| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03811/И |
| Дугаар | 191/ШШ2025/03877 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03877
2025 05 06 191/ШШ2025/03877
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 28,223,811 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Р.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн МИ5Ю030003095016414 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 27,084,000 төгрөгийн зээл авсан.
Р.******* нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна.
Р.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ММ5Ю030003095016414 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний өрийн үлдэгдэл 2025 оны 04-р сарын 17-ны байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:
Үндсэн зээл: 24,821,875 /Хорин дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга найман зуун далан таван / төгрөг, Хуримтлагдсан хүү: 3,332,274 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун далан дөрвөн / төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 69,663 /жаран есөн мянга зургаан зуун жаран гурван / төгрөг
Нийт 28,223,811 / Хорин найман сая хоёр зуун хорин гурван мянга найман зуун арван нэгэн / төгрөг байна. Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 28,223,811 / Хорин найман сая хоёр зуун хорин гурван мянга найман зуун арван нэгэн /төгрөг
төгрөгийг гаргуулж ******* *******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Р.******* миний бие ******* *******ны нэхэмжлэсэн 28,223,811 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Р.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 28,223,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 28,223,811 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Р.*******т нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 28,223,811 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,070 төгрөгөөс 149,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 149,535 төгрөгийг, хариуцагч Р.*******аас 149,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР