| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0313/Э |
| Дугаар | 313 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч П.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт П.М холбогдох эрүүгийн 1811005890269 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт П.М, Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймаг Бугат сум 3 дугаар баг Цахиур толгой 1 дүгээр гудамж зүүн 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ГЮ89122015/.
Шүүгдэгч П.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 давхарт хохирогч Н.Дүүрэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг бий болгож 479.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Ж-3 загварын гар утсыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би мөнгөний хэрэг гараад яалт ч үгүй зохиомол байдлыг бий болгож бусдын гар утсыг авсан нь үнэн. Ийм учраас өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байна гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-18-19х/,
Шүүгдэгч П.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Дүүрэнжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар сургуулийн хойно 62 дугаар байрны гадна дуудсан би тэнд нь очиж Мөнхбаатартай уулзаад цуг 3 давхарт гарсан. Тэгээд нэг айлын хаалганы гадна очоод түлхүүрээ мартсан байна. Түлхүүрээ гялс аваад ирье утсаа өгч бай гээд миний утсаар яриад тэр чигээрээ гараад явсан. Би нөгөө газар нь хүлээгээд зогсоод байсан чинь ирэхгүй 2 цаг гаран болсон. Тэгэхээр нь өөрийн дугаар луу залгасан боловч холбогдох боломжгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-11-12х/,
Эд зүйлсийн үнэлгээ /хх-36х/,
Шүүгдэгч П.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч П.М нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 давхарт хохирогч Н.Дүүрэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг бий болгож 479.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Ж-3 загварын гар утсыг залилсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч П.М нь /хх-22х/ хохирогч Н.Дүүрэнжаргалд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.