2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04706

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 191/ШШ2025/04706

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ............................ тоотод байрлах, Ф ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух, Б овогт Ч.З /РД:000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,752,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч Ч.З нь манай компанитай 2024.10.14-ний өдөр FХ00000000 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 23,800,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч нь анх зээл авснаас хойш үндсэн зээлд 346,747 төгрөг, зээлийн хүүнд 2,282,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,127 төгрөг нийт 2,658,135 төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэг төлөлт хийгээгүй...

Мөн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн хаягаар очсон боловч тухайн тээврийн хэрэгсэл байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүргийг шаардаж байна...

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 23,453,252 төгрөг, хүү 2,275,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,298 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 25,752,900 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 25,752,900 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 17 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025.06.15-ны өдрөөс 2026.10.15-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөг төлж, үлдэх 1,752,900 төгрөгийг 2026.11.15-ны өдөр төлж дуусгана... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь хариуцагчийн дээрх хариу тайлбарыг танилцаж, гарын үсгээ зурсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Ч.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,752,900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,752,900 төгрөгийг 17 сарын хугацаанд буюу 2025.06.15-ны өдрөөс 2026.10.15-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр, төлж, үлдэх 1,752,900 төгрөгийг 2026.11.15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ф ББСБ ХХК-иас 2025.05.05-ны өдөр Ш.Б-т 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэл олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурсан тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ч.З-аас тэмдэгтийн хураамжид 143,357 төгрөг, улсын төсвийн орлогоос 143,357 төгрөгийг тус тус гаргуулж, Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.05.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,714 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,752,900 төгрөг гаргуулах тухай Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 25,752,900 төгрөгийг 17 сарын хугацаанд буюу 2025.06.15-ны өдрөөс 2026.10.15-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр, төлж, үлдэх 1,752,900 төгрөгийг 2026.11.15-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Заас тэмдэгтийн хураамжид 143,357 төгрөг, улсын төсвийн орлогоос 143,357 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.05.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,714 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА