Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2022/00001

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Энхмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139/ШШ2021/00374 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 тоот тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч ******* *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжпэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дундговь ******* 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/51 тоот захирамжаар Дундговь аймгийн ******* захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/31 тоот Аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн ******* захирлын албан тушаалд томилогдон улмаар Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон Соёлын тухай хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврын хүрээнд өөрийн эрхэлсэн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл ******* ******* нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаараа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт болон Дундговь аймгийн ******* захирал *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4 дүгээр зүйлийн 4,2 дахь заалтуудыг тус тус үндэслэн намайг үндэслэлгүйгээр Дундговь аймгийн Төв Номын сангийн захирлын албан тушаалын үүрэгт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын Захирамжид заахдаа ...Дундговь аймгийн ******* захирал ******* ******* нь ******* 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн ч үл биелүүлэн, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7 дахь заалтыг зөрчин сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцуулан авсан санхүүгийн зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Дундговь ******* дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаартай Төлбөр тогтоосон тухай акт, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хэмээн Дундговь ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би ******* Б/15 дугаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийн заалтын үндэслэл болсон тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын ахлах байцаагч Г.Зоригтын гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаартай актад Монгол улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч Б.Жавхланд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн 1/642 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч мөн өдөр нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27,4,3-д заасны дагуу албан ёсоор сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлд дээрх асуудлыг тавьж, гомдлоо Сангийн сайдаар шийдүүлсний дараа Хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хүлээж авалгүй ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд дараах 4 үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.   Дундговь ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б\15 тоот дугаартай захирамжийг хүчингүй болгуулах

2.   Урьд эрхэлж байсан Дундговь аймгийн ******* захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

3.   Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,

4. Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дундговь ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4.2-т заасныг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулсан Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн ******* захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө, хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон юм. ******* нь ******* 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот захирамжаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байтлаа захирамжийн биелэлтийг хангаагүй, сахилгын шийтгэлийн үндсэн цалингийн 20% болох 186,523 төгрөгийг суутгаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа өөртөө хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулалд 1.316.930 төгрөгийн мөнгөн урамшуулал авсан нь Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаар Төлбөр тогтоох тухай актаар тогтоогдсон. ******* сахилгын зөрчилтэй байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал авсан нь түүнийг төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй гэж үзнэ. *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг сахилгын ноцтой зөрчил болохыг тодорхойлсон бөгөөд гэрээний 3.2.2.6-д Санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгууллага болон хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон-ыг гэж тодорхойлж, гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний заалтыг нэхэмжлэгч зөрчсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажлаас буруу халсан нэхэмжлэлээ нэхэмжлэгч ажлаас халсан шийдвэрийг хүлээн аваад 1 сарын дотор гаргах ёстой байтал нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т заасныг баримтлан *******ийг Дундговь аймгийн ******* захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь ******* тамгын газраас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5192562 төгрөгийг гаргуулж *******т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Дундговь ******* 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ас 98030 /ерэн найман мянга гучин төгрөг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139/ШШ2021/00374 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.    Аймгийн төв номын сангийн захирлаар ажиллаж байсан *******ийг ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажлаас халаагүй албан тушаал бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байхад албан тушаалаас үндэслэлгүй халсан гэж нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэлгүй ба тухайн захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2.    Аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаал бууруулах арга хэмжээ авсныг шүүхийн зүгээс нягтлан тогтоолгүйгээр ажлаас халсан гэж шийдвэрлэсэн.

3.    Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Б.Жавхлан нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаартай актыг хүчингүй болгосон шийдвэртээ ..*******ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна... гэж дурдсан ба Засаг даргын захирамжаас хойш буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/3448 дугаартай шийдвэрээр *******ийн гаргасан зөрчил нь тогтоогдсон боловч акт тавьсан процессыг буруу гэж үзсэн нь *******ийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

4. Аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар *******ийн албан тушаалыг бууруулсан бөгөөд аймгийн ******* шинээр томилогдсон захиралд түүнийг ажпын байраар хангах үүрэг өгсөн. Аймгийн ******* захирлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар *******ийг арга зүйч албан тушаалд томилсон боловч хүндэтгэн үзэх шалтгаан, тайлбаргүйгээр өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй, тасалсан байна. Гэтэл ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

5. Аймгийн Засаг даргын Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь *******ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд бусад асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-ийн дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие Давж заалдах шатны шүүхээс оролцож эхэлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын 4 алдаа гаргасан. Үүнд:

1. Хавтаст хэргийн 61-р талд нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, өмгөөлөгчөө оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, шүүх тус хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх хүсэлтийг гаргах үедээ хэргийн материалтай танилцсан. Үүнээс хойш нэг ч удаа хэргийн материалтай танилцаагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр Дундговь аймгийн төв номын сангийн нягтлан бодогч Ө.Рэнцэнхандыг асуулгахаар шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагт тус гэрчийг асуусан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрч Ө.Рэнцэнхандын мэдүүлэгтээ танилцалгүй буюу хэргийн материалтай танилцалгүйгээр шүүх хуралдаан явагдсан нь нэхэмжлэгчийн ИХШХШтХ-д заасан эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болж байна. Хэрэгт ямар баримт авагдсаныг мэдэлгүйгээр шүүх хуралдаанд оролцох нь эрхээ хангуулахгүй байна гэсэн үг юм.

2. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатараас /гэхдээ өмгөөлөгчийн дардастай/ шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд 1 дэх шаардлага болох Дундговь ******* 2021.06.18-ны өдрийн Б/15 тоот дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа тодотгож, харин 2, 3, 4 дэх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа болно гээд нэхэмжлэлийн шаардлага тодотгосон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар гээд өмгөөлөгчийн дардас дарагдсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тодотгол гэх байдлаар шүүхэд гаргасан. Гэтэл тус иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ээс С.Төмөрбаатарт буюу өмгөөлөгчдөө итгэмжлэл хийж өгсөн баримт байхгүй. Тэгэхээр өмгөөлөгч С.Төмөрбаатар нь энэ хэрэгт өмгөөлөгчийн статустай оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс төлөөллийн харилцаа бий болоогүй байхад өмгөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШтХ-д нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах эрх олгогдсон. Өмгөөлөгчид энэ эрх олгогдоогүй. Гэтэл итгэмжлэл хэрэгт байхгүй. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатарын нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тодотгосон нь хууль бус байна. Мөн тус иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд хавтаст хэргийн 81-р талд даргалагчаас шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт байна уу? гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэсэн асуудал яригдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар дурддаг. Мөн тус хэргийг шийдвэрлэсэн 374 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч ******* нь Дундговь ******* 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн ******* захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал Дундговь ******* 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна гэж дурдаад Тогтоох хэсгийн 3 дугаар заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Дундговь ******* 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзаагүй, татгалзах эрхгүй этгээд татгалзсаныг шүүх шийдвэрийнхээ үндэслэх, тогтоох хэсэгт зааж өгсөн нь энэхүү шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байлгахгүй байна.

3. Хавтаст хэргийн 76-р талд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн туслахаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчид, хх-ийн 77-р талд мөн өдөр хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материалтай танилцах талаар хэлснээ тэмдэглэл болгосон баримт байна. Гэтэл шүүгчийн туслах нэхэмжлэгчид хурлын тов мэдэгдээгүй. Энэ нь бас нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь ИХШХШтХ-ийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг буцаах үндэслэл болдог. Хавтаст хэргийн 80-р талд даргалагчийн зүгээс шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийг илтгэ гэхэд нарийн бичгээс Шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандал нар ирсэн. ******* нь өөрийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн гэдэг. Гэвч энэхүү 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******ийн зүгээс ямар нэгэн хүсэлт тухайлбал өөрийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс харин хх-61-р талд 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, иймд өөрийн өмгөөлөгч болох С.Төмөрбаатарыг шүүх хуралд миний өмнөөс оролцуулж, хэргийг шийдвэрлэхэд боломжтой тул хүсэлтийн дагуу өмгөөлөгч С.Төмөрбаатарыг шүүх хуралд оролцуулж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Энэ нь зөвхөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралд л хамаатай хүсэлт юм. Хэрвээ тэрээр шалтгаантай бол энэ байдлаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд баримтаа бүрдүүлж хүсэлтээ өгөх ёстой. Тухайн хүсэлтээр дараагийн хурлыг ч шийдэх боломжгүй. Ийм байдлаар нэхэмжлэгчийг хүсэлт ирүүлээгүй байхад хүсэлт ирүүлсэн болгож, түүний хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулалгүйгээр буюу нэхэмжлэлийг буцаах үндэслэл байгаа эсэхийг тодруулалгүйгээр энэ хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.Хавтаст хэргийн 84-р талд шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамж байдаг. Тэр дээр төлбөр тогтоосон улсын байцаагчийн актыг үндэслэсэн. Ёс зүйн зөвлөлийн албан бичиг гэж ямар албан бичиг вэ гэж асуусан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ёс зүйн хурлаар орсон. Хэргийн материалд байхгүй гэдэг хариулт өгсөн. Дундговь аймгийн засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжид Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл-ийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирсэн тайлбар гэх зүйл байдаг. Үүнийг шүүгч хариуцагч талаас лавлаж асуусан. Энэхүү баримт нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт байгаа, үүнийг ч шүүгч анзаарч хариуцагч талаас асуусан байдаг. Иргэний хэрэг нь хэдийгээр талуудын гаргаж өгсөн, гаргуулж авсан баримтан дээр үндэслэж шийдвэрлэгддэг боловч ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулж, тус баримтыг гаргуулж авч болох талаар хуульчилсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх хариуцагч талаас асууж байгаа асуултаараа тодотгоод байгаа боловч энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Энэ нь хэргийг үнэн бодит, шударгаар шийдвэрлэх боломжгүй болгосон.

Иймд дээрх 4 үндэслэл буюу хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх шийдвэрлэсэн, шаардлагатай нотлох баримт дутуу зэрэг нөхцөл байдалтай байх тул ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Аймгийн засаг даргын захирамжаар албан тушаал бууруулах арга хэмжээ авсан мөртлөө ямар нэгэн бичиг баримт хэрэгт ирүүлээгүй. Ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Байхгүй баримтад шүүх дүгнэлт хийх боломжгүй. Сангийн сайд санхүүгийн хяналт шалгалтын Улсын ерөнхий байцаагч Жавхлангийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2601 дугаартай актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд агуулга нь *******ийг албан тушаалаа шийтгэлтэй хугацаандаа цалин олгосон гэж үзэх нь буруу байна. Аймгийн Засаг даргын захирамж болон Боловсрол соёлын газрын даргын тушаалаар албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой болохоос тухайн хүн өөрөө өөртөө цалин олгосон асуудал биш гэж үзэж тухайн актыг хүчингүй болгосон тул энэ актыг гаргасан байгаа. Хэрвээ энэ асуудлыг үндэслэлгүй гэж үзсэн бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын ерөнхий байцаагчийн гаргасан актыг хүчингүй болгосон актад гомдол хүсэлт гаргах байсан. Гэтэл гомдол гаргаагүй учраас актад маргах эрхгүй гэж үзэж байна. Засаг даргын 2021.06.18 өдрийн Б/18 дугаартай захирамжаар *******ийн албан тушаалыг бууруулсан. ******* нь 2021 оны 05 сарын 20-ноос 2021 оны 11 сарын 04 хүртэл хугацаанд хотод хүүхэд нь цусны хорт хавдраар эмнэлэгт хэвтэж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Мөн энэ хугацаанд ажиллах боломжгүй байсан. 2021 оны 05 сараас хойш тогтмол Улаанбаатар хотод байсан байгаа. Аймгийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нь Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдолд заавал хүчингүй болгож байж шийдвэрлэх албагүй гэсэн шийдвэрийн дагуу шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим заалтаас татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь Давж заалдах шатны шүүхэд хэр ач холбогдолтой вэ? 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн шинэ хууль үйлчилж байгаа. Энэ хэргийг буцааснаар хэрэгт өөрчлөгдөх зүйлгүй, ач холбогдолгүй юм. Нэхэмжпэгч талын мөнгөний хэмжээ ихсэж хариуцагч талын төрөөс гаргах мөнгө ихэснэ. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.  

Нэхэмжлэгч ******* нь Дундговь ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б\15 тоот дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дундговь аймгийн ******* захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ******* ******* 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр б/15 дугаар тушаал гаргаж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, *******тэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг баримтлан “...Дундговь аймгийн ******* захирал ******* ******* нь ******* 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн ч үл биелүүлэн, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 2.7 дахь заалтыг зөрчин сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад ажпын үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцуулан авсан санхүүгийн зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Дундговь ******* дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаартай “Төлбөр тогтоосон тухай” акт, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул” гэх үндэслэлээр *******ийн  хөдөлмөрийн гэрээг  дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2.6-д санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын болон хууль хяналтын байгууллагын шалгалт, актаар тогтоогдсон нь мөн гэрээний 3.2.2, 4.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар гэрээний талууд тохиролцсон байна.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Зоригтын 2021 оны 04 сарын 02-ны 26-01/01 дугаартай актад  *******ийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчиж, ..... хохирол учруулсан гэж үзэн актаар төлбөр тогтоосон байх бөгөөд ажил олгогч энэхүү актыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Гэтэл Сангийн сайд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Б.Жавхлангийн гомдол шийдвэрлэсэн тухай албан бичигт “ ...*******ийн сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хагас бүтэн жилээр 1.316,930  төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тухай улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй боловч түүнд урамшуулал олгох шийдвэрийг ******* 2020 оны А/241 дугаартай захирамж болон Боловсрол соёл урлагын газрын даргын шийдвэрээр гаргасан байх боломжтой тул буруутай албан тушаалтныг дахин нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийхдээ Төрийн Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд .... удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэн Дундговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн “Төлбөр тогтоох тухай” 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-01/01 дугаартай актыг хүчингүй болгон шийдвэрлэв. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж, зохих шийдвэрийг гаргах нь зүйтэй байна.” гэжээ.

Үүнээс үзвэл ажил олгогчоос ажилтныг буруутай гэж үзэж ажлаас халах тушаалын үндэслэл болсон Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актыг түүний дээд шатны буюу Сангийн сайд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хүчингүй болгосон байх тул ажил олгогчоос ажилтныг гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн  үйл баримт үгүйсгэгдсэн байна.  

Хөдөлмөрийн хуулийн тухай 131 дүгээр зүйлийн 131.4.-д “ Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан ба 2021 оны  2 сараас хойш  *******т сахилгын шийтгэл ногдуулсан баримт байхгүй, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн  байхад хариуцагч тушаалын үндэслэлд “.. Дундговь аймгийн ******* захирал ******* ******* нь ******* 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн ч үл биелүүлэн,...сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцуулан авсан санхүүгийн зөрчлийг давтан гаргасан,...” гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ. 

Дээрх  байдлуудаас дүгнэн үзвэл ажил олгогчоос *******ийг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн зөв байна.

Ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой аливаа тушаал, шийдвэр нь ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн  хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн, тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх эрх зүйн акт юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч *******    тушаал шийдвэрээрээ ажилтан *******ийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд хуулийн  шаардлага хангасан ажилтныг аймгийн ******* захирлын албан тушаалд томилох,  хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх хуулиар олгогдсон боловч харин түүнийг албан тушаал бууруулж “арга зүйч” албан тушаалд томилох эрх хэмжээ хуулиар  олгогдоогүй байх тул  хариуцагчийн “... ажлаас халаагүй албан тушаал бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн ” гэх  гомдол үндэслэлгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу ******* 2021 оны 06 сарын 18-ны өдөр тушаалыг гардан авч 2021 оны оны 07 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх ажилтан *******ийн ажилгүй байсан хоног, цалин хөлсний зөрүүг буруу тооцоолжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7, 5-д заасны дагуу Дундговь аймгийн төв номын сангийн захиралаар ажиллаж байсан *******ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэснээр буюу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу 2021 оны 3, 4, 5- саруудын нийлбэр дүнгээс сарын цалин хөлсний дундажийг тооцоход;

1185141+1123100+1388090=3696331 төгрөг :3  сар =1232110 төгрөг : 21,5 =57307 төгрөг

Нэхэмжлэгч  *******ийн  ажлаас халагдсан тушаал гарсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 11 дүгээр сарын 04-нй өдөр хүртэлх ажлын 99 хоногоос цалин хөлсийг тооцоход

57307 төгрөг х 99 хоног = 5 673 438 төгрөг /цалингийн зөрүү/-ийг нөхөн олговорт тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

            Мөн ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах хүсэлт нь бие даасан шаардлага биш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох учраас түүнийг заавал хүчингүй болгох шаардлагагүй шүүхээс хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэдэг. 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч өөрөө  нэхэмжлэлээсээ татгалзаагүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү ” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139/ШШ2021/00374 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5.192.562...” гэснийг “...5673438...” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...98030...”  гэснийг “...105725...”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
  2. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  3. Хариуцагч давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлөгдсөнийг  дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
  5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                 ШҮҮГЧИД                              Т.ЭНХМАА

                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ