2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04787

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28 191/ШШ2025/04787

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын /рд:/

 

Хариуцагч: овогт ын /рд:/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 192,008,973.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч болох манай компани нь 2023 оны 06 сарын 23 өдөр өөрийн Ассурер ******* ББСБ ХХК гэсэн нэрээ ******* ******* ББСБ ХХК болгон өөрчилсөн болно. /Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан/

Иргэн ******* овогтой *******, овогтой , ******* овогтой нар нь манай компанийг Ассурер ******* ББСБ ХХК гэсэн нэртэй байх үед буюу 2022 оны 12-р сарын 09-ны өдөр ЗГ22301 тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000,000.00 (нэг зуун тавин сая) төгрөгийг нэг жилийн 33,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон, 2022 оны 12-р сарын 09-ны өдөр БГ22301 тоот барьцаан|1 гэрээ байгуулж, дараах хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. Нийслэлийн дүүргийн , лол /15140/ г гудамж байр тоот, 65 м.кв талбайтай гурван өрөө орон сууц.

Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,700,000 төгрөг, хүү 70,792,055 төгрөг, нийт 72,492,055 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд 2024.12.20-ны өдрөөс хойш зээлийн өр, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж Зээлдэгчээс зээлийн гэрээний өр, төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас өгч мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй өдийг хүрч байгаа тул шүүхэд хандаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгч нь 2025 оны 03-р сарын 20-ны өдөр үндсэн зээл 71,311,509.36 төгрөг, үндсэн хүү 43,328,365.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 380,607.65 нийт 115,020,482.70 төгрөгийн үүссэн өр төлбөрийн зөрчилтэй байна.

Энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2025 оны 03 дугаар сарын 20-н өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. Үндсэн зээл 148,300,000 төгрөг;

2. Үндсэн хүү 43,328,365.69 төгрөг;

3. Нэмэгдүүлсэн хүү 380,607.65 төгрөг нийт 192,008,973.34 төгрөгийн зээлийн < төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд зээлдүүлэгчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүний хамт шаардаж, дараах шаардлагыг гаргаж байна.

1. Иргэн ******* овогтой *******тэй байгуулсан 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн ЗГ22301 тоот, 2023 оны 05-р сарын 11 -ны өдрийн ЗГ22301А тоот, 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ЗГ22301Б тоот зээлийн гэрээнүүдийн хугацааг цуцалж, зээл зөрчил арилгах талаар удаа дараа мэдэгдэл өгч ажиллаж байгаа боловч зөрчил арилааг тул хариуцагчаас зээлийн өр, төлбөрт үндсэн зээл 148,300,000 төгрөг, үндсэн х 43,328,365.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 380,607.65 төгрөг нийт 192,008,973.34 төгрөг гаргуулах

2. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, зээлийн төлбөрийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас ******* ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч П., нөгөө талаас хариуцагч Г.*******, Г., О. нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 192,008,97.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 190,008,973.34 төгрөгийг

1.    2025 оны 06 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

2.    2025 оны 07 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

3.    2025 оны 08 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

4.    2025 оны 09 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг,

5.    2025 оны 10 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

6.    2025 оны 11 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг,

7.    2025 оны 12 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

8.    2026 оны 01 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг,

9.    2026 оны 02 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

10. 2026 оны 03 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг,

11. 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 16,208,973.34 төгрөгөөр төлөх

 

БГ22301 дугаар барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол ийн гудамж байр, тоот хаягт байрлах, Ү- дугаартай 65 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******, Г., О. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 192,008,973.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нэхэмжлэлийн шаардлага 192,008,973.34 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.*******, Г., О. нар нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 190,008,973.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 16,208,973.34 төгрөгөөр тус тус төлж, БГ22301 дугаар барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол ийн гудамж байр, тоот хаягт байрлах, Ү- дугаартай 65 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /хх-44/

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******, Г., О. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******, Г., О. нарт холбогдох гэрээний үүрэгт 192,008,973.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нэхэмжлэлийн шаардлага 192,008,973.34 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.*******, Г., О. нар нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 190,008,973.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 15,800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-нд 16,208,973.34 төгрөгөөр тус тус төлж, БГ22301 дугаар барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол ийн гудамж байр, тоот хаягт байрлах, Ү- дугаартай 65 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,188,194.87 төгрөгөөс 599,097.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 589,097.5 төгрөгийг, хариуцагч Г.*******, Г., О. нараас 589,097.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 1,107,995

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР