанийг төлөөлж биш иргэнийг төлөөлж гарын үсэг зурсан. Субъектын хувьд ялгаатай байтал ийнхүү хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй. Зээлийн гэрээний хавсралтад өгсөн итгэмжлэл гэрээний салшгүй хэсэг байх ёстой. Э.Мөнгөншагайг С-О ХХК-ийн захирлаар 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилсон. Улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлсэн баримт байхгүй. Барьцаалан зээлдүүлэх газарт автомашиныг Б.Б тавьсан. Уг төлбөрийг С-О ХХК-аар төлүүлсэн. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Баас 15,555,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-О ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,595,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 278,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 235,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-О ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.а Гэрч З.Уранчимэг, З.Чойжийжанцан нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй. Гэрч З.Уранчимэг шүүхэд мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч, шүүгчийн асуултад өөр, өөрөөр хариулсан. Гэрч З.Чойжийжанцан “Шармал зоос” ХХК гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх баримтгүй байхад шүүх З.Чойжийжанцанг “Шармал зоос” ХХК гэх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх түүний мэдүүлгийг үндэслэл болгосон. Гэрч З.Чойжийжанцан нь бэлэн мөнгөний баримт дахь гарын үсгийг өөрийн гарын үсэг гэдгээ нотлоогүй. “... мэдэхгүй ээ, мөн л юм шиг байна...” гэж хариулсан байхад Б.Б болон “Шармал зоос” ХХК-ийн хооронд барьцаалан зээлдүүлэх харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Б.Б нь “Шармал зоос ХХК-ийн ломбардад төлөх төлбөрөө С-О ХХК-аар төлүүлсэн” гэж тайлбарласан гэжээ. Гэтэл миний бие шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа “Шармал зоос ХХК гэдэг өгүүлбэр орсон нэг ч тайлбар мэдүүлэг өгөөгүй.
4.б С-О ХХК болон Б.Б нарын хооронд зээлийн гэрээ болон бусад эрх зүйн харилцаа үүсээгүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж Б.Баас 15,555,000 тегрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа С-О ХХК-ийг Э.Мөнгөншагай төлөөлж Б.Бтай зээлийн гэрээ байгуулсан гэх боловч тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй талаар баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар
Нэхэмжлэгч С-О ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан түүний өмнөөс барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 15,555,000 төгрөг, алданги 8,595,000 төгрөг, нийт 24,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 8,595,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, уг мөнгөн хөрөнгийг аваагүй гэх үндэслэл заан маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2886 дугаар захирамжаар “Цэц нум” ХХК 54,670,500 төгрөгийг С-О ХХК-д төлөхөөр талууд эвлэрснийг баталсан. /хх-ийн 67-68/ Шүүгчийн уг захирамжийг гүйцэтгэх ажиллагааны явцад “Цэц нум” ХХК нь С-О ХХК-д төлөх 54,670,500 төгрөгийн төлбөрт Б.Бын эзэмшлийн 68-51 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашиныг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн 2015 оны 1630 дугаар гүйцэтгэх хуудас, төлбөр төлөгч З.Уранчимэг, хариуцагч Б.Б нарын гаргасан төлбөр төлөх тухай баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэргээр тогтоогджээ. (хх-ийн 19-23)
Хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С-О ХХК-д төлөх 54,670,500 төгрөгийг төлөх тухай баталгаа гаргаж байснаас (хх-ийн 70) гадна С-О ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Мөнгөншагайд (хх-ийн 7) дээрх төлбөрөөс тусдаа 24,000,000 төгрөгийн өр төлбөр барагдуулах талаар мөн баталгаа гаргасан бичгийн баримт хэрэгт авагджээ. (хх-ийн 66)
Нэхэмжлэгч С-О ХХК-ийн “Цэц нум” ХХК-аас төлбөрт тооцон шилжүүлэн авсан дээрх автомашиныг хариуцагч Б.Б нь энэ хэрэгт гэрчээр оролцсон З.Чойжийжанцангийн “Шармал зоос” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд: Гэрч З.Уранчимэгийн “... С-О ХХК-аас 16 сая гаруй төгрөгийг Б.Б авч ломбардны төлбөрийг төлөх талаар ... ярилцсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Чойжийжанцангийн “... Б.Б “Шармал зоос” ХХК-аас 2015 оны 12 дугар сарын 10-ны өдөр 16 сая төгрөгийг ... автомашин барьцаалж авсан. С-О ХХК надад бэлэн мөнгө өгөөд Б.Бын зээлийг чөлөөлсөн ...” гэх мэдүүлэг. Мөн С-О ХХК-ийн 15,555,000 төгрөгийг З.Чойжийжанцанд хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 65)
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон дээр дурдсан нотлох баримтуудыг хариуцагч талаас үгүйсгэж няцаасан ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Дээрх байдлаар өөрийн өмчлөлд авсан автомашиныг барьцаанаас чөлөөлөхийн тулд нэхэмжлэгч С-О ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Цэц нум” ХХК-ийн нэр дээр бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж, “автомашины ломбардны үнэ” гэсэн гүйлгээний утгатай 15,555,000 төгрөгийг Б.Бын өмнөөс гэрч З.Чойжийжанцангийн “Шармал зоос” гэх барьцаан зээлдүүлэх газарт төлснөөр хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх газар төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгджээ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан. Нэхэмжлэгч С-О ХХК нь хариуцагч Б.Бын дээрх өр төлбөрт төлсөн 15,555,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Баас 15,555,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-О ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.Давж заалдах гомдлын талаар
2.1 Анхан шатны шүүх гэрч З.Уранчимэг, З.Чойжийжанцан нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тухайлбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бичмэл баримтууд, Э.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичмэл баримтуудыг тус тус харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байх тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч С-О ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Мөнгөншагай нь хариуцагч Б.Бын өмнөөс “автомашины ломбардны үнэ” гэсэн утгаар төлсөн төлбөрийн үүргийг баталгаажуулах зорилгоор Б.Бтай 16,100,000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан, уг зээлийн маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/04081 дугаар шийдвэрээр Э.Мөнгөншагай болон Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. (хх-ийн 37-38)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Б.Б болон С-О ХХК-ийн хооронд өр төлбөрийн асуудал байгаа ...” гэсэн тайлбар гаргаж байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02099 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан байна. /хх-ийн 29/
2.2 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байх тул “... С-О ХХК болон Б.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч С-О ХХК болон Б.Б нарын хооронд гэрээний бус үүрэг үүссэн гэж үзэхээс гадна гэрээний бус үүрэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 235,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.БАТЗОРИГ
Магадлал
2022.01.14 № 106
С-О ХХК-ийн нэхэмжлэлтэй