Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

   2024        07           24                                         2024/ДШМ/41

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2439000390128 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим..........согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйл “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, О.*******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд “умдаг болон суудал ясны хугарал 2 талдаа /эрвээхэй хэлбэрийн хугарал/, умдаг, бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцралт, цус хуралт" бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

- хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд  учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

      - хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож ухрах үйлдэл хийхдээ О.*******ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйчлэлд маргахгүй хүлээн зөвшөөрч оролцдог.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял хүлээлгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Миний үйлчлүүлэгч ******* нь эмчилгээний зардалд хохирогч О.*******т 13,370,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д машины эвдрэлийн төлбөрт 3,865,000 төгрөг буюу нийт 17,235,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Цаашид хохирогч О.*******ийн нэхэмжилж байгаа сэтгэл санааны хохирлын 7,000,000, эмчилгээ хийлгэх 9,588,000, сэргээн засах эмчилгээний зардалд 3,000,000, имрайн 740,000 төгрөг буюу нийт 22,868,476 төгрөгийг *******гийн зүгээс хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж, эхний ээлжид шаардлагатай байгаа сэргээн засах эмчилгээний 3,000,000, имрайн 740,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж үлдэгдэл 19,128,476 төгрөгийг шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа төлөхөөр хохирогч О.*******тэй тохиролцож, хохирогч О.******* ч мөн шүүх хуралдаанд энэ талаар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэл баримтаар ирээгүй гэдэг үндэслэлээр шүүгдэгчийн сайн дураар төлөхөө илэрхийлж, хохирогч О.*******ийн хүлээн зөвшөөрч тохиролцсон эвлэрэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.

Нөгөө талаас шүүгдэгч *******гийн хувьд хөдөө мал маллаж малынхаа үр шимээр үр хүүхэд, ар гэрээ тэжээн тэтгэдэг бөгөөд хохирогч О.*******т төлсөн эмчилгээний зардал, мөн цаашид төлөх эмчилгээний зардлыг малынхаа үр шимээр төлж барагдуулах бөгөөд *******гийн хувьд малын үр шимээс өөр орлогогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдал, анх удаа тохиолдлын чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, малчин нь “хүнсгүй болчихлоо, сумын төв яваад өгөөч” гэсэн гуйлтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо цасанд хүүхэдтэйгээ суучихсан эмэгтэй хүнийг хараад туслах зорилготой ухрах үйлдэл хийхдээ бусдын биед гэмтэл учруулсан хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд хэрэгт холбогдож байгаагүй, бага насны олон хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах саналыг гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 17,235,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч О.*******ийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан 2,500,000 төгрөгийн баримт ирүүлсэн байсан. Шүүх эмчилгээний зардалтай холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт хийхдээ 4,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж дүгнэсэн.  

Мөн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн саналыг гаргахад анхан шатны шүүх хүлээж авалгүйгээр *******д Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас гарахгүй байх ял оногдуулсан. Эхнэр, 3 хүүхэд нь .............. байранд амьдардаг. Шүүгдэгч ******* нь .............. мал малладаг. .............. төвд ах дүү хамаатан садан, таньдаг хүн байхгүй. Хаана амьдрах вэ гэдэг нөхцөл байдал үүсэж байгаа учраас шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулах боломжгүй гэж үзвэл ...............нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Аливаа гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг нь оногдуулсан ял шийтгэлтэй таарч тохирсон байх зарчимтай. Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар ............... нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хөдөө мал дээр байдаг. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим Х.............газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж О.*******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 хуудас),

 

- Хохирогч О.*******ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүүгийн хамт д байрлах ээжийх рүүгээ явж байгаад ....16 цагийн үед ...өөрсдийн машинаа цасанд суулгачихсан. ...үл таних цагаан өнгийн машин ирээд 2 согтуу залуу бууж ирээд “туслах уу” гэж хэлсэн. ...“хэрэггүй, баярлалаа” гэж хэлээд явуулсан. ...Тэгтэл араас машин хаазлах шиг дуу сонсогдоод эргэж хартал тэдгээр залуусын машин ухарч ирээд намайг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 хуудас),

 

- Гэрч ийн өгсөн: “...Би өөрийн төрсөн эх болох *******ийн хамт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед аас гараад эмээгийнх рүүгээ ... улсын угаартай “” маркийн тээврийн хэрэгслээ унаад ...уулын энгэр дөхөж байтал миний машин урд дугуйны хэсгээрээ цасанд суучихсан. ...16 цаг өнгөрч байхад “*******” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд бидэнд туслах гэж оролдсон. ...“чирэх боломжгүй байна, та хэд одоо яв” гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс машиндаа суусан. ...Тэгтэл “*******” маркийн машин огцом хурдан ухарч ирээд манай ээжийг миний машинтай хавчуулаад хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 хуудас)

 

- Гэрч ын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ байхдаа 12 цагийн орчимд “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 сав пивыг нөхөр болон , нарын хамтаар дөрвүүлээ хувааж уусан. ...сумын төвөөс хойд зүгт явж байхдаа машин дотроо 1 шил 0.5 граммын савлагаатай “Монгол” гэх нэртэй архийг задлан ...талыг машиндаа явангаа уусан байсан. ...аас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. ...Тухайн хүмүүстэй уулзаад машиныг нь түрэх гэсэн боловч дийлдэхгүй машин нь гарахааргүй байсан тул манай нөхөр ******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд ...чирэх гэж байгаад ...машинаа арагшаа ухраах үйлдэл хийхдээ тухайн машины өмнө нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 хуудас)

 

- Гэрч ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр …аас хойд зүгт гэртээ харих гээд явж байтал 17 орчим км зайтай газарт хар өнгийн суудлын автомашин цасанд суучихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн машиныхаа урд гарсан цасаа ухаад байж байсан. ...******* “өөрийнхөө машинаар чирээд гаргаад өгье” гэж хэлээд ...чирэх гэж байгаад ...тухайн машины өмнө нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 хуудас)

 

- Гэрч ын өгсөн: “...******* машинаа жолоодон тухайн автомашиныг ...чирэх гэж байгаад ...ухрах үйлдэл хийхдээ машины өмнө нь зогсож байсан эмэгтэй хүнийг харалгүй мөргөсөн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 хуудас)

 

- Гэрч ийн өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...16 цагийн орчимд “хүн машинд дайруулчихлаа ажил дээр яаралтай ир” гэж намайг дуудсан. ...осол болсон гэх газарт …ойролцоогоор 17 цаг өнгөрч байхад …очиход ******* нь цагаан болон хар өнгийн машины голд дээшээ харсан байрлалтай ...газар хэвтэж байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 хуудас),

- сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, О.*******ийн өвчний түүх (хавтаст хэргийн 77-91 хуудас),

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай “...1. О.*******ийн биед умдаг болон суудал ясны хугарал 2 талдаа /эрвээхэй хэлбэрийн хугарал/, умдаг, бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 хуудас),

 

- Техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой ******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

Нэг. Жолоочийн үүрэг, 3.7.а Жолоочид дараах зүйлийг хориглоно:

-Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Хоёр. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчин бусдад аюул учруулан ухрах үйлдэл хийсэн.

Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас энэхүү зам тээврийн осол гаргасан болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 105-106 хуудас),

 

- *******гийн яллагдагчаар өгсөн: “…2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ...сумаас буцаад гэр рүү явсан. 16-17 километр явж байхад замд бараан өнгийн жижиг тэрэг цасан суусан ...эмэгтэй хүн жоохон хүүхэд 2 байсан. Бид нар зогсоод машиныг нь цаснаас гаргах гээд ухаад, түрээд үзэхэд машин нь гарахгүй байсан. Тэгэхээр нь машинаараа чирээд гаргачихъя гээд тухайн суусан машиныг урд талаас нь чирэх гээд машиных урд нь зогсоод ойртох гээд ухрах үйлдэл хийх гэж байсан юм. ...миний машин бас суучихаж магадгүй гэж бодоод ширүүхэн ухартал 2 машины голд нөгөө суусан машины эмэгтэй жолооч байсан ба ухраад машин халтирч очоод мөргөж тэр эмэгтэй 2 машины голд хавчуулагдсан. …Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч *******г “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт хохирогч О.*******т 13,370,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч д 3,865,000 төгрөгийг тус тус төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “...анхан шатны шүүх шүүгдэгч, хохирогч нарын хохирол төлөх талаар тохиролцсон эвлэрэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгдэгч *******гийн анх удаа тохиолдлын чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд хэрэгт холбогдож байгаагүй, бага насны олон хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү. ...шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулах боломжгүй гэж үзвэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан болзол шаардлагыг хангасан нөхцөлд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох талаар тусгасан боловч энэ нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх зохицуулалт биш юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид тэнсэх арга хэмжээг хэрэглэлгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулсныг дээд шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүхээс ямар нэг хохирлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, дүгнэлт гаргаагүй бөгөөд хохирогчид учирсан хохирол, зардал, шүүгдэгчийн төлсөн төлбөр зэрэгт хэрэгт цугларсан баримтын хэмжээнд тулгуурлан бодитой дүгнэлт өгч чадсан, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин ******* нь яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Жаргалтхаан сумын Баян-Өндөр баг буюу 3 дугаар баг “Тавангийн энгэр” гэх газар өөрийн малыг маллан оршин суудаг...” гэж мэдүүлсэн /хх-н 130-132, 219/, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн “иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг...”-т байнга оршин суудаг талаар /хх-н 140/  тусгагдсан байх тул шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялын газар байршлыг өөрчлөх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

  

                    ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Д.ГАНЗОРИГ