| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03760/И |
| Дугаар | 191/ШШ2025/04535 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04535
2025 05 20 191/ШШ2025/045*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Зээлдэгч овогт Ганбаатарын ******* нь ******* банктай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар ЗГ2715107196 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 4,000,000.00 /Дөрвөн сая/ төгрөгийг жилийн 21.6 %-ийн хүүтэйгээр 30 /Гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч Г. ******* нь Дугаар ЗГ2715107196 тоот Зээл болон барьцааны гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийт 5,*******2,901.36 (Таван сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийн өр төлбөртэй байна.
******* банкны зүгээс зээлдэгчийг идивхитэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Дараах шүүхийн ажиллагааг хийгдсэн. Үүнд:
Зээлдэгч Г. ******* нь зээл авах үедээ Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж ******* тоот хаягт оршин сууж байсан боловч одоо энэ хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 1/Ш32024/19387 тоот шүүгчийн захирамжаар тодорхойдогдож байна.
******* банк 2024 оны 09 дүгээр сарын -ны өдөр Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд зээлдэгч Г.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт өгсөн. Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 182/ШШ2024/04411 тоот Шүүхийн шийдвэрээр ******* банкны хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, Улсьн Бүртгэлийн Ерөнхий Газраас зээлдэгч Ганбаатар овогтой ******* дээр иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн давлагаа авч, зээлдэгч Ганбаатар овогтой *******г ******* дүүргийн , гудамж, тоот хаягт өөрчлөн бүртгүүлсэн байна гэж үзээд, ******* банкны гаргасан Хариуцагч Г. *******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
******* банк 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхэд зээлдэгч Г.*******гийн шинэ хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ганбаатар овогтой ******* нь Улаанбаатар хот ******* дүүрэг, , гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэдэг нь ******* дүүргийн ны Засаг Даргын тодорхойлолт болон Дүүргийн Эрүү, Иргэний Хэргийн Хялбар Ажиллагааны Анхан Шатны Тойргийн Шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 1З-ны өдрийн Дугаар 197/Ш32025/097 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна.
Иймд хариуцагч Ганбаатар овогтой *******г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын -ны өдрийн 197/ШЗ202/097 дүгээрХэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ2715107196 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт, хүү тооцооллын хүснэгт, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/06-250145 дугаар О.Хуланд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04411 дугаартай шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШЗ2024/19387 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх3-18/
Шүүхийн журмаар Г.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх21/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь Г.*******тай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ2715107196 тоот зээлийн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.*******г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь ******* дүүрэг, 33 дугаар хороо, тахилт гудамж, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, ******* дүүрэг, 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу овогт Ганбаатарын ******* /рд:ВЕ82051121/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ганбаатарын ******* /рд:ВЕ82051121/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт Ганбаатарын ******* /рд:ВЕ82051121/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. овогт Ганбаатарын ******* /рд:ВЕ82051121/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* банк ХК /утас:/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР