Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 804

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би, иргэн Ч.Б*******гийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогд*******ан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын А/377 дугаар захирамжийн Т.Б*******т холбогдох хэсгийн давхцал бүхий 14.5 м.кв талбай газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг х*******ь бус болохыг тогтоож, Ч.Б*******д 14.5 м.кв талбай эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Х*******д овогт Ч*******ийн Б******* миний бие тус шүүхэд Баянгол дүүргийн Засаг даргын 20******* оны 05 сарын 23-ны өдрийн А/377 тоот захирамжийн Т.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болг*******ах нэхэмжлэл гаргасан билээ. 

Миний гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэлээсээ татгалзах шаардлагатай дараах нөхцөл байдал илэрлээ. Миний бие 20******* оны 05 сарын 02-нд Баянгол дүүргийн Газрын албанд хандан Баянгол дүүргийн *******-р хороо, Т*******ын 4-р гудамжны миний ажилл*******даг “О*******” дэлгүүрийн байшингийн суурийн хэмжээний буюу 14.3 мкв газрыг эзэмшүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Гэвч миний хүсэлт гаргасан газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 20******* оны 05 сарын 23-ны өдрийн А/377 тоот захирамжаар манай хөрш залгаа “*******” дэлгүүрийн эзэн Т.Б*******ийн эзэмшил газарт ор*******ан олгосон байсан. Ингээд миний бие уг захирамжийг мэдсэн даруйдаа х*******ьд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын хариу надад бичгээр надад ирээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Шүүхээр хэргийг шийдвэрлэж байх явцад маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 20******* оны 05 сарын 23-ны өдрийн А/377 тоот захирамжийн Т.Б*******т холбогдох хэсгийг Баянгол дүүргийн Засаг дарга өөрөө 20******* оны 07 сарын 05-ны өдрийн А/429 тоот захирамжаараа хүчингүй болгож, миний гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, урьд гаргасан захирамжийнхаа х*******ь зүйн алдааг засч, надад газар эзэмших эрх олгож шийдвэр гаргасныг 20*******.07.17-ны өдөр Захиргааны хэргийн шүүх дэх хавтаст хэрэгтэйгээ танилцан мэдлээ. 

Захиргааны байг*******лага эрх хэмжээнийхээ хүрээнд актын алдаагаа засч залр*******ан, шинээр захиргааны акт гаргаснаар миний газар эзэмших эрх х*******ийн хүрээнд хангагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа бүрэн татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Миний бие нэхэмжлэлээсээ татгалзснаас үүсэх х*******ь зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Б******* нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогд*******ан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын А/377 дугаар захирамжийн Т.Б*******т холбогдох хэсгийн давхцал бүхий 14.5 м.кв талбай газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг х*******ь бус болохыг тогтоож, Ч.Б*******д 14.5 м.кв талбай эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 20******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд мөн х*******ийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”,66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна. 

Иймд нэхэмжлэгч Ч.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ч.Б*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ х*******ийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Б******* нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогд*******ан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын А/377 дугаар захирамжийн Т.Б*******т холбогдох хэсгийн давхцал бүхий 14.5 м.кв талбай газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг х*******ь бус болохыг тогтоож, Ч.Б*******д 14.5 м.кв талбай эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ