| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03230/И |
| Дугаар | 191/ШШ2025/03873 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03873
2025 05 06 191/ШШ2025/087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.цэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэн О.******* нь манай компанитай 202 оны 9-р сарын 1-ны өдөр № ӨР-СТГ/202-148927 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,699,800.00 /Хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга найман зуу/ төгрөгийг сарын 2,98%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар цаг, Зурагт худалдан авах зориулалтаар түрээсэлж авсан.
Түрээслэгч О.******* нь манай байгууллагаа олгосон санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу Haier H65K6UG 65. Huawei Watch GT загварын Зурагт, Цаг "******* ******* *******" ХХК-аас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Түрээслэгч О.******* нь № ӨР-СТГ/202-148927 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж ******* авснаас хойш 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу ,99,281.95, гурван сая гурван зуун ерэн есөн мянга хоёр зуун наян нэгэн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг төлөх байснаас *******ийн гэрээний үүргийн дагуу төлөлт төлөгдөөгүй гэрээний үүргээ зөрчин 29 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, ******* дүүргийн 5-р хороо, Баянгол дүгээр гудамжны 0 тоот хаягаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/Ш2024/22124 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
О.******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, О.******* нь ******* авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч О.******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар итгэмжлэл, 202 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн ӨР-СТГ/202-148927 дугаар санхүүгийн түрээсийн/лизингийн гэрээний хуулбар, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, О.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2024/22124 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх2-16/
Шүүхийн журмаар О.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх20/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 15 зүйлийн 155.-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь О.*******тай 202 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр санхүүгийн түрээсийн/лизингийн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О.*******г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь ******* *******, хороо, гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, ******* дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155., 155.4-т заасны дагуу овогт ы ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.-т зааснаар овогт ы ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.4-т зааснаар овогт ы ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. овогт ы ******* /рд:/-гийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас:8907899/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР