2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04542

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20 191/ШШ2025/04542

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын /рд:/ нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 21,297,079.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч С.******* /РД:*******/, Л. /РД:/ нар нь ******* *******тай 2023 оны 10-р сарын 06-ны өдөр Дугаар ЗГ3205132551 Зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй 20,000,000.00 /Хорин сая төгрөг/ төгрөгийн цалингийн зээлийг, 2024 оны 2-р сарын 23-ны өдөр Дугаар ЗГ3205132551 -А Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 8,340,000.00 /Найман сая гурван зуун дөчин мянган төгрөг/ төгрөгөөр нэмэгдүүлж,зээлийн үлдэгдэл хэмжээг 25,899,720.70 /Хорин таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун хорин төгрөг далан мөнгө/ төгрөг болгохоор тус тус харилцан тохиролцож Цалингийн зээлийг авсан болно.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн, зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй байгаа нь гэрээний 2-р зүйлийн 2.4-р зүйлд зааснаар Зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул, гэрээний 3-р зүйлийн 3.3.4-д зааснаар Дугаар ЗГ3205132551 Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тэдэнд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үндсэн зээл 19,800,331.19 төгрөг, үндсэн хүү 1,465,669.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,079.01 төгрөг, нийт 21,297,079.84 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү гэрээг нэг талаас ******* ******* ХК /РД:*******/ /Нэхэмжлэгч/, нөгөө талаас *******ын ******* /РД:*******/, *******ын /РД:/ /Хариуцагч нар/ нар нь талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ3205132551 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дараах нөхцөлтэй, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэв.

1. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 21,297,079.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.

2. Энэхүү гэрээний 1-р зүйлд заасан төлбөрийг хариуцагч нар нь дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар үүрэг хүлээв.

2025 оны 6-р сарын 15-ны өдөр- 4,000,000.00 төгрөг, 2025 оны 7-р сарын 15-ны өдөр- 4,000,000.00 төгрөг, 2025 оны 8-р сарын 15-ны өдөр- 4,000,000.00 төгрөг, 2025 оны 9-р сарын 15-ны өдөр- 4,000,000.00 төгрөг, 2025 оны 10-р сарын 15-ны өдөр- 4,000,000.00 төгрөг, 2025 оны 11-р сарын 15-ны өдөр- 1,297,079.84 төгрөг, нийт 21,297,079.84 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн долоон мянга далан есөн төгрөг наян дөрвөн мөнгө/

3. Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуульд заасан арга, журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг нэхэмжлэгч тал нь эдэлдэг болохыг хариуцагч нь ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******, Л. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 21,297,079.84 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.*******, Л. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,297,079.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6-р сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 7-р сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 8-р сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 9-р сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 10-р сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 1,297,079.84 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-14/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-23/,

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.*******, Л. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******, Л. нарт холбогдох гэрээний үүрэгт 21,297,079.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,297,079.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,297,079.84 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,435.40 төгрөгөөс 132,217.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 132,217.7 төгрөгийг, хариуцагч С.*******, Л. нараас 132,217.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР