2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04725

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 191/ШШ2025/04725

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.******* ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь төрийн байгууллагад тасралтгүй 37 дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Анх 18 настайдаа Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988.08.25-ны өдрийн 36 дугаар тушаалаар 1988.08.23-оос эхлэн лаборантын ажил албан тушаалд орж ажиллаж байгаад 1991 онд хүүхэд төрүүлж, 1992 онд хүүхэд харах хүнгүй байсан учир жилийн чөлөөг зохих журмын дагуу сунгуулж 1993.03 сард уг ажилдаа эргэн орж ажиллаж байтал бүтцийн өөрчлөлтөөр 1995.01.01 -ны өдрөөс өөр ажилд \бичээч\ шилжин ажилласан юм. Энэ тухай хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулсан улсын байцаагчийн №128 тоот тамга тэмдэг дэвтэрт дарагдсан, 1995,01.18-ны өдрийн сургуулийн захирлын 03 тоот тушаалаар лаборантын орон тоогүй болсон тул ажлаас чөлөөлсөн тухай бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч энэ талаарх захирлын тушаал баримтыг холбогдох архивын байгууллагуудаас шүүлгэж үзэхэд олдохгүй, гарч ирэхгүй байна.

Иймд 1988 оны 08 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тодорхойлолт, М.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, М.*******гийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.*******ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн тодорхойлолт, Төв аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар Ажилчин авах тухай тушаал, 1989 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар Ажилчдад амралт олгох тухай тушаал, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаар Ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар тушаал, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаар Ламбранд М.*******д чөлөө олгох тухай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаар Цалинтай чөлөө авах тухай тушаалуудын хуулбарыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Д.*******, Б.Цэгмэд нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* /РД:*******/ нь БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 баримт, иргэний улсын бүртгэлийн 1988-1995 онуудын мэдээлэлд түүний ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгагдсан эсэх талаарх лавлагаа, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Төв аймгийн архивын газруудаас ******* овогт *******ын ******* /РД:*******/-н 1988-1995 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн мэдээллийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч М.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лабрантаар ажилласан боловч архивд ажлаас гарсан тушаал хадгалагдаагүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Хүсэлт гаргагч М.******* нь ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хүсэлт гаргагч М.******* нь Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ламбартаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Төм аймгийн ******* сумын арван жилийн дундын сургуулийн захирлын 36 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Улмаар, Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаар Ажилчдад амралт олгох тухай тушаал, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 34 дүгээр Ажилчдад амралт олгох тухай тушаал, 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар Багш, ажилчдын амралтыг олгох тухай тушаал, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр Лабрант М.*******д чөлөө олгох тухай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 11 дүгээр Цалинтай чөлөө авах тухай тушаал, гэрч Б.*******, Д.******* нар М.******* нь тус сургуульд суралцаж байгаад төгсөөд 1988 онд лабрантаар ажилд орж багшаар ажилласан ажиллаж байх хугацаанд их шаргуу, нямбай ажилтан байсан, 1994 он хүртэл ажиллаж байгаад аймгийн захиргаанд бичээчээр ажилд орсон гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч М.*******г Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лабрантаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* /рд:*******/-г Төв аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 08 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лабрантаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР