| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04468/И |
| Дугаар | 191/ШШ2025/05605 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05605
05 06 4 191/ШШ05/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод байрлах, Т******* М*******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, , -р давхарт байрлах, Ц ө-нд холбогдох,
гэрээний үүрэгт ,,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ө-нд холбогдуулан 04 оны 5-р сарын 8-ны өдөр байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр нэхэмжилж байгаа. 04 оны 5-р сарын 8-ны өдөр байгуулсан гэрээгээр 1 ширхэг комацу маркийн бульдозерийг хариуцагчид худалдаж шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу ,11,783,671 төгрөгийг төлөх, жилийн 10 хувийн хүү төлөхөөр тохирсон, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул талууд 04 оны 7-р сарын 3-ны өдөр хүүгийн төлбөр 10 хувийг 15,6 хувь болгон өөрчилж нэмэгдүүлээд, төлбөрийн хуваарь шинэчлэн нэмэлт гэрээ байгуулсан боловч төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул 04 оны 7-р сарын 9-ний өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр ,84,08,60 төгрөг, жилийн хүүгийн төлбөр 15,6 хувиар дахин тохирсон, тоног төхөөрөмжийг 04 оны 7-р сарын 9-ний өдөр хариуцагчид шилжүүлж өгсөн, хариуцагч тал гэрээний төлбөрийг 04 оны 1-р сарын 30-ны өдөр хувааарийн дагуу төлөхөөр байсан боловч 04 оны 8-р сарын 16-ны өдөр 105,301,073 төгрөг, 04 оны 9-р сарын 13-ны өдөр 4,60,000 төгрөг, 05 оны 4-р сарын 18-ны өдөр 35,55,400 төгрөгийг тус тус төлсөн. Эдгээр төлбөрийг үндсэн төлбөрөөс хассан, ,100,905,787 төгрөгийн төлөлт огт хийгдээгүй байна.
Компаний зүгээс удаа дараа хугацаа тогтоож төлбөрийн хуваарь шинэчилсэн боловч нүүрсний үнэ буурсантай холбоотой төлбөр төлөөгүй байгаа, гэрээгээр манай компани төхөөрөмж зогсоох арга хэмжээ авах эрхтэй боловч тухайн төхөөрөмж хариуцагч талд ажиллаж байгаа тул Иргэний хуулийн 6-р зүйлд зааснаар манайх төхөөрөмжийг шилжүүлсэн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-т зааснаар 0,5 хувь алданги төлөхөөр гэрээгээр тохирсон байгаа, үе шатны төлбөрийн явцад алданги тооцоогүй бөгөөд 04 оны 1-р сарын 30-ны өдрөөс алданги тооцож, төлөгдөөгүй ,136,458,187 төгрөгнөөс гэрээнд заасан 0,1 хувийн алданги тооцож 1 хоногийн алданги ,136,458.19 төгрөг болж байгаа, үүнийг 05 оны 4-р сарын 18-ны өдөр хүртэлх 108 хоногоор тооцоход 37,737,480 төгрөг болж байгаа, хариуцагч 05 оны 4-р сарын 18-ны өдөр төлсөн 35 сая төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцож, ,100,905,787 төгрөгийг үндсэн төлбөрөөс 19 хоногийн алдангид 39,917,10 төгрөг тооцож, нийт алдангийн төлбөрт 70,654,694 төгрөг нэхэмжилж байгаа. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт ,048,940,774 төгрөг, хүүгийн төлбөрт 51,965,013 төгрөг, алданги 70,654,694 төгрөг, нийт ,,, төгрөгийг нэхэмжилж байна гэв.
. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нийт төлбөр, хүү, алдангид нэхэмжилсэн ,,, төгрөгийг зөвшөөрч байгаа, төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй шалтгаан нь нүүрсний үнэ огцом унаж байгаатай холбогдуулан компаний үйл ажиллагаа доголдсон, нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжөө татан авахгүй боломж олгож байгаа, одоогоор төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байгаа, манай компани хятад улс руу нүүрс гаргадаг учраас орж ирж байгаа орлогоосоо ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлс, бараа ажил үйлчилгээ авсан төлбөр төлөх зэрэг асуудлууд байгаа, нийгмийн даатгалын өр 3 тэрбум болсон, татварын өр 1,8 тэрбум болчихоод хүнд нөхцөлд ажиллаж байгаа, яг одоо төлөлт хийх хуваарь гаргаж байгаа, нүүрсний үнэ унасан байдалтай холбоотой 9, 10-р сараас нүүрсний үнэ өсөх хандлага байгаа, нэг дор төлбөрийг төлөх боломжгүй байна. Талууд тооцоо нийлэхдээ үндсэн төлбөр дэх хүүгээ дотор нь оруулаад тооцсон байдаг. Үндсэн төлбөр, хүү, алданги дээр маргахгүй гэв.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-8/, 04-5-8-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-9-14, 15-5/, үйлдвэрлэгчийн баталгаа /хх-6-7/, 04-7-3-ны өдрийн тоот худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ /хх-8-3/, 04-7-9-ний өдрийн тоот худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ /хх-33/, Т******* м*******-иас Ц ө-нд хаягласан 05-4-8-ны өдрийн 05/8 дугаартай албан бичиг /хх-34/, төлбөрийн хуваарь /хх-35/ зэрэг баримтуудыг гаргасан.
3б. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-39-40/, хариу тайлбар /хх-51/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* м******* нь хариуцагч Ц ө-нд холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт ,048,940,774 төгрөг, хүүгийн төлбөрт 51,965,013 төгрөг, алданги 70,654,694 төгрөг, нийт ,,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 04 оны 5-р сарын 8-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, 04 оны 7-р сарын 3-ны өдөр, 04 оны 7-р сарын 9-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй шалтгаан нь нүүрсний үнэ огцом унасантай холбогдуулан компаний үйл ажиллагаа доголдсон, нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжөө татан авахгүй боломж олгож байгаа, одоогоор төлбөрийг бүрэн төлөх боломжгүй, хуваарь гарган төлөх боломжтой, талууд тооцоо нийлэхдээ үндсэн төлбөрт хүүгээ оруулж тооцсон байдаг. Үндсэн төлбөр, хүү, алдангийн төлбөр дээр маргахгүй гэж тайлбарласан.
4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 05 оны 5 дугаар сарын 3-ны өдөр /хх-41/ шүүхээс гардан авсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг энэ өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүхэд бичгээр гаргасан байна /хх-51/.
5. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг нэг дор төлөх боломжгүй, 05 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоног бүр тодорхой дүнгээр төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвшөөрөхгүй гэснээр талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцээгүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн болно.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6а. Нэхэмжлэгч Т******* м******* нь хариуцагч Ц ө-тай 04 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хавсралт В-д заасан комацу маркийн D75А-6 Бульдозер 1ширхэгийг, гэрээний тусгай нөхцөлд тоног төхөөрөмжийн нийт үнэ нь 1,985,770,886 төгрөг /НӨАТ ороогүй/ байна гэж, худалдан авагч нь нийт үнэ, түүнчлэн төлбөрийн үлдэгдэлд тооцох жилийн 10 хувийн хүүг хуваарийн дагуу /НӨАТ-гүй дүн/ худалдагчид төлөхөөр тохиролцсон байна /хх-15-5/.
6б. Талууд дээрх гэрээнд 04 оны 7 дугаар сарын 3-ны худалдагч болон худалдан авагч нь 1 ширхэг комацу D75А-6 Бульдозерийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг /хх-3/, 04 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дахин нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж, худалдагч болон худалдан авагч нь 1 ширхэг комацу D75А-6 Бульдозерийн талаар 04-5-8-ны өдөр тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 04 оны 7 дугаар сарын 3-ны өдөр талууд хүүгийн төлбөрийг 10 хувиас 15,6 хувь болгох, долоо хоног тутмын төлбөрийн хуваарийг шинэчлэх тус тус тохиролцож, гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан болно, худалдагч нь тоног төхөөрөмжийг 04 оны 7 дугаар сарын 9-ний өдөр худалдан авагчид хүлээлгэн өгч, ажилд гаргасан болно. Гэрээний тусгай нөхцлийн 3 дахь заалтын дагуу хүлээлцэх өдөр Хаан банкны тухайн өдрийн бэлэн бус худалдах ханшийг баримтлан нийт үнэ, долоо хоног тутмын төлбөрийн хуваарьт зохих тохируулгыг хийж, эцэслэн тогтооно, иймд талууд тоот гэрээний тусгай нөхцлийн 1 болон дахь заалтыг тоног төхөөрөмжийн нийт үнэ нь ,01,690,510 төгрөг /НӨАТ ороогүй/ байна, худалдан авагч нь нийт үнэ, түүнчлэн төлбөрийн үлдэгдэлд тооцох жилийн 15,6 хувийн хүүг дараах хуваарийн дагуу /НӨАТ-гүй дүн/ худалдагчид төлөхөөр тохиролцов гэж өөрчилсөн байна /хх-33/.
7. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Зохигчийн хооронд 04 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах тухай дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч Т******* М******* нь хариуцагч Ц ө-нд комацу маркийн D75А-6 Бульдозер 1 ширхэгийг нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг гэрээний тусгай нөхцөлөөр тохиролцсон хуваарийн дагуу төлөх, нэхэмжлэгч нь комацу маркийн D75А-6 Бульдозер 1 ширхэгийг хариуцагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь гэрээнд заасан аливаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,1 хувийн алдангийг худалдагчид төлөх, худалдагч нь хугацаа хэтэрсэн төлбөрийг бүрэн хүлээн авах хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжийг ашиглаж буй уурхайн талбай, байгууламжид чөлөөтэй нэвтэрч тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоохоор талууд тохиролцжээ /хх-15-5.
9. Зохигч энэхүү гэрээнд 04 оны 7 дугаар сарын 3-ны өдөр болон 7 дугаар сарын 9-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрийн үлдэгдэлд тооцох жилийн 10 хувийн хүүг 15,6 хувь болгон өөрчилсөн байна /хх-33/.
10. Дээрх гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 4 дугаар зүйлийн 4.-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.
11. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
1. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 63 дугаар зүйлийн 63.-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хүү тохиролцсоноор гэрээний үнэ нэмэгддэг онцлогтой.
13. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон комацу маркийн D75А-6 Бульдозер 1 ширхэгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болон хариуцагчаас гэрээний үүрэгт 04 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 105,310,073 төгрөг, 04 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4,60,000 төгрөг, 05 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 35,55,400 төгрөгийг тус тус төлсөн болон гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл ,048,940,774 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 51,965,013 төгрөг, гэрээний 4.4-т зааснаар тооцсон алдангийн төлбөр 70,654,694 төгрөг, нийт ,,, төгрөг төлөгдөөгүй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд маргаагүй.
14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 08 дугаар зүйлийн 08.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар худалдсан эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч нь төлбөрийг 04 оны 1 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж дуусгах үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйд зохигчид маргаагүй, хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэм буруутай байх ба, нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан төлбөрийг хариуцагч тал төлөхийг зөвшөөрсөн.
15. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасан алданги нь зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөх нэмэлт үүрэг байдаг онцлогтой. Тиймээс гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, буруутай тал болох хариуцагч нь алдангийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
16. Иймд нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрт ,048,940,774 төгрөг, хүүгийн төлбөрт 51,965,013 төгрөг, алданги 70,654,694 төгрөг, нийт ,,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж тус тус зохицуулсан.
18. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 05-5-8-ны өдөр төлсөн 1,051,760 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага ,,, төгрөгт ногдох хураамж 1,015,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүүл төлсөн 36,008 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,015,75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар хариуцагч Ц ө /РД-53587/-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт ,,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* М******* /РД-530763/-нд олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56., 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,051,760 төгрөгөөс 1,015,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 36,008 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ц ө-с 1,015,75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т******* М*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ