| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0282/Э |
| Дугаар | 302 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч А.М/шүүдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008270278 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Хадныхан овогт А.М, 1997 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Офера дээд сургуулийн дуурийн дуулаачийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор 2 дугаар баг, Эрдэнэмандал 9 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургахнаран 6-20 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ВЮ97110309/,
Шүүгдэгч А.Мнь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл урлагийн их сургууль дотор БНХАУ-ын иргэн Ta Lin Fy-с “утсаар яриад өгий” гэж хуурч ай фоне 7 плас загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сургууль дээрээ байж байгаад дансаар мөнгө явуулах гээд утсыг нь аваад банк орчихоод эргэж иртэл нөгөө хүүхэд хичээлдээ орчихсон байсан. Тэгээд хүлээгээд байж байтал манай ангийн хэдэн охидууд ирээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд Монтел ороод зарчихсан. Хохирлыг нь бид нар мөнгөө цуглуулаад төлсөн” гэв.
Хохирогч Ta Lin Fy мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 13:30 цагийн үед ай фоне 7 плас загварын хар өнгийн гар утсаараа тоглоод сууж байсан чинь зүс таних эмэгтэй ирээд гар утсаараа яриулаач хүнээс юм авах гэсэн юм гэсэн. Тэр эмэгтэй надад хар өнгийн жижиг цүнх орхиод энэ цүнхийг харж байгаарай гэж хэлээд гар утас аваад ярьж байгаад гадагшаа гараад явсан. Нөгөө охин миний гар уётыг аваад 10 гаран минут болохоор нь би өөр хүнээс гар утсыг нь гуйгаад өөрийнхөө дугаар руу залгаад ярихад нөгөө охин 30 минутын дараа ирнэ, одоо банкин дээр байна гэж хэлсэн. Тэгэж байж байгаад 10-д минутын дараа дахин залгасан чинь миний гар утас холбогдохгүй байсан. Би нөгөө охиныг орой 20 гаран цаг хүртэл хүлээсэн …Би одоо гар утсаа бүрэн хүлээн авсан, миний хохирол бүрэн төлөгдсөн тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-15-17х/,
Гэрч Б.Баатарчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Монтел худалдааны төв дээр гар утасны засвар хийдэг юм. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15-16 цагийн орчим манай эхнэрийн ах Алтансүх над дээр орж ирээд 300.000 төгрөг өгчих, ах нь барих утас авах гэсэн юм, группын мөнгөө авахаар өгье гээд надаас 300.000 төгрөг авсан. Би гар утас авна гэхээр нь утас зарах хүнээс нь иргэний үнэмлэхний хуулбарыг нь аваарай гэсэн. Алтансүх ах авсан гэж надад хэлсэн. Алтансүх буцаад орж ирэхдээ айфоне 7 загварын хар өнгөтэй гар утас 350.000 төгрөгөөр авсан гээд орж ирсэн …” гэсэн мэдүүлэг. /хх-20-21х/,
Гэрч Ч.Алтансүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14-15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр байж байхад нэг охин гар утас авах уу гэж асуусан. Би гар утас авна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө охин Айфоне 7 плас загварын хар өнгөтэй гар утас гаргаад ирсэн. Би авъя гэж хэлээд үнэ хөлсөө тохирсон …Тэр охин би Хятад улсад сурдаг юм, Хятад улс руу сарын дараа явна, тэгэхдээ кодыг нь аваад ирнэ, тэгээд танд кодыг нь өгнө гэсэн. Би тэгэхээр нь энэ гар утас чиний гар утас мөн үү гэхэд мөн гээд надад иргэний үнэмлэхний лавлагаагаа авч өгсөн. Намайг та наад утсандаа сим карт хийгээд явж бай гэж хэлсэн. Би тэгээд хүргэн дүү Баатарчулуунаас 300.000 төгрөг авч өөрт байсан 50.000 төгрөг нэмээд 350.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-22-23х/,
Яллагдагч А.Ммэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сургуулийн 1 давхарт явж байгаад 1 дүгээр курсын оюутан Өвөрмонгол хүүхдээс гар утсаа өгч байгаач, утсаар яриад өгье гэж хэлээд аваад явсан. Би Өвөрмонгол хүүхдээс Iphone 7 plus маркийн хар өнгийн утсыг нь аваад утсан дээр нь дансны дугаар тэмдэглэж авсан. Гар утсыг нь аваад хэн нэгэн хүнтэй утсаар яриагүй. Худлаа хэлээд авчихсан юм. Тэгээд Метро молл орж банк орчихоод буцаад сургууль дээр ирэхэд нөгөө Өвөрмонгол хүүхэд байхгүй байхаар нь би гар утсыг нь Монтел гар утасны худалдааны төв дээр очиж гадна гар утас зарж худалдаж авдаг хүмүүст 3501000 төгрөгөөр зарсан. Нэг эрэгтэй хүн байсан. Одоо тэр хүнийг мэдэхгүй. Зарсан мөнгөө өөрийнхөө хувийн эд зүйлд зарцуулаад дуусгасан …Маргааш нь намайг цагдаагийн байгууллагаас дуудаад ирээд уулзахад Өвөрмонгол хүүхэд намайг цагдаагийн газарт гар утас залилсан гэж гомдол гаргасан байсан. Тэр өдрөө би Монтел гар утасны худалдааны төв дээр очоод гар утас зарсан хүнээсээ буцаагаад мөнгийг нь өгч гар утсыг нь өгч хохирлыг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Мнь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл урлагийн их сургууль дотор БНХАУ-ын иргэн Ta Lin Fy-с “утсаар яриад өгий” гэж хуурч ай фоне 7 плас загварын гар утсыг нь залилан авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Мөнхшүрийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Мөнхшүрийг учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ta Lin Fy нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.