2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03874

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06 191/ШШ2025/03874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Ц.******* (РД: *******), Б.******* (РД:*******) нар нь хүүхдүүд болох суралцагч Б.*******, Б.******* нарыг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* Эдүкэйшн сургуульд суралцуулахаар 2022 оны 05 сарын 06-ны өдөр НЕ8Т0322099 дугаар, 2022 оны 03 сарын 09-ний өдөр МЕ8Т0322065 Сургалтын гэрээг тус тус байгуулсан.

Дээрх сургалтын гэрээний дагуу төлөх сургалтын төлбөрөөс 15,500,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг төлбөрийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй болох нь шуудангийн газрын магадалгаа, Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 183/Ш32024/2064 шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлд заасны дагуу У.*******, Б.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/2 итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн NEST32206 сургалтын гэрээний хуулбар, сургалтын төлбөрийн гүйцэтгэлийн хуваарь, 2022 оны 0 сарын 06-ны өдрийн NEST322099 дугаар сургалтын гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/2064 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх2-16/

 

Шүүхийн журмаар У.*******, Б.******* нарын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх19, 24/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 15 зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь У.*******тай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сургалтын гэрээ, Б.*******тэй 2022 оны 0 сарын 06-ны өдөр сургалтын гэрээ-үүдийг тус тус байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт У.*******, Б.******* нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.******* нь дүүрэг, хороо, гудамж , тоот, Б.******* нь дүүрэг, хороо, , тоот хаягт тгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, дүүргийн хороо, дүүргийн хороонуудын Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу овогт гийн ******* /рд:*******/, овогт гийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.3-т зааснаар Хуурч овогт овогт гийн ******* /рд:*******/, овогт гийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.4-т зааснаар овогт гийн ******* /рд:*******/, овогт гийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. овогт гийн ******* /рд:*******/, овогт гийн ******* /рд:*******/ нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас:85508264/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР