Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

   2024        07           25                                         2024/ДШМ/44

 

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,

Хохирогч *******ийн өмгөөлөгч Л.Наранчимэг,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2439000000149 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23-00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******т үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Мөнхсүхтэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож, түүний эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ид Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 30,000 (гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгож,

- Эрүүгийн 2439000000149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

2024 оны 03 дугаар 14-ний өдөр *******т гаргасан гомдол мэдээлэлдээ миний бие *******ид зодуулсны улмаас эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаар хохирсон хохирлоо нэхэмжилнэ гэж тусгасан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ миний сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэж өгөөгүй байна.

Шүүхээс *******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн бөгөөд тухайн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнээс сэтгэл санааны хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоолд зааснаар 2 дугаар зэрэглэлд хамруулан шүүгдэгч *******ээс гаргуулах боломжтой байтал сэтгэл санааны хохирлын асуудлыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

******* нь хэрэг үйлдсэн хугацаанаас эхлэн эмчилгээний зардал өгнө гэж намайг хууран мэхэлж, хүний сайхан сэтгэлийг ашиглан цаг хугацаа алдуулах, хэргийг бүдгэрүүлэх, гэмтэл шарахыг эдгээх санаа зорилготой намайг Цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй цаг хугацаа алдуулсан.

Мөн миний өндөр настай эх нь тухайн үед Улаанбаатар хот руу сэргээн засах үндэсний төвд эмчлүүлэхээр очсон байсан боловч миний эрүүл мэндэд санаа сэтгэл нь зовинон тухайн эмчилгээгээ хийлгэлгүй намайг эмнэлгээр үзүүлэхээр буцаж ирсэн. Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харж эх ийн зүрх нь өвдөж, даралт нь ихсэж хямарсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үеэл дүү нь нас барж ажил явдал гарсан боловч миний бие энэ үеэр *******ид зодуулсны улмаас нүүр амандаа шарх сорви ихтэй, шүд хугарсан, хамар мурийсны улмаас хүний өөдөөс харахаас санаа зовж ажил явдалд нь очиж чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд оролцож чадахгүй байгаа болно.

Иргэн ******* нь надад эмчилгээний зардал гаргаж өгөөгүй, мөн миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, эмчилгээ хийлгэх өөрийн гэсэн санхүү мөнгө байхгүйн улмаас хамар тэгшлэх мэс засал болоод бусад эмчилгээ оношилгоогоо хийлгүүлж чадахгүй бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч үлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүй байгаа болно.

Иймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү.  Миний бие иргэн *******ийн гаргасан үйлдэлд маш их гомдолтой байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтуудад үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Үндэслэл нь:

1. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 хуудас баримтууд болох ийн үйл оношийн шинжилгээний бүртгэл, цахим бүртгэл, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт гэх мэт ийн бүртгэлийн хуулбар баримтуудыг нотлох баримтаар үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэх заалтыг зөрчсөн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн эрхэд дээр дурдсан эрх олгогдоогүй юм.

Тодруулан хэлбэл төрийн байгууллагаас хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг өмгөөлөгч хуулбарлан авах эрх хуулиар олгогдоогүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь ийн үйл оношийн шинжилгээний бүртгэл, цахим бүртгэл, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт гэх мэт баримт бичгийг хэрхэн яаж цуглуулж бэхжүүлсэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн баримт бичгийг нотлох баримтаар үнэлэн, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 хэсгийг тус тус зөрчсөн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн.

4. Анхан шатны шүүхийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтийн үндэслэл болж хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ийн Онош зүйн тасгийн хамар, дайвар, хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ хохирогч *******ийнх биш болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хохирогч *******ийн эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно" гэж заасан тул Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үнэлэхэд үүссэн эргэлзээг шийдвэрлэхэд голчлон хэрэглэдэг.

Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд Онош зүйн тасгийн хамар дайвар хөндийн эрхтэнгүүдийн тодосгогчгүй КТГ зураг, хавтас хэргийн 28 дугаар хуудас чих хамар хоолойн эмч ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үзлэгийн онош /хамрын гадна хэлбэр зөв бус дунд 1/3 зүүн талд цөмөрсөн шинэ хугаралтай, таславч зүүн тийш зүүн талд ерөнхий жим саадтай/ зэрэг баримтуудад үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлт гаргахад үндэслэл болсон дээрх хоёр эмчийн онош хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан ”” эмнэлгийн чих хамар хоолойн оншилгооны эмчийн оношоор давхар нотлогдож байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хяналгүй, хэргийн талаар нотловол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр гарсан хүндэвтэр гэмтэл нь хохирогч *******ийнх болох нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, хохирогч *******эд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал гэмтэл учирсан нь гэх хүний КТГ болох нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж,

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ гэж,

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасан бөгөөд шүүгдэгч нь ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал гэмтэл нь хүндэвтэр, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь хөнгөн гэмтэлд тус тус хамаарч байх бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэж дүгнэлт гарсан байна.

******* нь "замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө" гэх үл, ялих зүйлээр шалтаглан хохирогч П. *******тэй маргалдаж нүүр хэсэгт нь 1 удаа цохин зодсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотолж баримтууд болох хохирогч *******, гэрч Н.Чинзориг, яллагдагч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг материалтай танилцахад Хэнтий аймгийн Нэгдсэн Онош зүйн тасаг, хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Тухайн шинжилгээний хариуг компьютероор гаргасан, овгоос хойш нь дарж дахин канондоод ******* гэж бичсэн,  нас гэсний өмнө тоо байж байгаад өмнөх тоог нь арилгаад 4-ийн тоо тавьсан байсан. Энэ нь  сэжигтэй санагдсан. Би хуульд заасан эрхийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар т ******* гэж хүн чих, хамар, хоолойд үзүүлсэн эсэх, гэж ямар учиртай хүн болохыг тодруулахаар хүсэлт тавьсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Хувь хүн болон хуулийн этгээд зөвшөөрвөл нотлох баримт гаргаж авах эрхийнхээ хүрээнд зөвшөөрөөд баримтыг гаргаж өгсөн.

1 дүгээр хавтаст хэргийн 94-97 хуудсанд авагдсан эмнэлгийн мөнгө төлсөн баримтаас харахад 2024 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд ******* гэж хүн огт үйлчилгээ аваагүй, харин  гэж хүн үйлчилгээ авсан байна. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр чих, хамар, хоолойн эмч үзлэг хийсэн байсан. Цахимд *******ийн үзлэгийн талаарх зүйлс огт гарч ирээгүй. “Мөнгөнгүүр” эмнэлэг үзээд “хугаралтай байна” гэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Ямар нотлох баримт дээр тулгуурлаад дүгнэлт гаргасан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. *******ийн хамарт гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

“” шүдний эмнэлэгт “шүдээ авахуулсан” гэсэн тодорхойлолт авагдсан. Би “” шүдний эмнэлэг тодорхойлолт гаргаж өгсөн.  Тодорхойлолтдоо 12 дугаар шүд буюу үүдэн шүдний 2 дахь шүдийг авахуулсан байна гэсэн. Өөрийнх авахуулсан шүд 11 дэх шүд байсан. Тодорхойлолт хоорондоо зөрүүтэй байна. Энэ хүн хоёр шүд унагаасан гэж ярьж байгаа боловч 3 шүдний асуудал гараад байна. Аль нь гэдэг нь тогтоогдохгүй байна. Эдгээрээс үзэхэд Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 120 дугаартай дүгнэлтийг үндэслэх боломжгүй.

Үндэслэл болгосон баримтууд нь П.Мөнхтайвных байна. *******, хоёр овог ижилхэн, регистрийн дугаарын эхний үсгүүд ижилхэн төрсөн ах дүү хүмүүс болох нь тогтоогдож байгаа. Иймд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******ид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч *******ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23-00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******т үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Мөнхсүхтэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож, түүний эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ид Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 30,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг  анхаарч үзэлгүй орхигдуулснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан ийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй компьютер томографийн дүгнэлтэд хохирогч *******ийн нэр болон нас завсартай байхад мөрдөгч, прокурор шалгаж тодруулалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

 

Дээрх хамар, дайвар хөндийнүүдийн КТГ шинжилгээний хариу нь хохирогч *******ийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон шүүх шинжилгээний хэлтсийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон байх ба  шүүх уг нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд *******ийн биед учирсан гэмтэлд дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай.

 

- Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд ийн 01/312 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн үйл оношийн шинжилгээний бүртгэл, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт, “” шүдний эмнэлгийн тодорхойлолт, фото зураг зэрэг 10 хуудас нотлох баримтыг (хх-н 93-102) гаргаж өгсөн байх ба үйл оношийн шинжилгээний бүртгэл, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт гэсэн баримтад “үйлчлүүлэгчийн нэр Пүрэвжав овогтой ” гэж бичигдсэн байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна. Харилцан зөрүүтэй нотлох баримтыг шалгах шаардлагатай.

 

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******ид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцэл, хохирогч ******* болон түүний өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Г.БОЛОРМАА