2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04419

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04419

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХК /рд:-д холбогдох

 

40,560,825 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 151,305,951 төгрөг гаргуулах тухайн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ЭЙ УАН КОНСТРАКШН ДИЗАЙН ХХК нь тус компаниас зарласан 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажлын тендерт шалгарч, 2022 оны 04-р сарын 22-ны өдөр НТШ№22/03 дугаартай 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж тус барилгын ажлыг хлин 70 хоногт гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барилгын ажлыг бүрэн дуусгаж захиалагчид хүлээлгэж өгөлгүй тус компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Бидний зүгээс хариуцагчид барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд яаралтай дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөх талаар удаа дараа албан бичгээр шаардсан боловч тус барилгын ажил 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 59%-ийн гүйцэтгэлтэй бүрэн зогссон байдалтай байна.

Иймд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг, ЭЙ УАН КОНСТРАКШН ДИЗАЙН ХХК-тай 2022 оны 04-р сарын 22-ны өдөр байгуулсан НТШ№22/03 дугаартай 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.1-д заасны дагуу хугацаа хоцорсон алданги нийт 29,892,772.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.т 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхээр хянагдаж буй "******* ******* ******* ******* ******* ******* *******" *******-ийн нэхэмжлэлтэй " УАН " ХХК-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн НТШNo22/03 дугаартай "35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээ"-ний 8.1-д заасан алданги 29,892,722.95 (Хорин есөн сая найман зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин хоёр) төгрөг ерэн таван мөнгийг 10,668,053 (Арван сая зургаан зуун жаран найман мянга тавин гурав) төгрөгөөр ихэсгэх.

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг, талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан НТШNo22/03 дугаартай "35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.1-д заасныг үндэслэн хугацаа хоцроосон алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 111,125,554 (Зуун арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувиар бодож 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ний 269 хоногоор тооцож 29,892,722.95 (хорин есөн сая найман зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин хоёр) төгрөг ерэн таван мөнгө нэхэмжилсэнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 365 хоногоор тооцож нэхэмжлэлийн шаардлагыг 10,668,053 (Арван сая зургаан зуун жаран найман мянга тавин гурав) төгрөгөөр ихэсгэж байгаа тул хариуцагчаас нийт 40,560,825 (Дөчин сая таван зуун жаран мянга найман зуун хорин тав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

"******* ******* ******* ******* ******* ******* *******" *******-наас манай компанид холбогдуулан ..2022 оны 04-р сарын 22-ны өдөр байгуулсан НТШ/No22/03 дугаартай 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны хугацаа хоцорсон алданги нийт 29.892.772.95 төгрөг гаргуулах..." утга бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани ******* ******* ******* ******* ******* ******* **************-наас зарласан "...35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажлын тендерт оролцон шалгарч улмаар тус компанитай 2022 оны 04-р сарын 22-ны өдөр НТШ/No22/03 дугаартай 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь үнэн бөгөөд уг ажлыг 2022 оны 09-р сарын 02-ны өдөр эхлүүлсэн.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар:

Дээр дурьдсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба гүйцэтгэгч талаас хуулийн 345-р зүйлийг 345.1, 345.2, 345.3- т зааснаар бараа материалын үнэ өссөн явдал нь төсвийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэлээр бичгээр мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч алданги шаардана, гэрээг цуцалж бусдаар гүйцэтгүүлэн гарсан зардал нэхэмжлэнэ гэх зэргээр албан бичгээр хариу өгч байсан болно. Албан бичгүүдийг хариу тайлбарт хавсаргав.

Ажил гүйцэтгэх гэрээний 2-р зүйлийн 2.1-т ...гүйцэтгэгч нь тухайн ажлыг гэрээ байгуулсан өдрөөс талуудын тохиролцсон хугацааны дотор гэрээний урьдчилсан нөхцөлүүд (барилга угсралтын иж бүрэн зураг төсөл болон төсөв хийлгэж хянуулан, батлуулсан байх)-ийг биелүүлснийг нотолж захиалагчид тайлан ирүүлсэнийг хянан үзээд захиалагч урьдчилсан нөхцөлийг хүлээн зөвшөөрсний дараа хлийн 70 хоногийн хугацаанд барилга угсралтын ажил гүйцэтгэх ба ажил дууссан тухай албан мэдэгдэл бичгээр ирүүлсэн өдрөөр ажил дууссан гэж үзэж холбогдох улсын комисс ажилуулан хүлээлгэн өгнө.... гэж талууд гэрээний хугацааг тохиролцсон.

Мөн гэрээний 2-р зүйлийн 2.3-т зааснаар Ажлын даалгавар, Техникийн нөхцөл, зөвшөөрлүүд, зураг төсөл, Барилга угсралтын батлагдсан ажлын төсөв, ажлын тоо хэмжээ, Барилга угсралтын батлагдсан ажлын төлөвлөгөө, Бусад баримт бичгүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж, гэрээт ажлын нийт хөлсийг талууд 271.037.938 төгрөг байна гэж тохиролцож гэрээ байгуулсан.

Манай компани уг барилга угсралтын ажлыг 2022 оны 09-р сарын 02-ны өдрөөс эхлэн хүйтэний улирал эхлэх хүртэл хийж гүйцэтгэсэн ба хүйтэний улирал эхлэхээс өмнө гэрээний хугацаанд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон тул гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг захиалагч талд хүргүүлж байсан боловч тухайн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйгээс өнөөдөрийг хүртэл барилга угсралтын ажлыг үргэлжүүлэн хийж гүйцэтгэж чадаагүй байгаа болно.

Гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас МҮХАТанхимаас давагдагүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулаад аваад ирсэн тохиолдолд гэрээний хугацааг сунгаж өгье гэсэн боловч хугацаа сунгаж өгөогүй.

Бид захиалагч талд 2022 оны 09-р сарын 27-ны өдөр 2209/27-2 дугаартай Урьдчилгаа төлбөр хүсэх тухай албан бичгээр ..Ажлын гүйцэтгэл 80%-тай байгаа бөгөөд цемент болон материалын орцын за зээлийн үнэлгээ огцом өссөн нөцөл байдлыг харгалзан Төрийн ба орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40-р зүйлийн 40,4.2-т заал г суурь үнэ огцом өөрчлөгдсөн-ыг үндэслэн 135.518.969 төгрөгийн урьдчилгаа олгоно уу... гэсэн хүсэлт гаргасн ба захиалагч ******* ******* ******* ******* ******* ******* **************-наас 133.339.427 төгрөгийн санхүүжилтыг олгосон.

Өөрөөр хэлбэл, нийт олгогдох ёстой хөлс болох 271.037.938 төгрөгнөөс 133.339.427 төгрөгийг олгосон гэрээт ажлын гүйцэтгэл 80%-тай байсан гэдгийг захиалагч тал хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ 59-ийн гүйцэтгэлтэй бүрэн зогссон гэсэн тайлбар гаргасан нь илтэд үндэслэл муутай байна.

Байдлаг дэд станцын ажлын байр барих гэрээт ажлын хувьд одоо зөвхөн дотоод засал, чимэглэл, холболтын ажлууд дутуу байгаа ба харин ...Газар шорооны ажил, Суурийн ажил, Хана, хамар ханын ажил, Хучилтын ажил, Дээврийн ажил, Хаалга, цонхны ажил, Шат, довжооны ажил, Гадна бохир усны ажил, бусад ажил, авто зогсоолын ажил... зэргийг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Тус ажлын гэрээ нь 2022 оны 04-р сард хийгдсэн боловч дараах шалтгааны улмаас ажил хугацаандаа эхэлж чадаагүй болно. Үүнд:

1. Гэрээний 5-р зүйлийн 5.2.4 дэх хэсэгт: ..Эрх бүхий байгууллагаар магадлагаа хийлгэсэн, батлагдсан барилга угсралтын иж бүрэн зураг төсөл, техникийн нөхцөлүүд (*******, холбоо дохиолол, цэвэр бохир ус, дулаан хангажм) холбоотой зөвшөөрөл, холбогдох бичиг баримтуудыг хянан баталгаажуулсны дараа гүйцэтгэгчид өгөх.. үүргийг захиалагч тал хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй удааснаас болж барилгын ажил эхлэх хугацаа хэтэрсэн, мөн хүйтэний улирал давхцсан.

2. Барилга угсралтын ажлыг 2022 оны 09-р сарын 02-ны өдрөос эхлүүлэх үед дотоодын зах зээлд барилгын гол бараа материал болох цементын хомсдол бий болсон ба дотоодод цементийн үнэ өссөн нь ажил удаашрах бас нэг шалтгаан болсон. Энэхүү нөхцөл байдал нь Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахалтай шууд холбоотой хүний хүчин зүйлээс үл хамаарсан асуудал байсан гэдгийг гэрээний талууд болон өөр бусад хэн ч харсан ойлгомжтой хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж бид ойлгож байгаа.

3. Дотоодын зах зээлд цементын үнэ өссөн ч гэсэн манай компани өндөр үнээр цемент худалдан авч барилга угсралтын ажлыг үргэлжүүлсэн боловч хүйтэний улирал эхэлсэн тул эю талаар захиалагчид бигээр мэдэгдэж ажлаа зогсоосон болно.

4. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 220-р зуйл, 221-р зүйлд заасан гэрээ байгуулсаны дараа нөхцөл байдал өөрчлөгдөх болон хүндэтгэн үзэх үндэслэл бий болсон гэж байгаа учраас гэрээний хариуцлагаасч чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж байгаа болно.

Мөн 2022 оны 04-р сарын22-ны өдөр НТШ/№22/03 дугаартай 35/10 кВ Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байгаа ба захиалагч талаас манай компаниар дутуу байгаа барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэх эсэх, эсхүл гэрээнээс татгалзах, цуцлах замаар гэрээг дүгнэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ба тэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь манай компаниар дутуу ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлэх хүсэл, сонирхолгүй юм байна гэж ойлгогдож байна.

Иймд бид гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч талд хүргүүлэх ба гэрээг дүгнэж, ажлын гүйцэтгэлийг гаргаснаар гэрээний талуудын хэн аль нь ямар хэмжээний үүргийг биелүүлээгүй байгаа болох нь тодорхой болно гэж үзэж байна. Түүнээс ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг захиалагч дураараа гаргах, гүйцэтгээгүй үүргийг дураар тооцож гаргах хууль эрх зүйн боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, талууд гэрээндээ давагдашгүй хүчин талаар харилцан тохиролцсон ба гэрээний 7-р зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасан нөхцөл байдал бий болсон ба энэ талаар нэхэмжлэгч талд манай компани удаа дараа бичгээр мэдэгдсэн бөгөөд гэрээний 7.2-т заасан давагдашгүй хүчин зүйл бий болсон талаар нэн дариу мэдэгдэж улмаар МҮХАТанхимд удаа дараа хандаж хүнд нөхцөл байдалын болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар хандаж байсан ба энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал лавтай сайн мэдэж байсан болно.

Өөрөөр хэлбэл, гэрээний 9-р зүйлийн 9.4 дэх хэсэгт: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 41.1.1 -т Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглоно гэж заасны дагуу гүйцэтгэгч нь дээрх нөхцөл үуссэн гухайгаа 5 хоногт багтаан албан бичгээр нотлох баримтын хамт захиалагчид мэдэгдсэнээр гэрээнд нэмэлт, өорчлөлт оруулна гэж заасныг захиалагч тал зөрчсөн атлаа гэрээний хариуцлага буюу алданги шаардсан илтэд үндэслэлгүй. Захиалагч гэрээний дээрх заалтын дагуу гэрээг сунгах эсхүл цуцлах эрх нь нээлттэй байсан.

Алданги шаардсаи нэхэмжлэлийн талаар:

Бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 8-р зүйлийн 8.1-т зааснаар ...гүйцэтгэгч ажлыг тоггоосон хугацаанд гүйцэтгээгүй... гэх үндэслэлээр 29. 892.772.95 төгрөний алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Гэрээний хугацаа хэтрэхэд захиалагч өөрөө буруутай буюу гэрээний хугацааг сунгаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба хариуцагч тал гэрээнд заасан ажил хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй явдал нь хуульд заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалсан байгаа тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232-р зүйлд заасан алданги шаардах эрхгүй.

Нөгөө талаар алданги гэсэн хууль зүйн ойлголт нь гэрээний аль нэг талын гүйцэтгээгүй үүргэтэй салшгүй холбоотой байдаг ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнээс алданги тооцож шаарддаг. Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа /гэрээг талууд цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй/ ба талуудын гүйцэтгээгүй үүрэг нь ямар болох, ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцож байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа тул энэ нөхцөл байдлыг тодруулахгүйгээр алданги шаардсан нэхэмжлэл гаргасан нь илт үндэслэлгүй байна.

Нөгөө талаар 8-р зүйлийн 8.2-т заасан ...Захиалагч гэрээний үнийг их засварын ажил хүлээн авсан ажлын хэсгийн актыг үндэслэн 45 хоногийн дотор бэлэн бусаар шилжүүлэх үүргээ биелүүлэгүй тохиолдолд ийнхүү хоцроосон хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө... гэж харилцан тохиролцсон. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ нь 80%-тай байгаа ба бид ажлын гүйцэтгэлийн 50%-д тохирсон хэмжээний ажлыг хөлсийг л нэхэмжлэгчээс авсан ба авахдаа хугацаа хоцроож төлсөн тул хэтэрсэн хугацааны алданги, үлдсэн 30%-ийн ажлын хөлс, түүнээс тохирсон хэмжээний алдангийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ИХШХШТХ-ийн 73-р зүйлийн 73.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэл гарган үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэх болно гэдгээ хэлье.

Эцэст нь хэлхэд Иргэний хуульд нарийвчлан заасан ажил гүйцэтгэх гэрээг зохицуулсан харилцааны хүрээнд захиалагч тал хэдийд ч гэрээг дангаар цуцлах эрхтэй байдаг ба нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023.08.14-ны өдрийг хүртэл яагаад гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй шалтгаанаа шүүхийн өмнө тайлбарлах үүрэгтэй гэж ойлгож байгаа төдийгүй алдангийг хэзээнээс эхлэн тооцож байгаа талаарх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг шүүх онцгой анхаарна уу.

Өөрөөр хэлэл, гэрээнд зааснаар хлийн 70 хоног гэдгийг хэзээнээс эхлэн тоолох, уг хугацаа хэзээ дуусгавар болж байгаа, гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх хэзээ үүссэж байгаа, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа зэрэг нь туйлын тодорхойгүй байгааг шүүгч анхаарч үзнэ үү гэв. /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

 

4. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

"БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******-н нэхэмжлэлтэй, манай компанид холбогдуулан гаргасан ..2022.04.22-ний өдөр байгуулсан НТШ№22/03 дугаартай 35/10кв байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээний 8.1-т заасны дагуу хугацаа хоцорсон алданги нийт 29,892,772.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна.

Манай компани дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа ба маргаж буй үндэслэлээ нотлох зорилгоор ИХШХШТХ-ийн 25, 26-р зүйлд заасан эрхий дагуу мөн хуулийн 73р зүйлийн 73.1-т заасныг баритлан үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэх үүднээс энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Учир нь,

Манай компани 2022.04.22-ний өдөр "БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******-тай НТШ№22/03 дугаартай 35/10 кв Байдлаг дэд станцын ажлын байр барих ажил гүйцэтгэх гэрээний-г байгуулж, 35/10кв Байдлаг дэд станцын ажлын байр барих, захиалагч нь гэрээний 3.1-т заасны дагуу 271,037,938 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулагдсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ...гүйцэтгэгч гэрээний урьдчилсан нөхцөлийг хүлээн зөвшөөрсний дараа хлийн 70 хоногийн хугацаанд барилга угсралтын ажил гүйцэтгэх... хэмээн тохиролцсоны дагуу манай компани барилгын ажлыг 2022.09.05-ны өдрөөс эхэлсэн.

Гэвч дээр дурьдсан урьдчилсан нөхцөл /зураг төсөл/ өөр уг барилгыг *******аар халаах зураг хийгдсэн бөгөөд *******ы техникийн нөхцөл нь 2022.11.15-ны өдөр гарч, улмар хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан /*******ы тэжээлийг авч амжаагүй/ дотор заслын ажил үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч талаас шалтгаалахгүйгээр барилга угсралтын ажил 2022.09.05-ны өдөр эхэлсэн хэдий ч захиалагч талын гэрээгээр хүлээсэн урьдчилсан нөхцөлийг хүлээн зөвшөөрсний дараа буюу *******ы техникийн нөхцөлийн дүгнэлтийг 2022.11.15-ны өдөр гаргаснаар нэгдүгээрт, хлийн 70 хоногийн хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон, хоёрдугаарт, халаалтгүй хүйтний улиралд барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байдалд хүрсэн. Мөн гүйцэтгэлийн явцад Ковид-19 тахалын шалтгаантай хил гааль хаагдсанаас цемент, арматур гол нэрийн барилгын материалын үнэ өсч баталсан төсөвт багтаан ажил гүйцэтгэхэд алдагдалтай болсон тул үнэ тогтворжихыг хүлээн хугацаа алдсанаас ажлыг 70 хоногт багтаан гүйцэтгэхэд боломжгүй болсон. Үүссэн нөхцөл байдлын тухай захиалагчид хандаж, ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах саналаа удаа дараа бичгээр болон биечлэн гаргаж байсан. Энэ хугацаанд гэрээний хугацааг сунгуулахын тулд МХАҮТ-аас хүнд болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хүсч 3 удаа хандсан. Бид ашигтай ажиллах боломжгүй болсон тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу арга буюу өндөр үнээр бараа материал худалдан авч ажлыг гүйцэтгэж байсан боловч дээр дурьдсан хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор тухайн онд ажил зогссон.

Бид захиалагч талд 2022 оны 09-р сарын 27-ны өдөр 2209/27-2 дугаартай Урьдчилгаа төлбөр хүсэх тухай албан бичгээр ...Ажлын гүйцэтгэл 80%-тай /өөрсдийн тооцооллоор/ байгаа бөгөөд цемент болон материалын орцын зах зээлийн үн элгээ огцом өссөн нөхцөл байдлыг харгалзан Төрийн ба орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40-р зүйлийн 40.4.2-т заалт суурь үнэ огцом өөрчлөгдсөн-ыг үндэслэн 135,518,969 төгрөгийн урьдчилгаа олгон уу... гэсэн хүсэлт гаргасан ба захиалагч "БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******-наас 133,339,427 төгрөгийн санхүүжилтйг олгосон.

Байдлаг дэд станцын ажлын байр барих гэрээт ажлын хувьд одоо зөвхөн дотоод засал, чимэглэл, холболтын ажлууд дутуу байгаа ба ...Газар шорооны ажил, Суурийн ажил, Хана, хамар ханын ажил, Хуучилтын ажил, Дээврийн ажил, Хаалга, цонхны ажил, Шат, довжооны ажил, Гадна бохир усны ажил, бусад ажил, авто зогсоолын ажил... зэргийг бүрэн хийж гүйцэтгэсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс, Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд 2024.04.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 35/10 кв Байдлаг дэд станцын ажлын байр барих барилгын ажлын талбай дээр ажиллаж хэдэн хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн эсэх талаарх дүгнэлтийг шүүхэд хүргүүлжээ. Ингэхдээ барилгын талбай дээр очиж танилцсан буюу бодит хэмжилт хийсэн, судалгаан дээр үндэслэн дараах 2 аргаар гүйцэтгэлийн хувийг тооцоолжээ. Үүнд:

1.    Төсөвт өртгийн дүн 249,460,715 төгрөг буюу 92% гүйцэтгэлтэй. /барилгыг зогсоосон үеийн байдлаар/

2.    Ажлйн гүйцэтгэлийг барилгын үе шатны ажлаар харьцуулахад 85.9% гүйцэтгэлтэй.

Нөгөөтэйгээр ЭЙ УАН КОНСТРАКШН ДИЗАЙН ХХК бнь барилгын ажлын зураг байхгүйгээс ажлын даалгаврын хүрээнд төсөв зохиож, тухайн тендерийн батлагдсан үнэнд /271,037,938 төгрөг/ багтаан барилгын материалын үнийг хэт бага үнээр тооцох тоног төхөөрөмж суурилуулах ажлын үндсэн материалыг орхигдуулсан зэрэг алдаа дутагдалтай төсөв зохиосон. Мөн ажлын даалгаварт ерөнхий нэршлээр заагдсан тоо хэмжээ нь тодорхойгүй ажлууд их тусгагдсан, тендерийн төсөвт тусгагдаагүй ажлууд нь хоцорч үлдсэн эсэхийг ажлын даалгавартай тулгаж нягтлаагүйгээр тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл захиалагч "БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******-н зүгээс дутуу дулимаг /ажлын зураг болон тоо хэмжээ тодорхойгүй, тендерийн үнийг тогтоосон хяналтын төсөвгүй/, хянагдаагүй баталгаажгүй ажлын даалгаварыг тендерийн хороонд хүргүүлсэн, улмаас тендерийн үнэлгээний хороо уг алдаа, зөрчлийг нягталж шалгалгүйгээр дүгнэсэн буюу захиалгачийн буруугаас өнөөдрийг хүртэл энэ ажил саатсан гэх дүгнэлтийг хийжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр 35/10кв байдлаг дээд станцын ажлын байр барих ажил барилгыг зогсоон байгаа үеийн байдлаарх Төсөвт өртгийн дүн 249,460,715 төгрөг буюу 92% гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн тул манай компани төсөвт өртөгөөс хийж гүйцэтгэсэн бодот ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Тодруулбал манай компани гэрээ байгуулагдсанаас хойш барилгын ажлын явцад захиалагчаас 50 хувийн санхүүжилт болох 133,339,427 төгрөгийг хүлээн авсан хий ч өнөөдрийн байдлаар бодот байдал дээр барилгын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй буюу 249,460,715 төгрөгийн төсөв зарцуулагдсан гэж дүгнэсэн тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 116,121,288 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8-р зүйлийн 8.2-т заасан ...Захиалагч гэрээний үнийг ажил хүлээн авсан ажлын хэсгийн ажлын актыг үндэслэн 45 хоногийн дотор бэлэн бусаар шилжүүлэхүүргээ биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хоцроосон хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө... гэж хаилцан тохиролцсоны дагуу алданги шаардах эрхтэй. Тодруулбал "БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******-ний зүгээс 2023 оны 8 дугаар сарын байдлаар барилгын гүйцэтгэлийн үнэлгээг 59%-тай гэж дүгнэж барилгын ажлыг хүлээж авсан байдаг /хх19-20ху/ буюу уг хугацаанаас хойш тооцвол 2023.08.01-2024.05.29-ний өдрийг буюу өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 303 хоног хэтэрсэн байх тул (116,121,288х0.1=116,121х303=35,184,663) гэрээний хариуцлага 35,184,663 төгрөгийн алданги шаардаж байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр харуицагч"БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" *******с нийт 151,305,951 /нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 219-221 дүгээр хуудас/

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.т сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Тус компанийн нэхэмжлэлтэй ХХК-нд хоябогдох иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэряэхтэй хоябогдууяан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32024/00410 дугаартай шүүгчийн захирамжаар Барилгын төсөвчдийн холбоо-г шинжээчээр томилон, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус холбооноос томилогдсон шинжээчид 35/10 кВ-ын Байдлаг дэд станцын ажлын байрны барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажлын гүйцэтгэлийг төсөвт өртгөөр харьцуулан 92 хувийн гүйцэтгэлтэй, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлтэй харьцуулахад ойролцоогоор 85.9 хувийн гүйцэтгэлтэй байна. гэж бодит бус эргэлзээтэйгээр дүгнэсэн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан компанийн Төсвийн инженерээр тус барилгын ажпын гүйцэтгэлийг хийгдсэн бодит ажилтай харьцуулан давхар хянуулахад ажпын гүйцэтгэлийг 56 (тавин зургаа) хувьтай болохыг тодорхойлсон мөн Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр барилгын ажпын гүйцэтгэлийн хувь хэмжээг 92%, 85.9%-иар хоёрдмол агуулгаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй байх хуулийн шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хариуцагчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хариуцагч ХХК-иас тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/

 

6. Нэхэмжлэгчийн төлөлөөгч Х. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус компанийн нэхэмжлэлтэй ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний алданги нийт 40 560 825 (дөчин сая таван зуун жаран мянга найман зуун хорин тав) төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийг тус шүүхэд 2023 оны 08 дугаар сард гаргасан боловч уг хэрэг өнөөдрийг хүртэл хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхээр уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаагаас манай компанийн ээлжийн ажилчид өвлийн хүйтэн, зуны халуунд зохих стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус ажлын байранд 4 дэх жилдээ Монгол Улсын ******* ******* бүсэд байрлах олон мянган хэрэглэгчийг ******* эрчим хүчээр тасраптгүй, найдвартай хангах үүргийг гүйцэтгэж байгаагаас ажилчдын Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжоор хамгаалагдсан эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрх ноцтойгоор хохирч, ажиллах орчны таагүй нөхцөл байдлаас шалтгаалж ажилчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Тус компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хугацаа тодорхойгүй, удааширч байгаа тул хариуцагчтай хэлэлцэн тохиролцож асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр албан бичгээр удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуг албан ёсоор тус компанид ирүүлээгүй нь хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх хүсэлгүй байгааг илэрхийлж байгаа ба шүүхийн шийдвэр хэрхэн гарснаас үл хамааран цаашид уг маргааныг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлсэн тохиолдолд төрийн байгууллагын эрх, түүнд ажиллаж буй ажиллагсдын хууль ёсны ашиг сонирхол хохирсоор байх нөхцөл байдал үүсээд байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь ХХК-д холбогдуулан 40,560,825 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 151,305,951 төгрөг гаргуулах тухайн сөрөг нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагч ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х. нь хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 40,560,825 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан хариуцагч ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,414 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн 185,640 төгрөг, нийт 493,054 төгрөгийн тал хувь буюу 246,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 246,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 914,480 төгрөгийг улсын орлогоос гаргуулж тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР