| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00962/И |
| Дугаар | 191/ШШ2025/05779 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/05779
| 2025 6 30 | 191/ШШ2025/05779 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогтой Д******* Ц******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, Б******* овогт Г******* С******* холбогдох,
Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах Б блокын тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Ц би 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Бавгар ХХК-тай BLLC2018/07/А20 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн тоотод 41.81 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2016 оын 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр тохиролцон захиалгын төлбөр болох 45,991,000 төгрөгийг Бавгар ХХК-нд үе шаттай төлж 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03833 дугаартай шийдвэрээр Д.Ц миний Бавгар ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхээр өмчлөгчөөр тогтоогдсон боловч миний захиалсан орон сууцанд Б.С гэх хүн амьдарч султгаж өгөхөөс татгалзсан. Удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.С гэж хүн амьдардаггүй гэж буцаагдаж байсан. Миний бие өөрийн биеэр очиход амьдарч байсан бөгөөд намайг эрэн сурвалжуулах хэрэггүй, нэхэмжлэлээ очиж авна гэсэн тул Баянзүрх дүүргийн тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С нь 2016 оны 07-р сарын 02-ны өдөр Бавгар ХХК-тай BLLC2016/04/71 тоот Баянзүрх дүүрэг өрөө орон сууцыг захиалан бариулсан. Одоо гагцхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх л үлдсэн байна. Урьдчилгаа 30 хувиа төлсөн, мөн тухайн үеийн бүх захиалагчдын төлж байсан Ажлын зураг-ны мөнгө 1,050,000 төгрөгийг ч төлсөн нь түүнийг тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хангалттай харуулна. Тийм ч болохоор байрандаа орох үед гэрээний дагуу үлдэгдэл төлбөр (одоо ч бэлэн байгаа)-өө төлөх гэхэд маргааны улмаас Бавгарын дансыг хаасан учраас хаана төлөх нь тухайн үед тодорхойгүй байсан тул тодорхой болохоор төл гэсэн болно. Гэтэл Д.Ц******* нэхэмжлэлдээ хавсаргасан 2018 оны 07-р сарын 22-ны гэрэ******* 2-р орцны 14 давхарын 1 нэг өрөө гэснээрээ Б.Сын захиалгат орон сууц буюу Баянзүрх дүүргийн тоотод байрлах өөрийн өмчлөлийн орон сууцнаас Орц болон Давхар-ын зөрөөтэй байгаа нь түүний нэхэмжлэл үндэслэлгүйг харуулж байгаа тул Д.Ц******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ийм байсаар атал ямар арга, ямар баримтаар, ямар журмаар Б.С захиалгат байраа эзэмшиж эхлсэнээс хойш 3, 4 жилийн дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03833 дугаар шийдвэрийг тухайн орон сууцыг өмчлөгч буюу эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр гаргуулчихаад өнөөдөр түүнийг барьж бусдыг өөрийнх нь өмчөөс албадан чөлүүлэх гээд шүүхээр явж байгааг ойлгох арга алга. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж холбогдох баримтыг гаргаж авах болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03833 дугаартай шийдвэр, Улсын бүртгэлийн газрын мэдүүлэг хүлээн авсан баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн баримт, Бавгар групп ХХк-ийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14/24 дугаартай албан бичиг, 2016 оны 7 дугаар сарын BLLC2016/04/ 71 тоот Орон сууц захиалгын гэрээ, Г.Сын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мобиком ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 49б тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.С******* холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15-ын 74 тоот, Б блок 1 дүгээр орц 13 давхарт 58 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Бавгар ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаагаас гадна нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.3. Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03833 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Цг Баянзүрх дүүргийн тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 3-6 дахь талд/
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй үйл баримтад хамаарна.
2.а. Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Бавгар ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Хаан банк ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байгаа зэрэг шалтгааны улмаас захиалагч, хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд тоот тус бүрээр жагсаалтаар салж бүртгэгдээгүй тул тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 77 дахь талд/
2.б. Улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч Д.Цы гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг холбогдох нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн байна. /х.х-ийн 44-45, 77 дахь талд/
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтооно.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжэ******* харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно гэж заасан.
Дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн тоот орон сууцыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан тухайн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй энэ эрхийг нь зөрчсөн этгээдэд холбогдуулан шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй байна.
4. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Бавгар ХХК-тай байгуулсан гэрээний дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй этгээд тул хууль бусаар эзэмшээгүй гэж маргасан.
4.а. Хариуцагч нь Бавгар ХХК-тай 71 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан байх боловч хариуцагч Г.С нь дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /х.х-ийн 47-50 дахь талд/
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг олж авахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу шударгаар хандсан байна.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч тус зарчим мөн зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй юм. /х.х-ийн 48-50 дахь талд/
5. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Ц нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн Бавгар ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үндэслэл нь өмчлөгчийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь Бавгар ХХК-тай байгуулсан үүргийн хэлцлийн хүрэ******* хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг гэрээний нөгөө талаас шаардах эрх нь нээлттэй юм.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн тоот орон сууцнаас хариуцагч Г.Сыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн тоот орон сууцнаас хариуцагч Г.Сыг албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Саас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ