2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01644

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягтай, ************** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Ломбын******* /рд:***/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамцын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Ц.Батзаяа нь хариуцагч Л.Ган-Эрдэнэд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэраасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэлийг 2024.07.16-ны өдөр гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсон хаягийн дагуу шүүхээс мэдэгдэх хуудас гардуулах гэсэн боловч хариуцагч нь хаягтаа байхгүй байсан тул 2024.10.31-ний өдрийн 144/Ш32024/00758 дугаартай хэргийг хэрэгсэхгуй болгох захирамжаар ИХШХШТХ-ийн 117.1, 65.1.9-д заасан хариуиагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хаягийг мэдэх боломжгүй байгаа учраас онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулахаас өөр аргагүй болоод байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох************** эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-9-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Л.Ган-Эрдэнийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батзаяа Л.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 758 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Л.Ган-Эрдэнийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд Ц.Батзаяагийн хүсэлтийг хүлээн авч, Л.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Л.Ган-Эрдэнэ **** тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** /рд:***/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Л.Ган-Эрдэнийг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ц.Батзаяа, төлөөлөгч У.Пэрэнлэйжамц /утас:****/ нарт мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ