| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/00819/И |
| Дугаар | 191/ШШ2025/03625 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03625
2025 04 29 191/ШШ2025/03625
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,
4,956,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэгийг байлцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* нь ******* ХХК-аас бараа материал худалдан авч өөрийн ажиллуулдаг Ивээл гэх дэлгүүртээ худалдан борлуулдаг байсан. 2023 оны 03 сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 сарын 04-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5,564,528 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байх бөгөөд үүнээс 607,728 төгрөгийг төлсөн. Талууд 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний хүртэл хугацаанд өгч авсан зүйлсээ тооцож үзэхэд 4,956,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Манай компанийн зүгээс дээрх төлбөрийг төлж барагдуулахыг шаардаж нэхэмжлэх явуулсан боловч бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Б.*******аас барааны төлбөр 4,956,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 4,956,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
1. Үүнд: Хариуцагч Б.******* нь,
1. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг
2. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөг
3. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК нь үлдэх 1,062,540 татгалзаж эвлэрлийн гэрээний 1-3-т заасан төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцов.
2. Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Б.******* нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4,956,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,956,800 төгрөгийн 1,062,540 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,894,260 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /хх-5/
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 4,956,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,956,800 төгрөгийн 1,062,540 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,894,260 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,197,130 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,258 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР