2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01478

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*** тоот хаягтай, ************** ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Левел******* ХХК /рд:***/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбаатарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шижирбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Манайх************** ХХК-тай 2016 оны 11 сарын 01-ний өдөр № А/2016072 дугаартай 50,000,000 төгрөгийн үнийн дүнд Захиалагч тал 1м нь 76,000 төгрөгийн үнэтэй нийт 658м WPC гадна шалыг хийж өгөх, гүйцэтгэгч тал тухайн үнийн дүнд тохирсон хэвлэл бэлтгэх, зар сурталчилгаа хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд манайх 2016 оны 11 сарын 02-ны өдөр 49,953,664 төгрөгийн үнэ бүхий 657,29м-1511 ширхэг WPC хар шал нийлүүлсэн.************** ХХК 30,131,225 төгрөгийн үнэ бүхий хулдаасан болон цаасан хэвлэл нийлүүлсэн ба зөрүү төлбөр 19,822,439 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээнд зааснаар алданги тооцож 9,911,219 төгрөг, нийт 29,733,658 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийн хаягаар 2024 оны 09 сарын 18-ний өдрийн 17734 дугаартай захирамжаар эрэн сурвалжлах ажиллагаа хийхэд компаний гэрчилгээн дээрх бүртгэлтэй хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.******* энимэши ХХК гэрээ байгуулахдаа Баянгол дүүргийн 11-р хороо, зүүн ард аюуш 1-47 тоотод оршин суух хаягтай нь компаний улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллээс хагардаж байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй******* энимэши ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-11-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:************** ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа 2 хуудас, мэдэгдэх хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ХХК************** ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 22854 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,************** ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, мэдэгдэх хуудас зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд ************** ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч,************** ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Левел******* ХХК **** тоотод байрлах бүртгэлтэй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** ХХК /рд:***/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар************** ХХК-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.************** ХХК-ийг хаана байрладаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч ************** ХХК /утас:****/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ