2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04531

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20 1/ШШ2025/04531

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын хүсэлттэй,

 

Ц.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.******* миний бие нь иргэн ******* овогтой Баатарчулуунтай анх танилцаж улмаар 2007 оны 04-р сарын 13-ны өдөр гэр бүлээ батлуулан нэг гэрт буюу ХУД-ийн ******* байрны тоотод хамтран амьдарч байсан. Ингэж хамтран амьдарч байгаад бидний дундаас 2007 оны 05-р сарын 24-ний өдөр охин *******, 20 оны 05-р сарын 10-нд дүү охин Б.******* нар төрсөн болно. Ингээд нөхөр бид хоёр тасралт тус байрандаа жил хамтран амьдарсны эцэст миний нөхөр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт өвчний улмаас нас барсан. Бидний амьдарч байсан дээрх орон сууцны хууль ёсны өмлөгчөөр талийгаач бүртгэгдэж орон сууцны гэрчилгээ гаргуулсан байдаг. Миний нөхрийг нас барахаас өмнө хадам ээж дээрх орон сууцны гэрчилгээ дээр талийгаачийн төрсөн эгч болох ******* овогтой ыг нэмж бүртгүүлсэн байсан. Ингээд удалгүй бидний амьдарч байсан орон сууц дахин төлөвлөлтөд орж талийгаачийн эгч Ц. нь орон сууцны барилгын компанитай гэрээлж тухайн шинэ орон сууц баригдаж дууссаны дараагаар шинэ орон сууцыг зарж борлуулан охин та хоёрт ноогдох хувь өгнө гэж харилцан тохиролцож байсан болно. Ингээд тус орон сууцны өмнөх гэрчилгээний хуулбар, барилгын компанитай хийсэн гэрээ зэрэг нь бүгд хадам эгч Ц.т байдаг бөгөөд надад үзүүлэхгүй байгаа тул нотлох баримтаар хавсаргаж чадахгүй байгаа болно. Тэгтэл миний нөхрийг нас барсны дараагаар хадам эгч Ц.ын ааш зан өөрчлөгдөж хэлсэн зүйл нь өөрчлөгдөж нэхэмжлэгч М.******* миний бие талийгаач нөхөртэй минь хамааралгүй, та нарын хооронд ямар харилцаа байсныг мэдэхгүй гэх зэргээр авирлаж үл хөдлөх хөрөнгөөс охин бид хоёрт ногдох хэсгийг өгөхгүй чадахгүй гэх зэргээр биднийг үл хойш өнөөдрийг хүртэл харилцаагаа тасалсан байдаг. Харин талийгаач бид хоёрыг он удаан жил хамтран амьдарч хүүхэдтэй болсныг бусад төрөл садан бүгд мэднэ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг /гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн/-т гэж заасан байдгаас үзэхэд дээрх орон сууц нь талийгаач бид хоёрын дундын өмч гэж үзэх үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйл болох Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон охин *******д ногдох хэсгийг гаргуулж авахад шүүхийн журмаар талийгаач болон нэхэмжлэгч миний биеийг хамтран амьдрагч мөн болохыг тогтоолгох шаардлагатай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг тус хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул хамтран амьдрагч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төгрөг төлсөн баримт, 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Д.Мөнхсайханд олгосон итгэмжлэл, М.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, охин Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Баатарчулуун, М.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ц.Баатарчулууний иргэний үнэмлэхний хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Ц.*******ы нас барсны гэрчилгээний хуулбар, охин Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас М.*******, Ц.******* нарын БНМАУ-н хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21, төрөл садангуудын иргэний үнэмлэхний лавлагаанууд, төрсөн хүүхдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүргийн хороо, дүгээр хороолол, байр, тоот хоёр өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвөөс М.*******, Ц.******* нарын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа, Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргаас Хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч М.******* нь Ц.Баатарчулуунтай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд ханджээ.

 

2. Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчаас эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг тодруулахад талийгаач Ц.Баатарчулуунтай хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ц.Баатарчулуун, Ц., Ц. нарын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн хороо, дүгээр хороолол, Нэхмэл байр, тоот хаягт байршилтай, 23 м.кв талбайтай орон сууцнаас өөрт болон охин Б.*******д ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах зорилготой гэж тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хүсэлт гаргагч М.*******, талийгаач Ц.Баатарчулуун нар нь 2006 оны 02 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 04 сарын 13-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 747 дугаарт бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болж, гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтран амьдарч байсан. Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2007 оны 05 сарын 24-ний өдөр охин Б.*******, 20 оны 05 сарын 10-ны өдөр охин Б.******* нар төрсөн. Гэр бүлийн гишүүн болох нөхөр Мэхээр овогт *******гийн Баатарчулуун нь 2021 оны 09 сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь 0000267415 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх 5, 6, 9, 10 х/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд энэхүү үйл явдал нь эрхийн маргаантай холбоогүй тохиолдолд шүүх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

 

Гэтэл хүсэлт гаргагч нь гэр бүлийн баталгаатай, хууль ёсны нөхөр талийгаач Ц.Баатарчулуун болон хамтран өмчлөгч Ц., Ц. нарын нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн хороо, дүгээр хороолол, Нэхмэл байр, тоот хаягт байршилтай, 23 м.кв талбайтай орон сууцнаас өөрт болон охин Б.*******д ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлээр хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6-д зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан.

 

Энэхүү зохицуулалт нь онцгой ажиллагааны журмаар буюу М.*******ыг талийгаач Ц.Баатарчулуунтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хүсэлт гаргагч нь дээрхи орон сууцнаас өөрт болон охин Б.*******д ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлээ ердийн журмаар шүүхэд жич гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 

Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.Баатарчулуунтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай М.Золзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР