2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06088

 

 

 

 

 

 

 

 

 

 

05 07 191/ШШ05/06088

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, эмнэлгийн ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт Б******* Б******* нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, хороо, , гудамж байранд байрлах, Э -нд холбогдох,

гэрээний үүрэг болон хохиролд ,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 0 оны 8 дугаар сарын 9-ний өдөр фейсбүүкээс баригдаж байгаа барилгын мэдээлэл үзэж худалдан авах байр судалсан. Гэтэл ******* дүүргийн 4 дүгээр хорооны баруун талд дахин төлөвлөлтийн газарт баригдаж байгаа 0 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсэн зарын дагуу 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр борлуулалтын албан дээр менежер Д.Б гэдэг хүнтэй уулзсан. Менежер Б нь танилцуулахдаа Э гэдэг нэртэй компани, орон сууц 0 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно, яг одоо захиалга өгөөд мөнгөө төлбөл м.кв нь хамгийн хямдаар захиална гэж хэлсэн. Баригдаж байгаа барилга дээр нь очиход барилгын ажил эхэлсэн, блокийн 5 давхрын ажил нь явагдаж байсан тул Э -ийн менежер Д.Б гэдэг хүнтэй уулзаж, блокийн давхарт 06 тоот, өрөө, 33. м.кв талбайтай орон сууцыг 57,995,000 төгрөгөөр захиалан орон сууц захиалгын гэрээ байгуулж, 0 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Бат-очир нь Хаан банк дахь өөрийн тоот данснаас Э -ийн Хаан банк дахь тоот дансанд 57,995,00 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж, төлбөрийг 100 хувь шилжүүлэн өгсөн.

Э нь гэрээнд зааснаар 0 оны 4 дүгээр улиралд байраа барьж дуусгаж хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны барилгаа бариагүй үйл ажиллагаа нь зогссон байдалтай олон иргэдийг хохироосон. Ингээд барилгын ажил явагдахгүй байсан учир 03 оны 1 дугаар сарын 0-ны өдөр захиалагч 0-иод хүн нийлж өмгөөлөгч авч Э -ийн захирал Д.Ч, менежер Д.Б нартай уулзахад 04 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаа эхэлнэ гэж тохиролцоод блокийн давхарт 06 тоот, өрөө, 33. м.кв талбайтай орон сууц нь банк болон бусад байгууллагын барьцаанд тавигдаагүй, давхар зарагдаагүй гэсэн тодорхойлолт хийж өгч байсан боловч одоог хүртэл ажил нь явагдаагүй тэр хэвээрээ байна.

Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаандаа орон сууцаа барьж хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж, барьж байгаа орон сууцны барилга баригдаагүй, боломжит хугацаа өгч, их хүлээсэн боловч Э компани нь барилгаа бариагүй өнөөдрийг хүрсэн учир гэрээнээс татгалзаж, захиалсан орон сууцны үнэд төлсөн 57,995,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

Мөн гэрээний үүргээ зөрчснөөс өөрт учирсан хохирол, олох ёстой байсан орлогодоо 8,997, төгрөг, нийт ,, төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь иргэн Б.Бтой орон сууц захиалгын гэрээ хийж гэрээний төлбөрт 57,995,000 төгрөг шилжүүлж авсан. Захиалагч гэрээнээс татгалзаж байгаа болон компанийн зүгээс 57,995,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Олох ёстой байсан орлого, өөрт учирсан хохирол болох 8,997,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь олох ёстой байсан ямар орлого, өөрт учирсан хохирлын талаар нэхэмжлэл дээрээ бичсэн боловч хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримт байхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Мыг томилсон 05-4-5-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 0830106 дугаартай орон сууцны захиалгын гэрээ /хх-5-7/, 0 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-10/, Э -ний 03-1-0-ны өдрийн 1/88 дугаартай Б.Б нь апартмент блок 0830106 гэрээний дугаартай давхарын 06 тоот, 33, м.кв хоёр өрөө орон сууц нь банк болон бусад байгууллагад барьцаанд тавигдаагүй, давхар зарагдаагүй нэр дээр байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-11/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

3б. Хариуцагч талаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-17-18/, төлөөлөгчөөр Д.Ганчангыг томилсон 05-6-15-ны өдрийн итгэмжлэл /хх-19/, хариу тайлбар /хх-7/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э -нд холбогдуулан орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,995,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 8,997, төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 0 оны 8-р сарын 30-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, хугацаа олгосон боловч захиалсан барилга баригдаагүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон сууц захиалгын гэрээ цуцлах болон гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,995,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, олох ёстой байсан орлогод шаардсан 8,997, төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э -тай 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 0830106 дугаартай орон сууцны захиалгын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч Э  нь ******* дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны барилгын давхарын 33, м.кв талбайтай F тип 06 тоот өрөө орон сууцны байрыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм норматив, дүрэм журмын дагуу барьж гүйцэтгэх, захиалагч Б.Б нь байрны нийт төлбөрт 57,995,000 төгрөгийг 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна /хх-5-7/.

 

4б. Хаан банкны 0 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлэг баримтаар Б.Б нь Э -ний тоот дансанд 57,995,000 төгрөгийг 0830106 Б гэх гүйлгээний утгаар 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байна /хх-10/.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Зохигч талуудын хооронд 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 0830106 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч Э  нь ******* дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны барилгын давхарын 33, м.кв талбайтай F тип 06 тоот өрөө орон сууцыг 0 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Б.Б нь 57,995,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нэхэмжлэлийн агуулга зэргээс үзэхэд талууд уг гэрээг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

9. Тайлбарлавал, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны 1 м.кв талбайг 1,750,000 төгрөг, нийт 57,995,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч болох нэхэмжлэгч нь 57,995,000 төгрөгийг 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр компанийн тоот дансанд төлж, хөлс төлөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан орон сууцны захиалгын гэрээ, хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар тогтоогдож байна /хх-5-7, 10/. 

10. Харин, хариуцагч Э нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар орон сууцны барилгыг 0 оны 4 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч тал маргаагүй.

 

11. Нэхэмжлэгч талаас хариуцагч гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгээгүй, цаашид барьж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна.

 

1. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хувьд нэмэлт хугацаа тогтоосон буюу хариуцагчийн үүргээ гүйцэтгэхийг хүлээсэн боловч тодорхой үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

13. Иргэний хуулийн 05 дугаар зүйлийн 05.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь 0 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 0830106 дугаартай орон сууцны захиалгын гэрээ-с татгалзаж, хариуцагчид төлсөн 57,995,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

. Нэхэмжлэгч нь хариуцагчаас олох ёстой байсан орлогод 8,997, төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

15. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

16. Харин нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогод нэхэмжилсэн 8,997, төгрөгийн үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Б.Б нь автомашин зардаг бизнес эрхэлдэг тул уг бизнестээ зарцуулсан бол, орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан 0 оноос хойш орон сууцны үнэ ханш 50 хувиар өссөн, захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг банкинд хадгалсан бол... гэх үндэслэлүүдээр тайлбарласан.

 

17. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд нэхэмжлэгч талын шаардсан 8,997, төгрөгийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

19. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шаардсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Б нь машин зардаг бизнес эрхэлдэг болон 0 оноос хойш орон сууцны үнэ ханш 50 хувиар өссөн, мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсан гэх үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

0. Иймд, нэхэмжлэгч нь орон сууцны захиалгын гэрээнээс татгалзах эрхтэй тул хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,995,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,997, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

. Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 447,95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э /РД-/-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 57,995,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт Б******* Б /О/-т олгож, нэхэмжлэлээс хохиролд шаардсан 8,997, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э -с 447,95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,  хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДРГЛГЧ  Д.ЯНЖИНДУЛМ