2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05075

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05075

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 50,542,997.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч болох манай компани нь 2023 оны 06 сарын 23 өдөр өөрийн ******* ******* ББСБ ХХК гэсэн нэрээ ******* ******* ББСБ ХХК болгон өөрчилсөн болно. /Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан/

Иргэн ******* овогтой ******* нь манай компанийг Ассурер ******* ББСБ ХХК гэсэн нэртэй байх үед буюу 2022 оны 11-р сарын 11-ны өдөр ЗГ22276 тоот зээлийн гэрээ байгуулж, 49,600,000.00 (Дөчин есөн сая зургаан зуун мянган) төгрөгийг нэг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон, 2022 оны 11-р сарын 11-ны өдөр Ф22276 тоот барьцааны гэрээ байгуулж, дараах хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. LEXUS RX450h маркийн GYL15-2002623 арлын дугаартай, улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай;

Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 7,499,665.22 төгрөг, хүү 14,474,489.38 төгрөг, нийт 21,974,154.60 төгрөгийг төлсөн бөгөөд 2024.06.21-ны өдрөөс хойш зээлийн өр, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна.

Зээлдэгчээс зээлийн гэрээний өр, төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нь тавьсан шаардлага биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгчид зээлийн өр, төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж гэрийн хаягаар очиж уулзах гэхэд өөрөө ирнэ гээд утсаа тасалж, зээлийн өр, төлбөрийг төлж барагдуулахгүй байна

Энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ний

өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. Үндсэн зээл 42,100,334278 төгрөг;

2. Үндсэн хүү 8,222,657.86 төгрөг;

3. Нэмэгдүүлсэн хүү 220,005.29 төгрөг нийт 50,542,997.93 төгрөгийн зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдүүлэгчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт шаардаж, дараах шаардлагыг гаргаж байна.

Иргэн ******* овогтой ******* байгуулсан 2022 оны 11-р сарын 11-нь өдрийн ЗГ22276 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн өр, төлбөрт үндсэн зээ. 42,100,334.78 төгрөг, үндсэн хүү 8,222,657.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,005.29 төгрөг нийт 50,542,997.93 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас ******* ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч П.Батчулуун, нөгөө талаас хариуцагч ******* овогтой ******* нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 50,542,997.93 төгрөгийг хариуцагч нь

1.    2025 оны 06 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг,

2.    2025 оны 07 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг,

3.    2025 оны 08 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг,

4.    2025 оны 09 дүгээр сарын 30-нд 8,000,000 төгрөг,

5.    2025 оны 10 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг,

6.    2025 оны 11 дүгээр сарын 30-нд 10,542,997.93 төгрөгөөр төлөх

 

Мөн СР22276 тоот барьцааны гэрээнд барьцаалсан LEXUS RX450h маркийн арлын дугаартай, улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 50,542,997.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,542,997.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-нд 10,542,997.93 төгрөгөөр тус тус төлж, СР22276 тоот барьцааны гэрээнд барьцаалсан LEXUS RX450h маркийн арлын дугаартай, улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуунд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /хх-28/

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох гэрээний үүрэгт 50,542,997.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч С.******* нь 50,542,997.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 8,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-нд 10,542,997.93 төгрөгөөр тус тус төлж, СР22276 тоот барьцааны гэрээнд барьцаалсан LEXUS RX450h маркийн арлын дугаартай, улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,865 төгрөгөөс 240,432.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 240,432.5 төгрөгийг, хариуцагч С.*******аас 240,432.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР