Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч З.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан З.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811003740256 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт З.О, 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн,  29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1129е тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .........................

 

Шүүгдэгч З.О нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1129е тоотод хамтран амьдрагч Д.Норовцэрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ах, эхнэр хоёртойгоо 3 сав пиво уусан. Тэгээд гадаа машинаа янзалж байтал таньдаг хүн тааралдаад айлд очиж архи уучихаад гэртээ буцаад иртэл эхнэр байхгүй байхаар нь ээжийндээ ороод унтсан. Сэрэхэд эхнэр ирээгүй байсан. Би утас руу нь залгаад хаана байгааг нь асуутал караокед байна гэхээр нь чи юу хийж байгаа юм бэ гэртээ ирэхгүй юм уу гэж хэлсэн ” гэв.

Хохирогч Д.Норовцэрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ нөхөр Отгонбаатар 2 хүүхдийн хамтаар амарч байсан нөхөр ах Лхагвасүрэнгийн хамтаар пиво уугаад байсан гадаа машин тэрэг янзална гээд байж байсан, хэсэг хугацааны дараа алга болоод хаашаа явсан нь мэдэгдэхгүй утсаа гэртээ үлдээсэн байсан учир би хэсэг хүлээж байгаад ах Лхагвасүрэнгийн хамтаар гадуур хайж яваад олдоогүй юм. Ингээд орой 23:00 цагийн орчим гаднаас хайж яваад гэртээ иртэл согтуу гэртээ ирчихсэн ээжийн гэрт унтаж байсан юм. Тэгсэн сэрж босож ирээд чи одоо хаагуур яваад байгаа юм, хэнтэйгээ явж ирээд хэнтэй архи уусан юм гээд үгээр идээд чи өөрөө алга болоод хэнтэйгээ явж байгаад ирсэн юм гээд маргалдаж эхэлсэн юм. Намайг урдаас нь хэрүүл хийгээд байсан чинь гэнэт миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэрнээс болж баахан маргалдсан. Галын дэгээ төмөр аваад миний хоёр хөлийн булчин хэсэгт 2-3 ороолгосон юм. Тэгснээ уруул руу алгадсан. Тухайн үед төрсөн ах Лхагвасүрэн хараад зогсож байсан. Би Отгонбаатарын гар утсаар ээж рүү нь утасдаж хэлсэн. Ээж удалгүй цагдаагийн хамтаар орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-12-13х/,

             Гэрч З.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...З.О чи манай ахыг бааранд мөнгөний тооцоонд үлдээлээ гэж уурлаад ...эхнэр Д.Норовцэрэнгийн нүүр лүү 2-3 удаа алгадаад мөн ээжийг маань хэрүүлдээ оролцуулж танай ээж чинь бол аймшгийн авгай гэх зэргээр доромжилсон учир З.О галын шилээвэр бариад Д.Норовцэрэн лүү далайн 3-4 удаа цохьсон. Энэ үедээ хөл хавьцаа нь цохьсон байх. Тэгээд би боль гээд галын шилээврийг нь авч гэрээс гаргаж хаясан юм ...” гэсэн мэдүүлэг. /хх-18-20х/,

              Яллагдагч З.О мэдүүлэхдээ: “Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би манай хамаатны залуу Лхагвасүрэн болон эхнэр Норовцэрэнгийн хамт гэртээ 2,5 литрийн 3 сав пиво уучихаад гадаа гарч машинаа засаж байтал зүс таних залуу дуудаад тэдний найзынх нь гэрт очиж 0,5 литрийн 1 шил архи уучихаад гэртээ буцаж ирээд ээжийндээ ороод унтчихсан байсан. Орой 21 цагийн үед сэрээд гэртээ ороход манай эхнэр Норовцэрэн гэртээ байхгүй байсан. Би Норовцэрэнг хайгаад утас руу нь залгахад 39 дүгээр сургуулийн урд талын караокед ах Лхагвасүрэн болон Улаанаа нартай байна гэж хэлэхээр нь би гэртээ хурдан ир гэж хэлсэн. 20-30 минутын дараа Норовцэрэн ганцаараа согтуу ирэхээр нь чи манай төрсөн ах болон хамаатны ах нартай караоке ороод байхдаа яадаг юм бэ гээд уурласан чинь Норовцэрэн танайхан манайхан гээд ер нь манай гэр бүлийхэнийг доромжлоод манай ээжийг хүртэл хэрүүлдээ оруулж доромжлоод тэсэхийн аргагүй байхаар нь 1 удаа алгадаад галын дэгээ төмрөөр шилбэний арын булчин руу болох бөгс рүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд удалгүй хадам ээж цагдаа дагуулаад ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-38-39х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №2029 тоот дүгнэлтэд: 

                 1. Д.Норовцэрэнгийн биед зүүн хацар, уруул хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын салстад язрал, баруун зүүн ташаа, хоёр хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-33х/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.О нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1129е тоотод хамтран амьдрагч Д.Норовцэрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Норовцэрэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ /хх-48х/ дурьдсан, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.