| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03147/И |
| Дугаар | 191/ШШ2025/05014 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05014
2025 06 03 191/ШШ2025/05014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ы ******* /рд:*******/-н хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.******* миний бие О.*******тэй 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2011 оны 08 угаар сарын 24-ны өдөр охин Н.*******, удаах охин 20******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н. нар мэндэлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр О.******* маань 2022 оны 03-р сард 03-ны өдөр зуурдаар нас барсан. Бид хоёр энэ хугацаанд өөрийн аав *******ы хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******- р хороо, ******* ******* гудамж тоот хаягт амьдарч байсан. Хоёулаа гэрлэлтээ батлуулах бодолтой байсан боловч хойшлуулсаар байгаад өдий олон жил болсон. Охин Н.******* болон Н. нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2009 оны 10 дугаар сараас, 2022 оны 03 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, О.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, охин Н.*******, Н., нарын нарын төрсний гэрчилгээний хуулбар,О., Д. нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг зэргийг ирүүлсэн. /х.х-ийн 2-10 дахь тал/
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* овогт *******ы /*******/, Монгол овогт Оюунбаатарын ******* // нарын иргэний үнэмлэх авахаар 20******* оноос хойш гаргасан өргөдөл, уг өргөдөлд эхнэр, нөхрийг хэний хэн гэж бүртгүүлсэн талаарх баримт, Архивын ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд 20******* оноос хойш явагдсан хүн ам, орон сууцны тооллогын бүртгэлд Чингэлтэй дүүрэг, *******-р хороо, Жаргалантын 62 гудамж, тоотод оршин суух ******* овогт *******ы /*******/, Монгол овогт Оюунбаатарын ******* // нар хамрагдсан, гэр бүлийн гишүүдийг хэрхэн мэдүүлж бүртгүүлсэн талаарх лавлагаа баримтын хуулбар, О., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ж.******* нь О.*******тэй 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2011 оны 08 угаар сарын 24-ны өдөр охин Н.*******, удаах охин 20******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н. нар төрсөн. О.******* маань 2022 оны 03-р сард 03-ны өдөр зуурдаар нас барсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай гэж тодорхойлж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагч Ж.******* талийгаач О.******* нар нь 2009 оноос 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 08 угаар сарын 24-ны өдөр охин Н.*******, 20******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Н. нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч О., Д. нарын..2008 онд танилцаж, 2009 оноос нэг гэрт орж хамтран амьдарч эхлээд дундаас охин Н.*******, Н. нар гарсан.. О.******* нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зуурдаар нас барсан.. гэх мэдүүлэг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
3.2. О.******* нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зуурдаар нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба хүсэлт гаргагч а нь С.тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т заасантай нийцсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, мөн зүйлийн 1-ийн 1-т Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/ гэж тус тус хуульчилжээ.
Иймд хүсэлт гаргагч Ж.*******, талийгаач О.******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоосноор тэдний дундаас төрсөн охин Н.*******, Н. нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсэх тул тухайн үйл явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
Иймд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ж.*******, талийгаач О.******* нарыг 2009 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.
5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт *******ы ******* /рд:*******/, талийгаач Шарнууд овогт Оюунбаатарын ******* /рд:/ нарыг 2009 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР