Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Д/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811011670394 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Улаан онход овогт Б.Д, 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засалчин мэргэжилтэй, “УББУ” ХХК-нд дотоод засалчин ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхэд нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 4-65 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ХЕ80122417/,

 

Шүүгдэгч Улаан онход овогт Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 сарын 10-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-298 тоотод гэртээ эхнэр Б.Баяржаргалыг зодож жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нилээд хэд хоногийн өмнө эгчээс нь мөнгө зээлсэн байсан. Орой ажлаас орж ирсэний дараа эхнэр цалин чинь бууж байна уу, мөнгийг нь яаж өгөх юм бэ гэж уурлаад, миний бие өвдөөд байна гээд байсан. Тэгэхээр нь би “чи битгий уурлаад бай, би ч гэсэн өглөө ажилдаа яваад ядарч байна, миний бие ч гэсэн өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад цохиж авсан” гэв.

Хохирогч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 4 сарын 10-ны орой би нөхөр Дугарт миний толгой өвдлөө гэж хэлсэн чинь чи худлаа баашилж байна гээд миний толгойгоор хана 2-3 удаа мөргүүлсэн газар унасан чинь баруун шанаа орчим хөлөөрөө 1 удаа дэвссэн …Дугар өмнө нь намайг цохиж байгаагүй …Би Дугартай хамт амьдраад 18 жил болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 3 хүүхэдтэй. Одоо би 3 сартай жирэмсэн …мөн нуруу руу өшиглөсөн …” гэсэн мэдүүлэг. /хх-12-13х/,

             Гэрч Б.Дмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гэртээ харихаасаа өмнө ганцаараа 100 граммын архинаас 2 шилийг уусан юм …тухайн үед эхнэр Баяржаргал толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь …бид хоёр маргалдсан Тэгээд би эхнэрийнхээ зүүн талын шанаа руу нь 1 удаа гараараа цохисон чинь Баяржаргал газар унасан …босоод далных нь орчимд өшиглөсөн …Би Баяржаргалыг зодож гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна …” гэсэн мэдүүлэг. /хх-14х/,

              Яллагдагч Б.Дмэдүүлэхдээ: “2018 оны 4 сарын 10-ны орой би ажлынхаа хэсэг хүмүүстэй хамт архи уугаад халамцуу гэртээ очсон юм. Тэгээд гэртээ очоод байж байтал эхнэр толгой өвдөөд байна гэсэн ...би эхнэрийн зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон чинь газар унасан тэгээд зугатаахад нь ар талны орчимд нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг. /хх-21х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №4803 тоот дүгнэлтэд: 

          “1.Б.Баяржаргалын биед хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины дотор хэсэг, зүүн хацрын өмнөд гадаргуу, хамрын угийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-16х/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Улаан онход овогт Баяраагийн Дугар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 сарын 10-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-298 тоотод гэртээ эхнэр Б.Баяржаргалыг зодож жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дугарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.