Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0718

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Хэрлэнчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК, /РД:8/,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.Ол, Б.Он, шинжээч Г.Бр, тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нь,

Гуравдагч этгээд: Жт ХХК /РД:/ нарын хоорондын бүтээгдэхүүний загварын дүгнэлт болон дахин шүүлтийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Мн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ул, хариуцагч О.Ол, Б.Он, Б.Нь, Г.Бр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Пн, иргэдийн төлөөлөгч Д.Ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Ол, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Он, барааны тэмдгийн шинжээч Г.Бр нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Жт ХХК-ийн Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-19/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Жт ХХК-ийн мэдүүлгийн 30-19 дугаартай Mn брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн

А/101 дүгээр тушаалаар иргэн Ө.Мны Хс бүтээлд дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл төрлөөр зохиогчийн эрх олгож, уг эрхийн эзэмшигчээр П ХХК-ийг бүртгэж, Зохиогчийн эрхийн 13170 тоот гэрчилгээг олгожээ[1].

2.2.Мөн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 30-28 дугаартай мэдүүлэг бүхий Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар-т 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор Бүтээгдэхүүний загварын патент олгосон[2] байна.

2.3.Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт-ээр Жт ХХК-ийн Мн (MON) брэндийн зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа нь Патентын тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж, уг бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загвар-т патент олгохоор шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс Ж*******ст ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа гэх 30-19 дугаартай патентын мэдүүлгийн эсрэг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газарт эсэргүүцэл гаргаж патент олгохгүй байхыг хүссэн[3].

2.5. Нэхэмжлэгчийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилох тухай А/96 дугаар тушаалаар Хариуцагч ахлах шинжээч О.Ол, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Он, барааны тэмдгийн шинжээч Г.Бр нар 30-19 дугаартай мэдүүлэгт дахин шүүлт хийж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр Нэхэмжлэгчийн эсэргүүцлийг үгүйсгэн, Ж*******ст ХХК-ийн 4219 мэдүүлгийн дугаартай Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварт патент олгох шийдвэр гаргасан[4].

2.6. Нэхэмжлэгч Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг эс зөвшөөрч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан[5].

2.7. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор 30-18 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[6].

2.8. П ХХК-аас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.Ол, Б.Он, шинжээч Г.Бр нарт холбогдуулан Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Ол, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Он, барааны тэмдгийн шинжээч Г.Бр нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ж*******ст ХХК-ийн Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-19/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан[7].

2.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ж*******ст ХХК-ийн мэдүүлгийн 30-19 дугаартай Mn брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн[8] бөгөөд тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2488 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан[9].

2.10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэр гарч Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[10].

2.11.Тус шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 07 сарын 31-нд давж заалдах гомдол гаргасны[11] дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 221/МА2024/0616 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжиний давж заалдах гомдлыг хангахгүй орхисон[12].

2.12.Нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 04 өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны Хэргийн Танхимд хяналтын журмаар гомдол гаргаж[13], Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 сарын 03-ны 001/ХТ2025/0010 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 221/МА2024/0616 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсний[14] дагуу тус шүүхийн шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Улсын дээд шүүхийн тогтоолд нэрлэн заасан ажиллагааг бүрэн хийж[15], эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.

Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар:

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь захиргааны акт болох тухай Нэхэмжлэгчийн эрхээ хамгаалахаар гаргасан дээрх эсэргүүцлийг Патентын тухай хуульд заасан журмын дагуу Хариуцагч болох 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилогдон Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт гаргасан. Хариуцагчийн гаргасан Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх, мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийж байгаа агуулгатай ч мөн түүнчлэн өөр этгээд болох Ж*******ст ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 30-19 дугаартай патентын мэдүүлэгт шинээр давхардсан патент олгох шийдвэрийг гаргасан. Ийнхүү хууль бусаар, бусдын хуулиар Хамгаалагдсан аж үйлдвэрийн өмчийн эрхийг ноцтой зөрчсөн захирамжилсан шийдвэр гаргаж байгаа нь Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийн 6 дугаар хуудаст тодорхой туссан байна. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь Нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан эрх зөрчигдөж буй эсэх талаар дүгнэлт хийхийн зэрэгцээ, өөр этгээдэд давхардсан ижил төрлийн бүтээгдэхүүний загварт нь шинээр патент олгох шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна. Захиргааны акт буюу Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийн улмаас Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн талаар Оюуны өмчийн тухай хууль болон Патентын тухай хуулийн зорилго нь зохион бүтээгч өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон буюу зохион бүтээсэн бүтээгдэхүүний дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл болох загварыг хамгаалж, түүнийг эзэмших эрхийг хамгаалдаг. Энэхүү аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хамгаалагддаг. Гэвч дээрх хуулийн дагуу бүртгэгдэж хамгаалагдсан Нэхэмжлэгчийн аж үйлдвэрийн өмч буюу бүтээгдэхүүний загвартай ижил бүтээгдэхүүнд Хариуцагч нь хууль зөрчиж, давхардуулан патент олгох шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч. Монгол Улсын үндэсний баялаг мөн" хэмээн заасан Нэхэмжлэгчийн өмчийн эрх болон Оюуны өмчийн тухай хуульд заасан аж үйлдвэрийн өмчийн эрх. Патентын тухай хуульд заасан патент эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн захиргааны акт юм.

Гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан тухай дээрх үйл баримтын хэсэгт дурдсанчлан Ж*******ст ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа гэх 30-19 дугаартай патентын мэдүүлэг нь Нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг шууд хуулбарласан, патентаар хамгаалагдсан зохиогчийн эрх, бүтээгдэхүүний загвар өмчлөх эрхийг зөрчиж байх тул мэдсэн даруйд Патентын тухай хуулийн38 дугаар зүйлийн 38.1 болон 38.2-т заасны дагуу тухайн бүтээгдэхүүний загвар нь хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгчид олгосон патентаар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж буй талаар эсэргүүцлээ гаргасан боловч Хариуцагч нь Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр патент олгох шийдвэр гаргасан. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүлээн авсан даруйд Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа буюу Патентын тухай хуульд заасан маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдлоо гаргасан боловч Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь халбаганд хүнсний бүтээгдэхүүн хийн үйлдвэрлэх чиглэлээр 2020 оноос судалгаа хөгжүүлэлт хийн, тухайн томьёоллоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд 2021 оны 5 дугаар сараас гаргаж, хэрэглэгчид хүргэж эхэлсэн. Юуны түрүүнд "Х******* ТОС" бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаж, Н*******Т, И*******Т, М*******Р зэрэг худалдааны сүлжээгээр 2021 оны 7 сарын 01-ний өдрөөс борлуулж эхэлсэн төдийгүй 2021 оны 5 сарын 25-ны өдөр шинжилгээнд өгч байсан. Гэвч тухайн үед бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээгүй, худалдаанд гаргаагүй байсан Ж*******ст ХХК нь Оюуны өмчийн газарт мөн ижил "Хс" бүтээгдэхүүний загварын патент авахаар 30-19 дугаартай мэдүүлэг гаргасан байна. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгчийн "Х******* ТОС" бүтээгдэхүүн худалдаанд эцсийн хэрэглэгчид хүрсний дараа, мэдүүлсэн байна. Иймээс 30-19 дугаартай патентын мэдүүлгийн "Хс" бүтээл нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 хэсгийн "Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ гэсэн шалгуурыг хангаагүй талаар Нэхэмжлэгч нь эсэргүүцэлдээ тодорхой дурдсан боловч Хариуцагч нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Нэхэмжлэгчийн бүтээгдэхүүний шийдэлтэй ижил төстэй бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хуулийг зөрчсөн.

Хариуцагч хууль зөрчин патент олгохоор шийдвэрлэсэн 30-19 дугаар мэдүүлэг бүхий "Хс" бүтээгдэхүүнийг Нэхэмжлэгчийн 30-0003372 дугаартай патентаар хамгаалагдсан "Х******* ТОС" бүтээгдэхүүнтэй харьцуулахад гаднын сав баглаа боодлын хувьд адилхан ногоон өнгийг дэвсгэр болгосон, адилхан хөдөө нутгийн зурагтай, доторх бүтээгдэхүүн нь ижил, халбага нь адилхан хэлбэртэй, адилхан таглаатай байгаа тул Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281 хэсэгт заасан "Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана" гэсэн шалгуурыг хангахгүй байгаа талаар Нэхэмжлэгчийн үндэслэлд Хариуцагч дүгнэлт хийлгүй Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг гаргасан. Ж*******ст ХХК-ийн "Хс" бүтээгдэхүүний сав баглаа боодол нь Нэхэмжлэгчийн патентаар болон зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан "Х******* ТОС" бүтээгдэхүүн, бүтээлийн адил ногоон өнгийг дэвсгэр болгосон өнгөний хослол, адилхан хөдөө нутгийн зурагтай байгаа нь маш төстэй, хэрэглэгчийг ноцтой төөрөгдүүлэхээр хэмжээнд байгаа бөгөөд шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулаагүй. Эдгээр нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан "Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ" гэсэн шалгуурыг хангахгүй байгаа талаар үндэслэлд Хариуцагч дүгнэлт хийгээгүй.

Ж*******ст ХХК-ийн "Хс" бүтээгдэхүүний сав баглаа боодол, өнгө, дүрсний хослол зэрэг нь Нэхэмжлэгчийн 13170 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан Хс бүтээлийн зохиогчийн эрхийг илтэд зөрчсөн байдалд дүгнэлт хийлгүй патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт заасан "Бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол" патент олгохгүй байх зохицуулалтыг зөрчсөн байна. Дээрх үндэслэлүүд нь Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6 дахь хэсэгт заасны дагуу патент олгохоос татгалзах шийдвэр гаргах илэрхий үндэслэл байсан боловч Хариуцагч патент олгох шийдвэр гаргасан нь Нэхэмжлэгчийн оюуны өмчийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.

3.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.Ол, Б.Он, шинжээч Г.Бр нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Энэхүү хэрэг маргаан 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Оюуны өмчийн Газарт "Ж*******ст" ХХК-ийн "Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа /Mn/ нэртэй бүтээгдэхүүний загварын 4219 дугаартай патентын мэдүүлэг ирүүлснийг бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нь хүлээн авч, хайлт шүүлт хийсний үр дүнд 2022 оны 03 дугаар сарын 21 өдөр патент олгохоор шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Оюуны өмчийн мэдээллийн хэвлэлд нийтлүүлснийг, "П" ХХК-аас эсэргүүцэж, эсрэг гомдол гаргаснаар эхэлсэн байдаг. Монгол улсын Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эсэргүүцэл гомдлыг хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилон дахин шүүлт хийлгэж, тухайн дахин шүүлтийн дүгнэлтийг хуулийн хугацаанд эсэргүүцэл гаргасан талд хүргүүлсэн байдаг. Хуулиар олгосон эрхийн хүрээнд "П" ХХК дахин шүүлтийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Оюуны өмчийн Газрын дэргэдэх Маргаан Шийдвэрлэх Зөвлөлд гомдол гаргасан. Оюуны өмчийн Газрын дэргэдэх Маргаан Шийдвэрлэх Зөвлөл тухайн гомдол маргааныг хүлээн авч хэлэлцээд, 2023 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газраас томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. гомдлын Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар тушаалаар томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан дахин шүүлтийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж тогтоолгох шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан тайлбарлахад, бичгээр гаргасан энэ захиргааны актыг гаргасан байгууллага нь тодорхой, ямар нэг утга агуулгын алдаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" агуулга байхгүй, төрийн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах захиргааны акт гаргасан байгаа зэрэг шинжүүд нь энэхүү дахин шүүлтийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх үндэслэлгүй байна. Оюуны Өмчийн Газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Ол, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Он, барааны тэмдгийн шинжээч Г.Бр нарыг холбогдуулан, Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны Шүүхэд "П" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд "П" ХХК-аас гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын 5-д Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. хэмээсэн нь энэ нэхэмжлэл Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрсөн хэрэг маргаан болохыг харуулж байна. "Ж*******ст" ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр мэдүүлсэн бүтээгдэхүүний загварт патент олгох шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр гарсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж гаргасан гомдлыг нягтлан шалгах зорилгоор Патентын тухай хуулийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон дахин шүүлт хийлгэсэн. Патентын тухай хуульд заасан патент олгох шалгуур хангасан эсэхийг тогтоох дахин шүүлтийн дүгнэлт анхны шинжээчийн хийсэн шүүлтийн дүгнэлттэй ижил буюу тухайн хоёр компанийн сав баглаа боодлын загварууд тус тусдаа ялгарах шинж агуулсан, бие даасан, нэг нэгнийгээ хуулбарлан дуурайсан шинжгүй, өөр өөрсдийн өнгө дизайн шийдлүүдээр ялгаатай, сав баглаа боодлын загвар байна хэмээн гарсан юм. Тодруулбал бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь Патентын тухай хуулийн дагуу патент олгох процессын дунд шатанд гарсан гомдлыг шийдвэрлэхээр хийгдсэн хуулийн дагуух үйл ажиллагаа бөгөөд энэхүү дахин шүүлтийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлд эрх ашиг нь хөндөгдөж буй "Ж*******ст" ХХК-д патент олгоогүй болно... гэжээ.

3.3.Хариуцагч Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ниас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ж*******ст ХХК мэдүүлэг гаргагчтай 2021 оны 08-р сарын 09-ний өдрийн анхдагч огноотой бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн бүртгэлийн 4219 дугаартай "Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй бүтээлд миний бие Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу мөн чанарын шүүлт хийхэд тухайн загварын сав баглаа боодол, шошгын шийдэл нь үндсэн гурван төрөлтэй, төрөл тус бүрийн гадаад харагдах байдалд хамаарах өнгө, өнгөний хослол, дүрс, чимэглэл, үсгийн фонт зэрэг нь савлагаа, шошгын шинэ дизайн шийдлийг агуулсан бүтээл байсан бөгөөд хайлтаар түүнтэй ижил төсөөтэй бүтээл илрээгүй тул дурдсан Хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгууруудыг хангасан хэмээн үзэж Патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг 2022 оны 03 сарын 22-ны өдөр гаргасан байдаг.

Дараа нь П ХХК мэдүүлэг гаргагчтай 2021 оны 09 сарын 27-ны өдрийн анхдагч огноотой бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн бүртгэлийн 4248 Дугаартай "Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар" нэртэй бүтээлийг Оюуны өмчийн газарт мэдүүлсэн. Дурдсан хуулийн 37.1.-д заасны дагуу мөн чанарын шүүлт хийх явцад бүтээлд хавсаргасан "хувилбар 3" загвар болох Нэг удаагийн хүнсний зориулалттай 5мл, 5мл, 7мл. 10мл хэмжээтэй 4 төрлийн халбаганы загвар, түүний хэлбэр хийцийг хамгаалуулахаар мэдүүлсэн байдаг. Хайлтаар уг хувилбартай ижил төсөвтэй загварууд цахим орчинд хайлтаар илэрсэн. Мөн 4248 мэдүүлгийн дугаартай 4219 мэдүүлгийн дугаартай "Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы бүтээлээс даруй 50 хоногийн өмнө ОӨГ-т мэдүүлсэн бүтээгдэхүүний загварын иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй бүтээлийн төрөлд хс" гэсэн бичиглэл илэрсэн. Уг илэрсэн бичиглэлийг бүрдүүлж буй усгийн хувьд ялгаатай байдал, үсгийн фонт, түүний өнгө зохицлын ялгааг бичиж ирүүлэх зорилгоор 2022 оны 05-р сарын 03-ны өдөр бүтээлийн зохион бүтээгч Ө.Мны цахим хаяг болох m*******gmail.com-руу патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг хүргүүлсэн. Жич: Урьдчилан татгалзах шийдвэрийн гол зорилго нь шинжээчийн төсөөтэй хэмээн үзэж байгаа бүтээлээс өөрийн бүтээлийн савлагаанд байрлах бичиглэлийн үсгийн гадаад хэлбэрийн хувьд ялгарах онцлог шинж чанар, өвөрмөц шийдэл, өнгө, өнгөний хослол зэрэг ялгарах байдлаа нарийвчлан бичин ирүүлж патентаар хамгаалагдах боломжийг ойртуулж буй процесс юм/. Мэдүүлэг гаргагчийг төлөөлж оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр урьдчилсан татгалзлын үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлсэн. Тайлбартаа П ХХК-ын бүтээлийн ялгарах байдлын онцлог шинжүүд болон бичиглэлийг бүрдүүлж буй өвөрмөц дизайн оруулсан фонттой, ашиглаж байгаа халбагыг патентын хамгаалалтад оруулахгүйгээр бүртгүүлэх, мөн бүтээлийн сав баглаа боодлын ерөнхий дизайны хувьд төсөөтэй биш гэж тодорхой бичсэнийг нь Патентын тухай хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгууруудыг ха гэж үзэн патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг 2022 оны өдөр гаргасан.

Патентын тухай хуулийн 3.1.4. "бүтээгдэхүүний загвар" гэж гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн б хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг хамааруулдаг. Дээрх 2 бүтээ хувьд авч үзэхэд: Хоёулаа сав, баглаа боодлын гадаад харагдах байдал нь өөр өөрсдийн гэсэн өнгө, өнгөний хослол чимэглэлтэй, бие даасан ялгарах онцлог шинж чанартай. Хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахааргүй бүтээл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн өмчийн эрх, оюуны бүтээлийн хамгаалалт хийгдээгүй, харин тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах сав баглаа боодлын хэлбэр хийц, өнгө, өнгөний хослол, онцлог ялгаатай харагдуулж буй тэрхүү шийдлүүд хоорондоо давхцаагүй, ялгаатай бүтээгдэхүүнүүд байна хэмээн үзэж бүтээгдэхүүний загварын патент олгохоор шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгчийн 2024 оны 03 сарын 18-ны №24/0302 дугаартай "Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргах тухай албан бичигтээ " Нэхэмжлэлд дурдсанчлан Нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнтэй давхцуулан Гуравдагч этгээдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа гэх 30-19 дугаартай патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, шүүлт хийж байгаа талаар Нэхэмжлэгч олж мэдэн, өөрийн зохиогчийн эрхийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний хамгаалж..." гэсэн нь П ХХК-ийн 4248 дугаартай бүтээл патентаар хамгаалагдсаны дараа 4219 дугаартай Ж*******ст ХХК-д патент олгосон мэтээр ойлгогдох илтэд буруу ташаа мэдээллийг Нэхэмжлэгч бичжээ. Оюуны өмчийн газарт мэдүүлсэн бүтээлүүд анхдагч огноо, мэдүүлгийн дугаарын дэс дарааллын дагуу системээр шинжээчид хуваарилагдан очдог. Патентын тухай хуульд заасны дагуу анхдагч огноо тогтоогдож, мэдүүлгийн дугаар олгогдсон 4219 дугаартай 2021.08.09-ний өдрийн анхдагч огноотой бүтээлийг 4248 дугаартай 2021.09.27-ний өдрийн анхдагч огноотой бүтээлтэй давхцуулан мөн чанарын шүүлт хийх ямар ч боломжгүй юм. 4248 дугаартай бүтээл мөн чанарын шүүлтэд орохоос өмнө 4219 дугаартай бүтээлд мөн чанарын шүүлт хийгдсэн. Патент олгох тухай дүгнэлт нь хуульд заасан хугацааны дагуу шинжээчийн талбараас гарч дараагийн шатанд шилжсэн гэсэн үг юм. Холбогдож буй хоёр бүтээлийг Оюуны өмчийн газар давхцуулан хүлээн авч, шүүлт хийгээгүй, аль нэг талд давуу байдал олгоогүй. Эдлэх тэгш эрхийг бий болгосон. Оюуны өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын зарчмын 4.1.6. Аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх; зарчмыг баримтлан. Патентын тухай хуулийн холбогдох заалт, журмын дагуу гадаад харагдах байдлын хувьд ялгагдах онцлог шинж чанартай эдгээр хоёр бүтээлд анхдагч огноо, мэдүүлгийн дугаарын дэс дарааллын дагуу патент олгох боломжтой гэсэн дүгнэлтүүдийг гаргасан нь хууль зөрчсөн захиргааны акт болохгүй хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол агуулгад Ж*******ст ХХК-ийн 4219. мэдүүлгийн дугаартай "Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа" нэртэй бүтээлд бүтээгдэхүүний загварын патент олгох дүгнэлт гаргаснаар П ХХК-ийн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09-р сарын 24-ний А/101 дүгээр тушаалаар бүртгэгдсэн №13170 дугаартай "Хс" нэртэй Зохиогчийн эрх зөрчигдсөн хэмээн тусгажээ. Зохиогчийн эрх нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5.1.Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн apraacaa ул хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны ур дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно хэмээн заасан.

П ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл нь зохиогчийн эрхийн "Дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл" төрлөөр буюу дүрслэх урлагийн бүтээлээр хамгаалагдсан. Ж*******ст ХХК нь 4219 дугаартай бүтээгдэхүүний загварын бүтээлдээ П ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох ногоон уул, гэр, сарлаг, гол, цэцэг ногоо оруулсан зургаар илэрхийлэгдэх зурган дүрслэлийг сав баглаа боодолдоо хуулбарлан ашиглаагүй. Мөн нэхэмжлэгчийн эсэргүүцэлд халбаганд хүнсний бүтээгдэхүүн хийн зарах томьёоллоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд анх гаргасан, улмаар 2021 оны 09-р сарын 24-ний өдөр зохиогчийн эрхийн №13170 дугаартай гэрчилгээ авсан. Энэ нь Патентын тухай хуулийн 30.1.3-д заасныг үндэслэн Ж*******ст ХХК-д патент олгохгүй байх тухай эсэргүүцэл гаргажээ. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах туухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7. Аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, онол, хийсвэр зүйл, математикийн үзэл баримтлал; нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдана гэж хуульд заасан. Цаашилбал, супермаркетуудад анх худалдан борлуулагдаж байсан гэх үйл ажиллагаа, Монгол улсад анх удаа халбаганд бүтээгдэхүүнийг савлаж худалдаанд гаргасан гэх санаа нь оюуны өмчийн аль ч салбараар хамгаалагдахгүй болно. Иймд Ж*******ст ХХК-ийн 4219 дугаартай "Зөгийн бал, шар тос, загварт патент олгох тухай дүгнэлт нь П ХХК-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

3.4.Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд тасралтгүй 15 жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн төвд байрлан эргэлтийн 1000 га газарт улаан буудай, төмс, гурвалжин будаа, хүлэмжийн аж ахуйн, зөгийн аж ахуй, чацаргана жимсний аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. "П" ХХК-ийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

Манай компани нь 2018 оноос эхлэн "Mn" гэх "Ш*******га" гэх/халбага зөгийн бал, чацарганын охь, маалингын тос, шар тос/ нэршилтэй брэндийг хийхээр төсөл төлөвлөгөө боловсруулж тухайн үед Бүгд найрамдах Хятад ард улсаас халбаганы савлагааны тоног төхөөрөмжөө захиалж улмаар өөрийн үйлдвэрийн байрандаа угсралтын хийж үйлдвэрлэлээ хийхээр болж, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн гаргаж эхлэн компанийн түвшинд баталж, улмаар сав баглаа боодлоо Бүгд найрамдах Хятад ард улсад захиалан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Гэтэл тухайн үед 2020 оны эхээр дэлхий даяар цар тахал болох Ковид-19 нүүрлэж бүх нийтээрээ хөл хорионы дэглэмд орсон. Үүний дараа 2021 онд бид хөл хорионы дэглэм буурсан үеэс үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн ба үүнтэй зэрэгцэн холбогдох хууль дүрэм журмын дагуу Оюуны өмчийн газарт патентын эрхээ авах гээд холбогдох материалаа бүрдүүлж хүсэлтээ гаргаж өгсөн. Улмаар хуулийн дагуу "Жт" ХХК-ийн нэр дээр хууль ёсны патентын эрх гарсан юм... гэжээ.

3.5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 онд анх үүсгэн байгуулагдсан. 2020 оноос эхлээд Монголын уламжлалт хүнс болох шар тосыг иргэдэд яаж хүртээлтэй байлгах вэ гэдгээр тодорхой хэмжээний үе шаттай судалгаануудыг зах зээл дээр хийгээд хс гэдэг брэндийг санаачлаад бүтээгдэхүүний загварыг зохион бүтээсэн. Энэхүү үйл ажиллагаа бараг жил орчмын хугацаанд үргэлжилсэн. Тэгээд 2020 оны сүүлч 2021 оны эхээр бид нар шаардлагатай түүхий эд, бараа материал, тоног төхөөрөмжөө холбогдох газруудаас аваад цар тахлын үеэр байсан ч гэсэн 2021 оны 03 дугаар сар гэхэд бүх бараа материал, бүтээгдэхүүнийхээ бэлэн байдлыг хангаж чадсан. 2021 оны 05 дугаар сард анхны бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгдэж гараад бид хууль дүрэм журамд заасны дагуу холбогдох байгууллагад шинжилгээнд өгч, олон нийтэд худалдаалагдах зөвшөөрлөө Мэргэжлийн хяналтын байгууллагаас анх авч байсан. Үүний дараачийн 2021 оны 07 дугаар сарын 04-нд олон нийтийн сүлжээ дэлгүүр болох Номинд нийлүүлэлтээ хийсэн. 2021 оны 07 дугаар сарын 22-нд ******* сүлжээ дэлгүүрт нийлүүлэлтээ хийж эхэлсэн. Мөн зах худалдааны төвүүд, орон нутаг руу 2021 оны 07 дугаар сараас хойш тогтмол нийлүүлэлтээ хийж эхэлсэн. Ингээд өөрийнхөө хс гэсэн цахим хуудсыг нээгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 2021 оны 08 дугаар сарын 09-ийг хүртэл сурталчилгаануудыг үе шаттай явуулсны үр дүнд 20.000 гаруй хүний хандалттай сурталчилгааг олон нийтэд хүргэж чадсан. Үүний дараа манай байгууллага өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнээ хууль журмын дагуу хамгаалалтад авах шаардлагатай гэж үзээд 2021 оны 09 дүгээр сарын 24-нд Оюуны өмчийн газарт оюуны бүтээлийн загвараар Хс гэсэн бүтээлийг хамгаалуулахаар хүсэлтээ өгөөд зохиогчийн эрхийн гэрчилгээгээ өгсөн байгаа. Үүн дээр бүтээгдэхүүний лого болоод бүтээгдэхүүний загварын нүүр хэсгийг хамгаалалтад авсан. Үүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 27-нд Оюуны өмчийн газарт бүтээгдэхүүний загварын мэдүүлгээ анх өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн чимээ байхгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 15-нд Оюуны өмчийн газраас урьдчилсан татгалзал гэсэн нэртэйгээр и-мэйл хаягаар шийдвэр ирсэн байгаа. Тэрийг үзэж судлахад 2021 оны 08 дугаар сарын 09-нд буюу манай бүтээгдэхүүн гарснаас хойш сар гаруй хугацааны дараа Жаргалан Харвест ХХК-аас Мэжик Спүүн нэртэй бүтээгдэхүүн бүртгэгдсэн байгаа учраас танай ижил төсөөтэй бүтээгдэхүүний загвар нь патент болох боломжгүй гэсэн шийдвэр анх ирсэн. Үүнтэй бид танилцаад Патентын тухай хуулийн 28.4-ийн дагуу өөрсдийнхөө патент өгөхөөс өмнө бүтээл маань олон нийтэд илэрхий болсон учир өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өгч байгаа юм. Түүнээс биш эднийхтэй давхацсан юм байхгүй. Манай онцлог шинж чанар ийм гэдэг хариу тайлбараа өгсний үндсэн дээр манай бүтээгдэхүүний загвар дээр патент олгох шийдвэр нь гарсан. Үүний дараа Мэжик Спүүн буюу Ж*******ст ХХК-ийн өгсөн мэдүүлэгтэй бид нарийн танилцаад яагаад ийм бүтээгдэхүүн өгчхөв гээд судалж үзээд тодорхой нийтлэг шинжүүд байгаа юм байна. Манайхаас хуулбарлаж дуурайсан юмнууд байгаа учраас Оюуны өмчийн газар анх эсэргүүцэл өгсөн байгаа. Тэгээд 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Тэр бол өмнөх шинжээчийнхээ дүгнэлтийг бататгасан агуулгатай дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтийг эсэргүүцэж бид маргаан шийдвэрлэх зөвлөлд хүсэлтээ өгсөн. Маргаан шийдэх зөвлөл дээр манай хүсэлтийг бол 100% авч хэлэлцээгүй. Шинжээчдийнхээ тайлбарыг дэмжсэн хариу гарсан. Үүний дагуу манайх шүүхэд нэхэмжлэхээ гаргаад явж байгаа. Тэгээд яг яагаад ижил төсөөтэй гэж үзээд асуудал тавиад байгаа вэ гэхээр манай бүтээгдэхүүн хс гэсэн бүтээгдэхүүн байгаа. Ж*******ст ХХК-ийн өгсөн загвар дээр яг адилхан хс гэсэн бичээтэй байгаа. Дээрээс нь нүүрний хэсгийг нь харвал яг адилхан халбаганы дүрслэл дээр бүтээгдэхүүний доторх тоо ширхгийг тавьсан, адилхан ногоон өнгөтэй. Манай бүтээгдэхүүн бор цагаан, ногоон гээд яг Ж*******ст ХХК-ийн бүтээгдэхүүнтэй адилхан. Бор, ногоон, цагаан гэсэн 3 өнгөний хослолоос адилхан бүрдэж байгаа. Гол хэсэгтээ хс гээд бичээтэй, доод хэсэгтээ адилхан байгалийг дүрсэлсэн шинжүүдээрээ ялгарах ямар нэгэн зүйлгүй байна гэж манайх үзсэн. Үүний дараа бид Оюуны өмчийн газар оюуны өмчийн бүтээлээ хамгаалсан байгаа. Тиймээс Бүтээгдэхүүний тухай хууль дээр оюуны өмчийг зөрчихөөр бол патент олгож болохгүй гэдэг үндэслэлээр бид бас энэхүү шаардлагыг бол тавьсан. Хс гэсэн лого дээр тодорхой элементүүд яг ижил байдлаар дүрслэгдсэн байгаа. Үүн дээр жишээ дурдвал, дугариг Мэжик Спүүн гээд логоных нь О үсэг дээр дугариг хэлбэртэй аяга дүрсэлсэн байгаа. Энэ яг манай хөдөлгөөний өөрийнх нь аягатай халбага дүрсэлсэн. Манайх халбага дүрсэлж оруулсан байгаа. Адилхан бор өнгөтэй цай, кофег илэрхийлсэн ийм бор өнгөн дээр цагаан суурьтай халбагыг дүрсэлж ялгагдахааргүй байдлыг илэрхийлсэнгэв.

3.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүлтийн дүгнэлт болон дахин шүүлтийн дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах гэж байгаа хууль зүйн үндэслэлүүдийг ярья. 1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудсанд авагдсан байгаа оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дүгээр тушаалаар хс, зураг төслийг оюуны өмчийн бүртгэлээр бүртгэж зохиогчийн эрхийн гэрчилгээг профайл компанид олгосон. Ийнхүү олгохдоо тухайн гэрчилгээ дээр тухайн бүтээгдэхүүний нийтийн хүртээл болсон огноог 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж тухайн гэрчилгээгээр огноолсон байгаа. Тухайн огноо болон гэрчилгээгээр үгүйсгэгдэж байна гэхээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар П ХХК-аас түрүүлээд Жаргалан Харвест ХХК нь мэдүүлгээ гаргачихсан шүү дээ. Цаг хугацааны хувьд түрүүлчихлээ гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 10 гээд нийтийн хүртээл байгаа юм. Дээрээс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өгсүүлээд тухайн хс бүтээгдэхүүнийг Номин, Сансар, И март, Миний сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлсэн. Тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаалахад бэлэн болгох, бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн, бүтээгдэхүүний бүртгэлийн мэдээлэл болон П ХХК-д тухайн сүлжээ дэлгүүрүүдээс ирүүлж байсан төлбөрийн нэхэмжлэлүүдээр тухайн бүтээгдэхүүнийг нийтийн хүртээл болгоход аль хэдийн 2021 оны 06 дугаар сар гэхэд дэлгүүрүүдээр дамжаад эцсийн хэрэглэгч нарын гарт тухайн бүтээгдэхүүн өгсөн байсан гэдэг огноо үүгээр нотлогдож байгаа. Ийнхүү нийтийн хүртээл болгосноос хойш 3 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээдээс Мэжик Спүүн брэнд, зөгийн бал, шар тос, чацарганын охь нийтдээ 3 бүтээгдэхүүн дээр патент авах мэдүүлэг гаргасан. Нийтийн хүртээл болсноос 3 сарын дараагаар гаргахдаа П ХХК-ийн нийтэд хүртээл болгочхоод байгаа бүтээгдэхүүнээс манай бүтээгдэхүүн нь өөр юм. Дээрээс нь зөгийн бал болон чацарганын охь, шар тос гэсэн 3 бүтээгдэхүүн дээр манайх патент авах мэдүүлэг гаргасан шүү дээ гэж тайлбарладаг боловч 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд авагдсан Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1482 дугаар тушаалаар нэхэмжлэгчид патент олгохдоо загварын нэр дээр нь халбаган савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар гэдэг нэрээр патент олгосон. Тэрнээс зөвхөн хс гэдэг нэрээр патент олгоогүй. Энэ халбаган савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварыг анхалж мэдүүлээд үүн дээр нь Оюуны өмчийн газраас хүчин төгөлдөр патентын эрх олгочихсон байгаа. Тэгэхээр энэ баримтаар бас тухайн бүтээгдэхүүн нь ижил төстэй гэдэг нь нотлогдож байгаа. Бүтээгдэхүүний загвар гэдэгт Патентын тухай хуулийн 3.1.4-д зааснаар бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг бүхэлд нь ойлгоно гэж байгаа. Тэгэхээр 2 бүтээгдэхүүний гадаад харагдах байдал болон тухайн халбаганд савлачихсан байгаа бүтээгдэхүүн гэхээсээ илүү гадаад байдал буюу яг 3.1.4-д зааснаар өнгө, бүтэц болон хээ чимэглэл, уран сайхны шийдэл, дүрс хийц зэрэг бүх эд зүйл, үйл баримтууд нь бүтээгдэхүүний загварын шийдэл гэдэгтээ орж байгаа юм. 2021 оны 06 дугаар сараас эхлээд том супермаркетуудаар дамжуулаад эцсийн хэрэглэгч нарын гарт хүргэсэнтэй холбоотойгоор Патентын тухай хуулийн 28.4-д зааснаар хэдийгээр патент аваагүй боловч тухайн бүтээгдэхүүнийг нийтийн бүтээл болгосноос хойш 6 сарын дотор уг бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад гаргасан бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргах нь үүнийг нотлох эрхтэй байдаг. Тэгэхээр 28.4-д зааснаар авч үзнэ. Тухайн бүтээгдэхүүнийг нийтийн хүртээл болгосноос хойш 6 сарын дотор мэдүүлгээ гаргасан. Улсын дээд шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тогтоол дээр ч мөн ярьдаг. 28.4 буюу 6 сарын дотор мэдүүлэг гаргах эрх чинь яг нийтийн хүртээл болсон огнооноос хойш үйлчлэх юм биш үү? Ингээд нийтийн хүртээл болсон огноог хариуцагч нар 2 бүтээгдэхүүнүүд өөр өөр учраас бид нар дахин шүүлтийг хийхдээ харьцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байдаг боловч энэ нь бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журмын 2 дугаар зүйлийн 4-д зааснаар бүтээгдэхүүний загварын шинэ гэсэн шалгуурыг хангаж байгаа эсэхийг Монгол Улсад мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээгдэхүүний загварын санд болон бусад хэвлэл мэдээллийн эх сурвалжид хайлт хийж, хайлтаар илэрсэн ижил төстэй бүтээгдэхүүний загваруудтай жишиж харьцуулах аргаар шүүлт хийж тогтооно гэсэн. Тэгэхээр 2 бүтээгдэхүүнийг өөр гэдгийг тогтоохын тулд тухайн журмын 2.4-д зааснаар шүүлт хийх ёстой байсан. Хэрвээ яг энэ журмын 2.4 дэх заалтын дагуу шүүлтийг хийсэн бол аль 2020 онд нээсэн Хс facebook /нүүр ном/ буюу нийтэд илэрхий цахим сүлжээн дээр тухайн бүтээгдэхүүн өмнө нь хангалттай нийтийн хүртээл болчихсон, патент авчихсан юм гэдэг мэдээллүүд нь наад захын facebook /нүүр ном/-оос л тодорхой харагдах ёстой байсан. Тэгэхээр энэ шүүлт хийх ёстой журмынхаа 2.4 дэх заалтыг хариуцагч нар нь хэрэгжүүлье гэж үзэж байгаа. Тэгээд нэхэмжлэгч компаниас анх гуравдагч этгээдийн мэдүүлэг гаргасантай холбоотойгоор л эхний шүүлтийн дүгнэлт гарахаас өмнө өөрсдийнхөө патент эрхийг хамгаалах үүднээс эсэргүүцэл бичсэн байдаг. Гэтэл үүн дээр 2 дахь удаагийн дахин шүүлтийн дүгнэлт нь яг өмнөх шүүлтийн дүгнэлттэйгээ утга агуулга болон дүгнэлтийн хувьд яг ижилхэн. Өмнөх шүүлтийн дүгнэлтээс ялгаатай зүйл харагддаггүй. Тэгэхээр үүнийг бид нар Патентын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 буюу бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол тухайн бүтээгдэхүүн дээр өмнө нь зохиогчийн эрх авчихсан патент байгаа тохиолдолд давхардуулж олгох гээд байгаа заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тухайн дүгнэлтүүдийг хариуцагч нараас сүүлд гаргаж өгсөн. Улсын дээд шүүхээс хэрэг дахин хэлэлцүүлэхээр буцаж ирсний дараа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар байсан. Тухайн хс бүтээгдэхүүний халбаганы хэлбэр дүрс нь шар тосны бүтээгдэхүүн гэхээсээ илүү тухайн халбаганы хэлбэр дүрс нь П ХХК-ийг анх мэдүүлэг гаргахаас өмнө олон улсад илэрхий болчихсон байсан гэдэгтэй холбоотой баримтууд болон орчуулгыг гаргаж өгдөг. Гэтэл Патентын тухай хууль болон Оюуны өмчийн тухай хууль тогтоомж өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрэлдэж байгаа. Үүн дээр олон улсад халбаганы хэлбэртэй зүйл гарчихсан байна гэдгийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсад гаргасан тухайн мэдүүлгийг бүртгэж авахтай холбоотой ямар хуулийн заалтуудыг болон журмыг баримтлах вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын хууль тогтоомж дээр баримтална. Тэгэхээр олон улсад өөр ийм халбаганы хэлбэр дүрстэй гарсан байсан бүтээгдэхүүн гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн хувьд мэдэх боломжгүй. Тухайн зүйл нь манай хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Хамгийн гол зүйл нь хариуцагч болон гуравдагч нарын зүгээс ерөөсөө л шар тосыг халбаганы хэлбэртэй савлачхаад үүнийгээ бид нар патент, шинэ бүтээл гэж П ХХК маргаад байна гэдэг боловч яг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар олгочхоод байгаа тухайн патент дээр загварын нэр нь өөрөө халбаган савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварыг тэр чигт нь олгочихсон. Зөвхөн хс гэдэг тэр патентыг олгочихсон. Тэгэхээр үүн дээр нэхэмжлэгч компани зайлшгүй маргах ёстой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П ХХК эхлээд Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх зөвлөлд хандсан. Өөрөөр хэлбэл, Ж*******ст ХХК-д патент олгох гэж байна, үүнийг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг Оюуны өмчийн газарт гаргасны үндсэн дээрээс Оюуны өмчийн газрын дарга, бүрэлдэхүүнтэй шинжээч буюу Патентын тухай хуульд заасан анхны шүүлтийг хийсэн шинжээчийг оролцохыг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж ажилласан. Тэгэхээр энэ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь маргаан шийдвэрлэх зөвлөл дээр тухайн гарсан гомдол, анхны шинжээч патентын хуулийг барьж ажилласан юм уу гэдэг дээр дүгнэлт гаргах зорилготой хийсэн. Даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг эхлээд эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгээд Патентын тухай хуулийн дагуу гаргасан маргаан, эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэж үзсэн үйл ажиллагаа байгаа гэдэг маргаан мэтгэлцээн шүүх дээр явсны дараа П ХХК дахиад анхны шинжээчийг дуудсан байдаг. Анхны шинжээчийн дүгнэлт бас буруу байсан. Патент олгохгүй байсан гээд дуудсан байдаг. Ингээд бараг Оюуны өмчийн газар тэр чигээрээ хүрээд ирсэн байгаа юм. Үүн дээр 28.4 гэж ярьж байна. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн болоод бусад этгээдүүд үүн дээр нэлээн анхаарал хандуулаасай гэж үзэж байна. Учир нь Ж*******ст ХХК Оюуны өмчийн газарт анхлан мэдүүлэг гаргасан байдаг. Оюуны өмчийн тухай хуульд түрүүлж мэдүүлэх систем зарчим үйлчилнэ. Тэгэхээр Оюуны өмчийн тухай хуулийн 4.1.6-д заасан Оюуны өмчийн газарт мэдүүлгийг хэн түрүүлж мэдүүлсэн хүнд эрх олгох зарчим үйлчилж байгаа. Ж*******ст ХХК бид нар эхэлж үйлдвэрлэсэн, бид нар эхэлж зах зээлд нэвтрүүлсэн, олон нийтэд түгээсэн гээд яриад байгаа. Гэтэл Оюуны өмчийн газар, Ж*******ст ХХК эхлээд мэдүүлэг гаргаад, тэр мэдүүлгийг үндэслээд шүүлт хийгдээд патент олгох шийдвэр гарсны дараа Оюуны өмчийн тухай, Патентын тухай хуулийн дагуу тухайн бүтээгдэхүүний загварт патент олгох хэсэгт шийдвэрийг олон нийтэд хэвлэн мэдээлж зарладаг. Энэ хэвлэлийг 3 сар хүлээлгээд ямар нэгэн маргаан хийхгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүн, загварыг шаардлага хангаж байна олон нийтээс маргаан ирээгүй, давхацсан зүйл байхгүй гэж үзээд патентыг нь олгодог үйл ажиллагаа, процесс явагддаг. Тэгэхээр энэ процессын явцад 3 сар нь яг дуусах хамгийн сүүлийн өдөр П ХХК хариуцагч компанийн оюуны өмчийн эрхийг түдгэлзүүлээд маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гомдол гаргасантай үүдэлтэй бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдсон. Ингээд маргаан цаашаа явсан. Аль хэдийн бүтэн жилийн өмнө зах зээл дээр гаргачихсан бүтээгдэхүүн маань Патентын тухай хуулиар патент авах боломжгүй. 24.8 чинь л тэр байхгүй юу. Өөрөөр хэлбэл, шинжилгээг үгүйсгэх үндэслэл болж ирдэг. Түүгээрээ өөрсдийнхөө бүтээлийг үгүйсгэх зүйл яриад байгаа. Гэтэл тухайн үед манай шинжээч нар болоод бид нар ч гэсэн шүүлт хийсэн. Энэ дээр эхний дүгнэлт гаргасан шинжээч Б.Нь ч гэсэн үүнийг хараагүй биш харсан. Манай зохиогчийн эрхийн сан П ХХК-ийн өөрсдийнх нь анхны, зураг, дүрслэх урлагийн бүтээл гээд өөрсдийнхөө сав баглаа боодлын гаднах талын ногоон зүлгэн дээр явж байгаа дүрслэлүүдийг тэр дугуй дотор халбага тавьчихсан юм шиг, гэхдээ тэрийг аяган дотор халбага байгаа гэж дүрслээд байгаа. Гэхдээ тэр бол яг геометрийнх нь дүрслэлээр авах юм бол дугуй дотор зууван дүрслэлийг дүрсэлсэн бор, шар өнгөтэй дүрслэл байгаа. Эдгээрийг манай шинжээч авч үзээд П ХХК өөрөө зохиогчийн эрхээр баталгаажуулчихсан юм байна. Харин хайлт хийгээд үзэхээр Ж*******ст ХХК өмнө нь мэдүүлэг гаргачихсан байгаа учраас өмнө нь ижил төстэй халбаганд савласан мэдээллийн бүтээгдэхүүн, халбага, шар тос гээд төстэй бүтээлүүд нь гараад ирэхээр тэрэнтэй харьцуулалт хийж байгаад эднийд урьдчилан татгалзсан мэдэгдэл явуулсан байгаа. Тэгэхээр тухайн үед П ХХК-ийг төлөөлж байсан н.Д итгэмжилсэн төлөөлөгч манайх ерөөсөө адилхан биш, энэ 2-ийг үзэхээр өнгөний хувьд, дүрслэлийн хувьд нийт бүтээгдэхүүний хувьд өөр байна. Мөн би урьдчилан татгалзлын тайлан дээр халбага нь ч гэсэн таны мэдүүлэг гаргахаас 10 гаруй жилийн өмнө Хятад улсад технологи нь ч, бүтээгдэхүүн нь ч аль хэдийн нийтэд илэрхий болоод тэрийг Алибаба бусад зарын сайтууд дээр манай технологийг худалдаж аваач, манай бүтээгдэхүүнд хүнсний бүтээгдэхүүнээ савлаж болно гээд Герман зэрэг олон орнуудаар зарж борлуулдаг мэдээллүүдээ тавьчихсан байсан. Тэгэхээр халбагыг бид нар хамгаалалтад авахгүй байж болно. Харин сав баглаа боодол, бид нарын дүрсэлсэн энэ зүйл бол Ж*******ст ХХК-ийн харьцуулаад байгаа зүйлээс ялгаатай байгаа учраас тус тусдаа патент олгооч гэсэн хүсэлтийнх нь дагуу шинжээч патент олгох шийдвэрийг гаргаад явсан байдаг гэв.

3.8.Хариуцагч Б.Ниас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмээд хэлэхэд сая нэхэмжлэгч тоног төхөөрөмжөө аваад оруулж ирсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн анх П ХХК-ийн мэдүүлсэн мэдүүлгийн маягтууд нь бүрэн эхээрээ байж байгаа. Энэ мэдүүлгийн маягт дээр хавсаргаж орж ирдэг зүйл нь би энэ бүтээлийг өөрөө зохион бүтээсэн нь үнэн болно гэсэн зохиогчийн баталгаа үйлддэг. Энэ чинь бас нэг эрх зүйн акт. Энэ дээр өөрөө 2021 оны 09 дүгээр сарын 24-нд П ХХК-ийн Ө.Мн нэхэмжлэгч гарын үсгээ зураад халбаган савлагаатай хүнсний бүтээгдэхүүн, савлагаатай боодлын загварын өргөдлийг Монгол Улсын оюуны өмчийн газарт өгсөн ба уг бүтээлийг би хэнээс ч хуулбарлаагүй болон түүний жинхэнэ зохиогч нь би болохыг батална гээд зохиогчийн баталгаа үйлддэг. Гэвч би анхан хайлтыг нь хийж байхад энэ мэдүүлгийн маягт дотроо түрүүний нотлох баримтын баахан хайлтын илэрцийн халбаганы зургуудыг хуулбарлачихсан байсан. Тэгэхээр нь би урьдчилан татгалзах дүгнэлт гаргасан. Яг энэ хайлтаар гүүгл дээр энэ зураг хайлтаар илэрч байгаа. Тиймээс анхнаасаа халбаган савлагаатай сав баглаа боодлын, халбаганы загварыг өөрөө зохиосон нь үнэн гээд эрх зүйн акт үйлдээд гарын үсэг зураад ирснийх нь дараа хайлт хийхэд түрүүний нотлох баримтаар илэрсэн илэрцүүд гарч ирсэн. Тийм учраас би Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Локарногийн ангиллын 19.08 буюу хэвлэмэл загвар гээд гадаах харагдах байдалд нь хамаарах. Аль болох л үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих зорилгоор Оюуны өмчийн тухай хуулийн оюуны өмчийн эрх эзэмшигч нь нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчимтай байдгийн дагуу 4.1.3-аар харагдах байдлыг хангах үүднээс аль алинд нь эхэлж мэдүүлсэн Мэжик Спүүн болон Хсыг аль боломжтой ангиллаар нь патент олгох хамгаалалт байх боломжтой вэ гэдэг талаас нь олон улсын Локарногийн ангиллын 19.08 ангиллаар нь зөвхөн гадаад харагдах байдалд нь халбагыг нь болиулаад, хамаарах шошгыг бүртгэсэн. Халбаганы тухайд өөрөө ч хэллээ. Тоног төхөөрөмжөө цар тахлын үед оруулж ирсэн гэхээр тоног төхөөрөмж оруулж ирж байхад халбага ямар хэмжээтэй байсныг мэдэж байгаа шүү дээ. Тэгчхээд одоо болохоор би ерөөсөө мэдээгүй гээд байгааг би үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээр гадаад харагдах байдалд нь хамаарах сав баглаа боодлын загварт нь патент олгосон учраас энэ бүтээгдэхүүний загварын нэр нь халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар гэдэгт нь бас Локарногийн 19.08 ангилал хамаарч байгаа учраас патент олгосон. Түүнээс биш энэ хүнсний бүтээгдэхүүн тэр халбаганд байрлаж байгаа нь бүхэлдээ патентаар хамгаалагдаж байгаа зүйл биш гэв.

3.9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газрын шинжээч нарын хэлж байгаа тайлбарыг дэмжиж байна. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тухайлбал Ж*******ст ХХК бол П ХХК-ийн бүтээгдэхүүний загвар, зураг дүрслэлтэй холбоотойгоор Ж*******ст ХХК өөрөө мэдүүлгийн огноогоо түрүүлж тавьсан байгаа. Дээд шүүхээс тодруулах шаардлагатай гэсэн баримтууд нь цугларчихсан. Үүн дээр шүүхэд дүгнэлт өгөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ж*******ст ХХК-ийн хувьд халбаган савлагаатай холбоотойгоор хс гээд өөрийн төсөл бүх юмаа эхэлж бүрдүүлсэн байгаа. Энэ компанийн хувьд бусад дэлгүүрүүдээр нийтэд худалдаалсан гэж байгаа боловч яг мэдүүлгийг манай компанийн зүгээс гаргаж бүртгүүлж авсан байгаа. Оюуны өмчийн шинжээч нар маань бүртгэлээр авсан учраас эдний маргаад байгаа зураг дүрслэлтэй холбоотой асуудлыг яг анхдагч буюу шинэ бүтээл гэж үзэхгүй учраас үүн дээр мэдүүлгийг хүлээж авахгүй гэдгээр Оюуны өмчийн газрын татгалзаж байгаа татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

3.10.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анхдагч огноогоор 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр мэдүүлгээ гаргасан байдаг. П ХХК-ийн анхдагч огноо нь 2021 оны 09 дүгээр сарын 27-нд байдаг... Хэрвээ энэ маргаан өөрөө халбаганы хэлбэр хийц гэж явсан бол магадгүй нэхэмжлэгч тал патентын бүтээгдэхүүний загвар авахаасаа өмнө маргаан үүсгэх ёстой байсан. Гэтэл бид нар халбаганы хэлбэр хийцийг бүртгүүлэхгүй гээд урьдчилсан татгалзал дээрээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд зүгээр энэ бүтээгдэхүүний гаднах харагдах байдлыг л бид нар бүртгүүлэх гэж байна гэж урьдчилсан татгалзал дээрээ дүгнэлтээ өгсөн. Түүний дагуу Оюуны өмчийн газар бүтээгдэхүүний загвар гаргасан байгаа. Энэ маргаан өнөөдөр 2 компанийн бүтээгдэхүүн зах зээл дээр хэрэглэгчийг төөрөгдүүлээд байна уу гэдэг дээр л маргаад байгаа юм. Гэтэл манай компанийн гаргачихсан бүтээгдэхүүний загвар 3 өөр өнгөтэй буюу нэхэмжлэгч талын өнгөнөөс тэс ондоо байхад маргаан үүсгээд байгаа нь зах зээлд хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.11 Иргэдийн төлөөлөгч Д.Ба шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хэлбэр дүрс нь адилхан юм байна. Сав баглаан дээрээ л жоохон асуудалтай болохоор хэрэглэгчдийг төөрөгдүүлж магадгүй л гэж маргаад байгаа юм байна. Оюуны өмчийн тухай хуульдаа бол хэн хамгийн түрүүнд эрхээ авсан нь патентаа аваад л цаашаа үргэлжлүүлээд явах юм байна л гэж ойлголоо. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх бүрэлдэхүүний зүгээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Маргааны үйл баримтыг товч дүгнэвэл:

2.1.П ХХК нь Хс нэртэй бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийтийн хүртээл болсон хэмээн дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл бүтээлийн төрлөөр мэдүүлсэн ба Оюуны өмчийн газрын дарга 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дүгээр тушаал гаргаж, тус бүтээлийн зохиогчоор Ө.Мн, эрх эзэмшигчээр П ХХК-ийг тодорхойлж, 13170 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.

2.2.Тус компани Халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нэртэй бүтээгдэхүүний загварын 30-21-0004248 дугаар мэдүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргахдаа бүтээгдэхүүний загварын 4 хувилбарыг тодорхойлж, шийдлийн хэлбэр хийц, өнгө дүрсийг тусгасан.

2.3.Дээрх 30-21-0004248 дугаар мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварт Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нь мөн чанарын шүүлт хийж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүлтийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүний загварын тодорхойлолтоос Хувилбар 3 болох нэг удаагийн хүнсний зориулалттай халбаганы хэлбэр, хэмжээний талаар дурдсан шийдлийг хасаж, бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцэл бус шошго болон савлагааны хэвлэмэл загвар-ыг бүртгэж патент олгохоор шийдвэрлэсэн ба Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нэрээр, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноогоор гаргасан П ХХК-ийн бүтээгдэхүүний загварт патент олгож, улсын бүртгэлийн 30-0003372 дугаарт бүртгэсэн байна.

2.4.Ж*******ст ХХК-ийн хувьд Mn брэнд-зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдэл нэртэй бүтээгдэхүүний загварт патент авахаар 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 30-19 дугаар мэдүүлэг гаргаж, уг шийдлийн хэлбэр хийц, шинэ байдал, өнгө, дүрс чимэглэлийг тусгаж, 30-19 дугаар мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварт Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нь мөн чанарын шүүлт хийж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүлтийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүний загварын халбаганы хэлбэр, хийцлэлд бус уг бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загвар-ыг бүртгэхээр шийдвэрлэсэн ч маргаан үүссэнтэй холбогдуулан түдгэлзсэн байна.

2.5.Маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт-ээр П ХХК-ийн Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь Патентын тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж, уг бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загвар-т патент олгож, харин Хувилбар 3 буюу нэг удаагийн хүнсний зориулалттай халбаганы хэлбэр, хэмжээний талаар дурдсан шийдэлд патент олгохоос татгалзаж[16] шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй юм.

3.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ...шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн...-г бүтээл гэж тодорхойлсон байх ба 13 дугаар зүйлийн 13.3-т Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана, 28.2-т Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ гэж тус тус заасан.

4.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Оюуны өмчийн шинжээч нарын гаргасан Бүтээгдэхүүний загварын шүүлтийн болон дахин шүүлтийн дүгнэлтээр Жт ХХК-д 30-19 мэдүүлгийн дугаар бүхий патент олгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

5.Тодруулбал, хариуцагч нарын маргаан бүхий шүүлтийн дүгнэлт, дахин шүүлтийн дүгнэлтүүдийг Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ, 39 дүгээр зүйлийн 39.1-д Энэ хуулийн 25.5, 37.2-т заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаагүй бол оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгоно гэж тус тус заасны дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

6.Иймд хариуцагч шинжээч нарын гаргасан бүтээгдэхүүний загварын шүүлтийн болон дахин шүүлтийн дүгнэлтээр Ж*******ст ХХК-ийн 30-19 дугаар мэдүүлгээр гаргасан бүтээгдэхүүний загвар патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулиудын холбогдох зохицуулалтуудад нийцжээ.

7.Анхдагч огнооны тухайд Оюуны өмчийн газар мэдүүлгийг хүлээж авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загварын шийдэл нь хуулиар тогтоосон патентлагдах чадварыг хангах эсэхэд мөн чанарыг шүүлт хийсний үндсэн дээр патент олгох эсэхийг шийдвэрлэх зохицуулалттай.

7.1.Патентын тухай хууль /2006 оны/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-т оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 20, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно гэж заасан.

7.2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Жт ХХК-ийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 30-19 дугаар мэдүүлэг гаргаж, уг шийдлийн хэлбэр хийц, шинэ байдал, өнгө, дүрс чимэглэлийг тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч П ХХК-ийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нэртэй бүтээгдэхүүний загварын 30-21-0004248 дугаар мэдүүлгийг гаргасан байна.

7.3.Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд Жт ХХК-иас гаргасан анхдагч мэдүүлгийн огноо нь нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан мэдүүлгийн анхдагч огнооноос 1 сарын өмнө гаргасан гэж үзнэ.

7.4.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь дээрх анхдагч огнооноос өмнө нийтийн хүртээл болсон, тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн, сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлснийг үгүйсгэхээргүй боловч П ХХК нь бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо тогтоолгохтой холбоотой Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, хүсэлт, аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талын ...Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 болон 38.2-т заасны дагуу тухайн бүтээгдэхүүний загвар нь хуулийн шаардлага хангаагүй... гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

8.Түүнчлэн Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.Ол, Б.Он, шинжээч Г.Бр нарын дахин шүүлтийн дүгнэлтээр ...бүтээгдэхүүний загварын шийдэл нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйл, 28.2-т Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ болон 28.3-д Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ гэж заасан шалгуурын хангасан, төсөөлж буй бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанар агуулагдсан байна, мөн няцаасан нотолгоонд ирүүлсэн нотлох баримтууд Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа нэртэй 3 төрлийн загварыг няцаах үндэслэлгүй... гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

9.Учир нь Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3-т тус тус заасны дагуу бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл нь бүтээгдэхүүний загварт хамаарах бөгөөд Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Патентын эрхийн хамгаалалтын хүрээг ... бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй аягатай цай, эсхүл кофе зэрэг бор өнгийн шингэнд халбагатай тос, эсхүл халбагатай бусад хүнсний зүйл хийсэн дүрслэл[17] болон халбаганы хэлбэр зэрэг нь бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдахгүй.

10.Нэхэмжлэгч П ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгийн Хувилбар 1 хэсэг болох Хс бүтээгдэхүүний гаднах сав баглаа нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дээд хэсэг нь нэвт харагдах гялгар хатуу хуванцар, доод хэсэг нь цаас байна. Ингэснээр илүү загварлаг болж хайрцаг доторх бүтээгдэхүүн илүү тод харагдана. Төв хэсэгтээ халбаганы дүрслэл бүхий бүтээгдэхүүний лого доод хэсэгт байгалийн зурагтай. Орц, найрлага, шим тэжээлийн мэдээлэл, хэрэглэх заавар, ашиг тус гэсэн мэдээллийг багтаасан[18] гэсэн нь болон Хувилбар 2 болох хс бүтээгдэхүүний нэгээр уутлах сав баглаа нь дээд хэсэг нь нэвт харагдах бөгөөд доод хэсэгт байгалийн зурагтай. Орц, найрлага, шим тэжээлийн мэдээлэл, хэрэглэх заавар, ашиг тус гэсэн мэдээллийг багтаасан гэсэн[19] нь тус тус бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагджээ.

11.Харин Хувилбар 3 хэсэгт байх халбага нь улаан, хар, цэнхэр, ногоон, шар, тунгалаг, улбар шар, ягаан, нил ягаан, цагаан өнгөтэй. Халбаганы загвар нь зууван хэлбэртэй, иш бариултай байна гэх хэсэгт патент олгохоос татгалзаж шийдвэрлэсэн буюу тус хэсгийг бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан гэж үзэхгүй.

12.Тухайлбал Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдсэн шүүлтийн дүгнэлтээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины мэдүүлэгт заасан бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцэл нь техникийн шийдлийн хувьд нийтэд илэрхий бус байх шаардлагыг хангахгүй болох нь ижил төстэй загварын шүүлтээр тогтоогдсон хэмээн бүтээгдэхүүний загварын тодорхойлолтоос хассан, патентаар хамгаалагдах бүтээгдэхүүний загварт хамаарахгүй гэж дүгнэсэн нь Патентын тухай хуульд заасан бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргах, түүнд патент олгохтой холбоотой холбогдох зохицуулалтад нийцжээ.

13.Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн (2)-т Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана гэж, Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 2 дугаар зүйлийн (7)-д Холбооны гишүүн орон энэхүү конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар ба зургийг хамгаалах хэмжээ хүрээ, нөхцөлийг өөрийн хууль тогтоомждоо заах эрхтэй гэж,

-Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (ТРИПС)-ийн 25 дугаар зүйлийн 1-д Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц биш гэж үзэж болно. Гишүүд хамгаалалтыг техникийн буюу гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор голлон үүссэн загварт хамгаалалт олгохгүй байж болно. гэж,

-Оюуны өмчийн тухай хууль /2020 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: гээд 4.1.1.хууль дээдлэх; 4.1.3.оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах;, 5 дугаар зүйлийн 5.1-д Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална: гээд 5.1.1.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх; 5.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрх., 7 дугаар зүйлийн 7.1-д Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна: гээд 7.1.3. бүтээгдэхүүний загвар; гэж

-Патентын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө., 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд 3.1.4.бүтээгдэхүүний загвар гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг; 3.1.11. патент гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг; 3.1.15. патент эзэмшигч гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг; /хэлнэ/, 27 дугаар зүйлийн 27.1-д Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварыг энэ хуульд заасны дагуу олгосон патентаар хамгаална, 28 дугаар зүйлийн 28.2-т Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ, 28.3-д Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ., 30 дугаар зүйлийн 30.1-д Дараах зүйлд бүтээгдэхүүний загварын патент олгохгүй: гээд 30.1.3.бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол;, 33 дугаар зүйлийн 33.8-д Бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод тухайн бүтээгдэхүүний загварын гадаад дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн шинэ болон өвөрмөц шинжийг тодорхойлон бичнэ, 35 дугаар зүйлийн 35.3-т Оюуны өмчийн байгууллага бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл патентын мэдүүлэг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, патентын мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ, 38 дугаар зүйлийн 38.2-т Энэ хуулийн 38.1-д заасан хугацаанд эсэргүүцэл гаргасан бол оюуны өмчийн байгууллага нь эсэргүүцэл хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор анхны шинжээчийг оролцуулахгүйгээр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр мөн чанарын шүүлт дахин хийж, дүгнэлт гаргаж, сонирхогч этгээд болон мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ, 47 дугаар зүйлийн 47.1-д Патентын эрхийн хамгаалалтын хүрээг , бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно гэж тус тус заасан.

14.Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтыг тус маргааны үйл баримттай холбогдуулан авч үзэхэд, бүтээгдэхүүний харагдах гадаад байдлыг тодорхойлдог бүтээгдэхүүний загвар нь шинэ буюу илэрхий бус, өвөрмөц байх зэрэг тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд оюуны өмчийн байгууллагаас патент олгох ба харин түүгээр хамгаалагдах эзэмшигчийн онцгой эрх нь бүтээгдэхүүний загварын хувьд мэдүүлэгт хавсаргасан тодорхойлолтод заасан хүрээгээр тодорхойлогдож, хуульд заасны дагуу бүртгэгдсэнээр хамгаалагддаг байна.

15.Нэхэмжлэгч П ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар болон гуравдагч этгээд Жт ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа гэх 30-19 дугаартай патентын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд:

15.1.Жт ХХК-ийн бүтээгдэхүүний загварын тодорхойлолт дахь бүтээгдэхүүний наалт болон гадуур уутны өвөрмөц, шинэлэг байдлын илэрхийллийг тайлбарлавал:

15.1.1.Шар тостой халбага нь наалт Хс гэсэн үгийг шар тосны дүрстэй хамт бор дэвсгэр дээр бичиж, mn гэсэн үгийг ногоон өнгийн дэвгэр дээр буулгасан бөгөөд гадар уутны тухайд дээд хэсэг нь ногоон өнгөтэй, доод хэсгээр нэвт гэрэлтэж, халбаганы наалт нь харагдана. Дээд хэсгийн ногоон дэвсгэр дээр халбага, шар тос, mn гэсэн үгнүүдийг шар тосны дүрстэй хамт бичсэн,

15.1.2.Зөгийн балтай халбага-ны наалтын тухайд Халбага, зөгийн бал гэсэн үгийг зөгийн дүрстэй хамтатган шар өнгийн дэвсгэр дээр бичиж, mn гэсэн үгийг бараан ногоон дэвгэр дээр буулгасан бөгөөд гадар уутны тухайд дээд хэсэгтээ хар ногоон өнгөтэй бөгөөд доод хэсэг нэвт гэрэлтэж халбаганы наалт харагдана. Дээд хэсгийн хар ногоон дэвсгэр дээр халбага, зөгийн бал, mn гэсэн үгнүүдийг зөгийний дүрстэй хамт бичсэн,

15.1.3.Чацарганы охьтой халбага-ны наалтын Халбага, чацарганы охь гэсэн үгийг чацаргана жимсний дүрстэй хамт улбар шар дэвсгэр дээр бичиж, mn гэсэн үгийг нил ягаан дэвгэр дээр буулгасан, гадар уут нь дээд хэсэгтээ нил ягаан өнгөтэй байх ба доод хэсэг нэвт гэрэлтэж халбаганы наалт харагдана. Дээд хэсгийн үзмэн ягаан дэвсгэр дээр халбага, чацарганы охь, mn гэсэн үгнүүдийг чацаргана жимсний дүрстэй хамт бичсэн байна.

15.2.Харин П ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн Халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар-ын Хувилбар 3-ын тухайд нэг удаагийн хүнсний зориулалттай халбага, 5, 7, 10 мл хэмжээтэй халбага нь улаан, хар, цэнхэр, ногоон, шар, тунгалаг, улбар шар, ягаан, нил ягаан, цагаан өнгөтэй. Халбаганы загвар нь зууван хэлбэртэй, иш бариултай байна.

16.Дээрхээс үзэхэд бүтээгдэхүүний загварууд нь харилцан хуулбарлан дуурайсан шинжгүй, өнгө болон дизайны шийдлүүд хоорондоо илэрхий ялгаатай, бүтээгдэхүүний гадаад харагдах байдал, өнгө, дүрс, уран сайхны шийдлүүд хоорондоо давхцаагүй. Түүнчлэн П ХХК-ийн захирал Ө.Мны Хс бүтээлд дүрслэх урлагийн төрөл буюу уг төрлийн зураг төсөлд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байх ба Жт ХХК-ийн мэдүүлсэн бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан энэхүү бүтээлээс гадаад шинж, гоо зүй, зураг төслийн хувьд ялгаатай гэж үзэхээр байна.

17.Түүнчлэн энэ талаарх үйл баримтууд нь Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн болон 6 дугаар сарын 03-ны өдрийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт[20], 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт[21], Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан таслах зөвлөлийн 2023 оны дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоол[22] зэргээр тогтоогдож байна.

18. Өөрөөр хэлбэл хс бүтээлд дүрслэгдсэн нэг удаагийн халбаганы наалт дээр дүрслэгдсэн аяга халбага болон хс 5гр гэсэн бичиглэл, мөн уул, ус гэр, сарлаг зэрэг дүрслэл[23] нь гуравдагч этгээдийн мэдүүлэгт дурдсан бүтээгдэхүүний загвараас[24] нэр болон гадна савлагааны өнгө, дүрслэл, халбаганы савлагааны хувьд илэрхий ялгаатай, бүтээлийг хуулбарласан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч ...Хс гэсэн лого дээр тодорхой элементүүд яг ижил байдлаар дүрслэгдсэн байгаа. Үүн дээр жишээ дурдвал, дугариг Мэжик Спүүн гээд логоных нь О үсэг дээр дугариг хэлбэртэй аяга дүрсэлсэн байгаа. Энэ яг манай хөдөлгөөний өөрийнх нь аягатай халбага дүрсэлсэн... гэх тайлбар мөн үндэслэлгүй.

19.Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0010 дугаар тогтоолоор бүтээгдэхүүний загварын шийдэл гэдэгт нэхэмжлэгчийн патентаар хамгаалуулахаар хүссэн халбаганд савлах шийдэл хамаарах боломжтой эсэхийг тодруулах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтооход ач холбогдолтой... Патентын тухай хуулийн 3.1.4-т заасан хийц гэх ойлголтод халбаганд савласан шар тос хамаарах эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээлүүд нь оюуны өмчийн ямар салбараар, ямар шинжээр шинэ, өвөрмөц, оюуны бүтээл шийдэл гэж үзсэн талаар... адил төрлийн бүтээгдэхүүн нь яагаад өөр нэршил, ангиллаар бүртгэгдэж байгаа нь тодорхойгүй... 4248 бүтээлд халбаганд савлаж байгаа концепт нь урд хөршид 2014 онд бүртгэгдсэн, нийтэд илэрхий болсон, бүтээгдэхүүний загвараар хамгаалагдах боломжгүй гэж тайлбарласан ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, аль улсад, хэний бүтээл, хэрхэн нийтийн хүртээл болсон талаар тодруулах шаардлагатай... гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн.

20.Бүтээгдэхүүний загварын шийдэл гэдэгт нэхэмжлэгчийн патентаар хамгаалуулахаар хүссэн халбаганд савлах шийдэл хамаарах боломжтой эсэхийг тодруулах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоохтой холбоотойгоор шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэсэн.

21.Нэхэмжлэгч П ХХК-ийн 4248 дугаар бүхий мэдүүлгийн дагуу хариуцагч Б.Ниас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүлт хийж[25], ижил, төсөөтэй бүтээл илэрсэн тул урьдчилсан татгалзах шийдвэр гаргаж, хариу тайлбар ирүүлэх талаар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байдаг[26]. Уг урьдчилсан шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн оюуны өмчийн төлөөлөгч болох Д.Даас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариу тайлбар хүргүүлсэн байдаг бөгөөд тухайн тайлбарт ...халбаганы хэлбэр, хийцэл нь цахим орчинд түгээмэл гэх дүгнэлтийн хувьд мэдүүлсэн бүтээл... нь адилхан хэлбэр, хийцлэлтэй, халбага ашиглаж байгаа тул патентын хамгаалалтад оруулахгүйгээр мэдүүлсэн бүтээлд патент олгоно уу... гэсний[27] дагуу хариуцагч Б.Нийн зүгээс 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтээр мэдүүлгийн тодорхойлолтод дурдсан Хувилбар 3 болох нэг удаагийн хүнсний зориулалттай халбаганы хэлбэр, хийцлэлийг бус тухайн бүтээгдэхүүний шошго болон савлагааны хэвлэмэл загварыг бүртгэхээр шийдвэрлэсний буруутгах үндэслэлгүй байна[28].

22.Хэрэвзээ нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмчийн газарт гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгийн тодорхойлох хэсгийн Хувилбар 3-и дурдсан халбаганд савлах шийдлийг бүртгүүлэхээр хандсан тохиолдолд энэ нь Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан бүтээгдэхүүний загвар гэхээс илүүтэйгээр мөн хуулийн 3.1.17-д шинэ бүтээл" гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэх арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг гэж заасанд илүү нийцэхээр байх боловч бодит нөхцөлд нэхэмжлэгчийн зүгээс шинэ бүтээл, техникийн шийдлийг патентаар хамгаалуулахаар бус харин бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын загварыг хамгаалуулахаар мэдүүлгээ гаргасан.

22.1.Түүнчлэн халбаганд савлах томьёолол нь дэлхий дахинаа:

-Бүгд найрамдах Хятад ард улсын Үндэсний оюуны өмчийн газарт 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлэгдэж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр CN 104433649A дугаартайгаар патентын хэвлэлд нийтлэгдсэн[29],

-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн давамгайлах огноо, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн анхдагч огноо бүхий WO2020/244680AI дугаар бүхий Honey spoon бүтээгдэхүүний мэдүүлэг[30],

-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн анхдагч огноо бүхий 36779 мэдүүлгийн дугаартай Super plast Ltd-ийн халбага[31] тус тус бүртгэгдсэн байх бөгөөд түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсад Honey spoons гэх нэршлээр 2023 оноос хойш[32], Арабын Нэгдсэн Эмират Улсад Honey spoon нэршлээр 2004 оноос хойш[33], Бүгд найрамдах Турк Улсад Balgo гэх нэршлээр 2010 оноос хойш[34] тус тус худалдаалагдаж, нийтийн хүртээл болсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

23.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч П ХХК-ийн Хс бүтээгдэхүүний халбаганд савлах шийдэл нь хэдийнээ нийтэд илэрхий, нийтийн хүртээл болсон бөгөөд Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ гэж заасны дагуу шинэ бүтээл гэж үзэх үндэслэлгүй, улмаар түүнийг патентаар хамгаалах шаардлага үүсэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

24.Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээлүүд нь оюуны өмчийн ямар салбараар, ямар шинжээр шинэ, өвөрмөц, оюуны бүтээл шийдэл гэж үзсэн талаар... адил төрлийн бүтээгдэхүүн нь яагаад өөр нэршил, ангиллаар бүртгэгдэж байгаа нь тодорхойгүй... гэж дүгнэсэн.

25.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 30-28 дугаартай мэдүүлэг бүхий бүтээгдэхүүн болон гуравдагч этгээдийн 30-19 дугаар мэдүүлэг бүхий бүтээгдэхүүнүүд нь тус шүүхийн шийдвэрийн 15 дахь хэсэгт дурдсанчлан гадаад харагдах байдал, өнгө, дүрс, уран сайхны шийдлүүд хоорондоо давхцаагүй бөгөөд энэ тохиолдолд тус бүрийн онцлог шинж чанарыг нь харгалзан үзэж аль альд нь патент олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд Патентын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгох, зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж, шинийг санаачлах үйл ажиллагаа болон аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд оршино гэж заасанд нийцжээ.

26.Түүнчлэн дээрх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тус тусад нь бүртгэж, патент олгохдоо өөр ангиллаар бүртгэсэн зүйлгүй бөгөөд П ХХК-ийн 30-28 дугаар мэдүүлгийн Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт-ийн Олон улсын ангилал хэсэгт 19-08 гэж[35], Ж*******ст ХХК-ийн 30-19 дугаар мэдүүлгийн Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт-ийн мөн хэсэгт 19-08 гэж[36] бүртгэснээс үзэхэд өөр, нэршил ангиллаар бүртгэгдээгүй байна.

27.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шатанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс Хэлбэр дүрс нь адилхан юм байна. Сав баглаан дээрээ л жоохон асуудалтай болохоор хэрэглэгчдийг төөрөгдүүлж магадгүй л гэж маргаад байгаа юм байна. Оюуны өмчийн тухай хуульдаа бол хэн хамгийн түрүүнд эрхээ авсан нь патентаа аваад л цаашаа үргэлжлүүлээд явах юм байна л гэж ойлголоо. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах байх гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхийн зүгээс дээрх дүгнэлтийг хүндэтгэн үзэж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт тал бүрээс нь үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

28.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагаас Жт ХХК-ийн бүтээгдэхүүний загварт патент олгосноор нэхэмжлэгч П ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 30 дугаар зүйлийн 30.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.Ол, Б.Он, шинжээч Г.Бр, тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нт тус тус холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Ол, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Он, барааны тэмдгийн шинжээч Г.Бр нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Жт ХХК-ийн Зөгийн бал, шар тос, чацарганын охьтой халбаганы иж бүрдлийн шошго савлагаа бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-19/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Нийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Жт ХХК-ийн мэдүүлгийн 30-19 дугаартай Mn брэнд Зөгийн бал, шар тос, чацарганын охитой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

 

ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ