| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03253/И |
| Дугаар | 191/ШШ2025/03815 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03815
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** давхарт байрлах, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух,*******гийн*******, /рд:***/-д холбогдох,
50,245,124 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуунзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч************** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд хүү гэрээний үндсэн дээр 2024-07-08-нд 6000231233 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 48,060,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийг 164 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000231233 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-01-07-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, дээрх гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000231233 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 45,522,079 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,626,213.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73,831.96 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 50,245,124 төгрөгийг Л.Дөлгөөнөөс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Л.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* банк ХК-ийн гаргасан 50,245,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 16,245,124 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Л.Дөлгөөнд холбогдуулан үндсэн зээлд 45,522,079 төгрөг, хүүд 4,626,213.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 73,831.96 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 50,245,124 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 5 сарын 30-ны өдрөөс 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгөөр 17 удаа 34,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 16,245,124 төгрөг, нийт 50,245,124 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Л.Дөлгөөний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Дөлгөөн 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 16,245,124 төгрөг, нийт 50,245,124 /тавин сая хоёр зуун дөчин таван мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,175.62 төгрөгөөс 204,587 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгож, үлдэх 204,588 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 204,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ