| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04241/И |
| Дугаар | 191/ШШ2025/05718 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05718
| 2025 6 27 | 191/ШШ2025/05718 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Эрүүл монгол мах эко ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Э******* Э******* холбогдох,
75,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э******* овогтой Э******* нь 2023 оны 05-р сарын 30-ны өдөр Эрүүл Монгол Мах Эко ХХК-ийн Захирал С.Б******* Махны мастер брендийн веб хуудас болон Аппликейшн" хийж гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм. Манай компани тус гэрээний 4,3-т зааснаар иргэн Э.Э*******ын эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд 60.000.000 сая /жаран сая/ төгрөг шилжүүлэн авсан боловч Э.Э******* нь гэрээнд заасан ажлуудаа огт хийгээгүй болно. Э.Э******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч дээрх авсан ажлын хөлсөө буцаан төлөхөөр тооцоо нийлж акт үйлдсэнийхээ дараа 2024-06-11-нд 3.500.000 /гурван сая таван зуу/,2024-07-19-нд 10.000.000 /арван сая/ төгрөг төлж одоо 46.500.000 /дөчин зургаан сая таван зуун мянган төгрөгний өглөг үлдсэн боловч 2025 оны 4-р сарын 29-ны байдлаар ажлын хөлс авснаас хойших 9 сар /есөн сар/ буюу 270 хоногийн хугацаанд төлбөр барагдуулаагүй байна. Иймд манай компани Э.Э*******ай байгуулсан гэрээний 7.1. - дэх заалтыг үндэслэн 0.5 хувийн алдангид нэмж дээрх 46.500.000 /дөчин гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгний тавин хувь болох 23.250.000 /хорин гурван сая хоёр зуун тавин төгрөг/, мөн өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 6.000.000 /зургаан сая/ төгрөг нийт 75.750.000 / далан таван сая долоон зуун тавин мянга/төгрөг гаргуулхаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Эрүүл Монгол мах ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э******* холбогдуулан 75,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч нь уг төлөхийг төлөхдөө 10 сарын хугацаанд тэнцүү төлөхөөр болсон бөгөөд талууд харилцан тохиролцсон болно. Үүнд: 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Эрүүл монгол мах эко ХХК нь хариуцагч Э.Э******* холбогдуулан 75,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасаныг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Эрүүл монгол мах эко ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 75,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7,575,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Э.Э******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,700 төгрөгийн 268,350 төгрөгийг улсын орлогоос, 268,350 төгрөгийг хариуцагч Э.Э*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Эрүүл монгол мах эко ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ