| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03857/И |
| Дугаар | 191/ШШ2025/04380 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04380
2025 05 16 191/ШШ2025/04380
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 17,698,936.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* ДЭЛГЭРМАА нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-20-нд 6000302387 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 19,450,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000302387 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 54 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000302387 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-02-25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000302387 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 17,075,392.4 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 594,079.16 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,465.25 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 17,698,936.76 төгрөгийг Зээлдэгч ******* ДЭЛГЭРМАА-с гаргуулах гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Д.******* миний бие ******* ХК-ийн нэхэмжилсэн 17,698,936.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг
2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,475,036.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 17,698,936.76 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,698,936.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,475,036.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуунзул, Э.Өсөхбаяр нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-6/
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох гэрээний үүрэгт 17,698,936.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,698,936.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,474,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,475,036.76 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,444.68 төгрөгөөс 123,222.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 123,222.34 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 123,222.34 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР