2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04058

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04058

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ы ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

42,607,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.******* миний бие *******ийн *******тэй 2022 оны 09 дүгээр сард танилцаж найзалж, үерхэж байгаад 2024 оны 05 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдран эхэлсэн. 2023 оны 06 дугаар сараас нэг нэгний гэрээр орж гарах болсон бөгөөд Г.Мөнх-Эрдэнийн аав ээжийн гэрт нь цугтаа амьдардаг байсан. 2024 оны ГУ дугаар сараас цугтаа амьдрах хугацаанд Г.******* нь намайг хөдөө ажилд явсан хойгуур гэрт хүн авчирч архи дарс уудаг, өөр хүнтэй харилцаа үүсгэх зэргээр зан ааш авир нь өөрчлөгдсөн юм.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн шөнө өөрийн машинаараа согтуугаар зам тээврийн осол гаргаж, миний хөлийг хугалсан. Хөлөө хугалуулчхаад гэмтлийн эмнэлэг орж хөлөндөө эмчилгээ хийлгэж, 02 дугаар сарын 17-ны өдөр хөлний хагалгаанд орсон. Г.******* нь эмнэлгээс гарах үед ирж аваад гэртээ очсон. Гэртээ очоод цагаан сар өнгөртөл зан харилцаа эвтэйхэн байсан боловч 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа халагдаж ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэрээс хөөж гаргаад дахиж гэрт оруулаагүй юм.

Г.*******тэй хамтран амьдрах хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилгаа 6,000,000 төгрөг өгч нийт 26,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Тоёота приус 41 маркийн машин авч сар болгон машины зээлийг Ж.******* би төлдөг байсан. Мөн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлай 11-7 тоот хаягт байрлах хашааг авахад тодорхой хэмжээний мөнгө оруулсан бөгөөд гэр авч барих болон гэрийн доторх тавилгад зориулж өөрийн цалингаа өгдөг байсан юм. Энэ хугацаанд Г.Мөнх-Эрдэнийн Хаан банкны ******* тоот данс болон Хасбанкны ******* тоот дугаарын дансууд руу нийт 72,187,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгөнөөс над руу буцааж Г.******* нь 29,580,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Ж.******* би 2023 оны 04 дүгээр сараас эхлэн өөрийн цалин буусан үед цалингийнхаа дийлэнх хэсгийг өгдөг байсан бөгөөд энэ мөнгө дундаасаа машин авах болон хашаа, гэрийн тавилга авахад зориулж байсан юм. Одоо Г.*******тэй амьдрах боломжгүй бөгөөд энэ хүний данс руу 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 72,187,000 төгрөгийг шилжүүлсэн. Г.*******эс над руу буцаан шилжүүлсэн 29,580,000 төгрөгийг өөрийн шилжүүлсэн мөнгөнөөс хасаж тооцоход 42,607,000 төгрөг болж байгаа юм.

Иймд Г.*******эс хамтран амьдрах хугацаанд бий болсон машин болон хашаа, гэр. гэрийн доторх тавилга авахад зарцуулах зорилгоор шилжүүлсэн мөнгө 42,607,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

*******ы ******* миний бие Г.*******д холбогдуулан 42,607,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоёр гэр бүлийн харилцаагаа сэргээн цаашид хамтран амьдрахаар болсон тул Г.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.*******т нь Г.*******д холбогдуулан 42,607,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Г.*******д холбогдох 42,607,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,985 төгрөгийн тал хувь буюу 185,492.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 185,492.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР