Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Мөнхжаргалан /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.Мөнхжаргаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811009960413 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Баяду овогт Энхжаргалын Мөнхжаргалан, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол 5 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ХА87121710/,

 

Шүүгдэгч Э.Мөнхжаргалан нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны 31 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий Х.Сарангэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний дэлбээ, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Мөнхжаргалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эхнэртэйгээ 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Хүү маань 4 настай. Би гадагшаа явж ажил хийж байгаад ирдэг. Эхнэр бид 2 таарамж муутай харилцаатай болоод удаж байгаа. Хэрүүл маргаан их гардаг байсан” гэв.

Хохирогч Х.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Мөнхжаргалантай гэр бүлийн маргаанаас болж хэрүүл маргаан хийгээд Мөнхжаргалан надад гар хүрсэн ...гараараа толгой руу 4-5 удаа цохисон. Миний хөлний булчин хэсэг рүү өшиглөсөн. Гарын бугалга хэсэг рүү мөн толгойн ард хэсэг рүү нилээн хүчтэй гараараа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-16-17х/,

             Гэрч М.Оюунхишиг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 сарын 25-ны өдөр манай охиныг гэрээсээ хөөгөөд цохиж зодсон байсан. Тэгээд би бас цагдаа дуудаад өөрөө очсон. Тэгэхэд Мөнхжаргалан нь зодсондоо гэмшиж байгаа шинжгүй байсан ба миний охиныг банны өрөөнд оруулаад тархи толгой руу нь цохиж зодсон байсан ба гэрт нь байсан пиавар сандал хагарсан байсан ба би бодохдоо сандлаар цохисон байж магадгүй гэж бодож байгаа ...” гэсэн мэдүүлэг. /хх-23-24х/,

              Яллагдагч Э.Мөнхжаргалан мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад эхнэр Сарангэрэл нь надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би өөдөөс нь бас хэрэлдээд 00 өрөөнд шүдээ угаагаад байж байхад араас дагаж орж ирээд хэрүүл өдөөд намайг элдвээр хараагаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би шүдний оотой сойзоо хацарт нь нялтал шалны модны төмөр аваад намайг толгой руу олон удаа цохиод байхаар нь би тэсэхгүй нэг удаа алгадаад хөл рүү нь өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг. /хх-63-65х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №4110 тоот дүгнэлтэд: 

          “1.Х.Сарангэрэлийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбээ, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй”  гэжээ /хх-27х/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Мөнхжаргалан нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны 31 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий Х.Сарангэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний дэлбээ, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Мөнхжаргаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн гэм хорын төлбөрт нэхэмжилсэн 120.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-49х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.