2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03674

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30 191/ШШ2025/03674

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 18,830,329.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Р.*******, Н.******* нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* ББСБ ХК-тай А19023062802 тоот Зээлийн гэрээ, Р1902306280201 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээг байгуулж 22,400,000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 2.80 хувийн хүүтэй, авто машин худалдан авах зориулалтаар зээл авсан.

Уг фидуцийн гэрээний барьцаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай Тоуоtа Рrius маркийн авто машин барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар А19023062802 тоот зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 16,105,731.19 төгрөг,

Хүү: 2,683,525.96 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 25,071.93 төгрөг,

Авлага: 16,000 төгрөг /нотариатын зардал/

Нийт: 18,830,329.08 төгрөг байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан А19023062802 тоот Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Р.*******, Н.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,830,329.08 /арван найман сая найман зуун гучин мянга гурван зуун хорин есөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******гийн ******* /РД: *******/, *******н *******/РД: РЭ91062528/, нартай 2023 оны 06 дугаар сарын 28- ны өдөр байгуулсан А19023062802 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээлийн гэрээний 9.2 дах заалтыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон:

- Үндсэн зээл: 16,105,731.19 төгрөг;

- Хүү: 2,683,525.96 төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 25,071.93 төгрөг;

Нотариатын зардал: 16,000 төгрөг нийт 18,830,329.08 /Арван найман сая найман зуун гучин мянга гурван зуун хорин есөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч *******гийн *******, *******н ******* нараас гаргуулахаар нэхэмжпэл гаргасан.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ББСБ ХК нь хариуцагч *******гийн *******, *******н ******* нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6- д зааснаар дагуу нэхэмжлэлийн үнийн дүн болох 18,830,329.08 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

2025 оны 05 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг;

2025 оны 06 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг;

2025 оны 07 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг;

2025 оны 08 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг;

2025 оны 09 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг;

2025 оны 10 сарын 18-ны өдөр 3,830,329.08 төгрөгийг дээрх хуваарийн дагуу тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

2. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заагдсан хугацааны дотор төлбөрийг нэхэмжлэгчийн Хаан банкны ******* ББСБ ХК нэртэй дугаартай дансанд төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч тал А19023062802 тоот зээлийн фидуцийн зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн арлын дугаартай, улсын дугаартай, сараал өнгийн приус 30 маркийн автомашин зээлийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болно.

 

3. Нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг шүүгчийн захирамжийн дагуу шийдвэрлэнэ.

4. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Р.*******, Н.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 18,830,329.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Р.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,830,329.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 06 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 07 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 08 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 09 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 10 сарын 18-ны өдөр 3,830,329.08 төгрөгөөр тус тус төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Р.*******, Н.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.*******, Н.******* нарт холбогдох гэрээний үүрэгт 18,830,329.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Р.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,830,329.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 06 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 07 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 08 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 09 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг; 2025 оны 10 сарын 18-ны өдөр 3,830,329.08 төгрөгөөр тус тус төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,302 төгрөгөөс 161,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 161,151 төгрөгийг, хариуцагч Р.*******, Н.******* нараас 161,151 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР