| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04160/И |
| Дугаар | 191/ШШ2025/04533 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04533
2025 05 20 191/ШШ2025/045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.цэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 0 дугаар зүйлийн
0.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие ******* овогтой ******* /*******/ 2017 оноос эхлэн ******* овогтой *******тай хамтран амьдарч 2018 оны -р сарын 7-нд бидний дундаас хүү М. гарч, 2019 онд хоорондын таарамжгүй байдлаас болж хоёр тийш болцгоосон. Иймд хүү М. хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар буцаагдсан юм. Хариуцагчийн ******* дугаар нь холбогдож байгаа боловч миний хоолойг сонсоод шууд таслаад байгаа. Ээж нь болох овогт гэж хүн байгаа. Ээжтэй нь ярихад // шүүхээр хөөцөлдөж тэтгэлэг тогтоолгоод ав гэж байгаа. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******г эрэн сурвалжилж өгөн үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШЗ2024/17824 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хбар, Д.*******ийн иргэний үнэмлэхний хбар, М.гийн төрсний гэрчилгээний хбар зэргийг ирүүлсэн. /хх2-8/
Шүүхийн журмаар Б.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргсан. /хх/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хийн 155 дугаар зүйлийн 155.-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.
Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын дундаас 2018 оны дугаар сарын 22-ны өдөр хүү М. төрсөн байна. 2019 оноос хойш тусдаа амьдарч байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.*******г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, дүүрэг, дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155., 155.4-т заасны дагуу овогт *******ын ******* /рд:ГД9812041/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байглагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар овогт *******ын ******* /рд:ГД9812041/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт *******ын ******* /рд:ГД9812041/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. овогт *******ын ******* /рд:ГД9812041/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Д.******* /утас:/-т мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР