| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03687/И |
| Дугаар | 191/ШШ2025/05076 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05076
2025 06 05 191/ШШ2025/05076
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 17,466,659.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №130112000051 тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000.00 /Хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 42 хувь, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгаа талаар түүнтэй биечлэн уулзаж болон утсаар холбогдон мэдэгдэж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгосон боловч 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл буюу 2025 он 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Зээлийн гэрээний" 8.2.1 дэх заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно.
Зээлдэгч О.*******ын зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл 14,304,929.56 /Арван дөрвөн сая гурван зуун дөрвөн мянга есөн зуун хорин есөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг
Зээлийн үндсэн хүү 2,930,718.20 /Хоёр сая есөн зуун гучин мянга долоон зуун арван найман төгрөг хорин мөнгө/ төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 208,511.78 /Хоёр зуун найман мянга таван зуун арван нэгэн төгрөг далан найман мөнгө/ төгрөг
Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 22,500 /Хорин хоёр мянга таван зуу/ төгрөг
Нийт 17,466,659.54 /Арван долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун тавин есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг.
Иймд хариуцагч О.*******тай байгуулсан Зээлийн гэрээний 8.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 17,466,659.54 /Арван долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун тавин есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч О.******* нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,466,659.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг
2025 оны 06 дугаар сарын 18-нд 12,000,000 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 20-нд 1,080,000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 20-нд 1,146,659.54 төгрөгөөр хуваарь гарган төлөх,
Мөн 130112000051 тоот барьцааны гэрээнд барьцаалсан Toyota prius XW30 маркийн ******* арлын дугаартай, улсын дугаартай, сувдан цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалтай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 17,466,659.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,466,659.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 18-нд 12,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 1,146,659.54 төгрөгөөр тус тус төлж, 130112000051 тоот барьцааны гэрээнд барьцаалсан Toyota prius XW30 маркийн ******* арлын дугаартай, улсын дугаартай, сувдан цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалтай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-33/
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох гэрээний үүрэгт 17,466,659.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,466,659.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 18-нд 12,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 1,080,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 1,146,659.54 төгрөгөөр тус тус төлж, 130112000051 тоот барьцааны гэрээнд барьцаалсан Toyota prius XW30 маркийн ******* арлын дугаартай, улсын дугаартай, сувдан цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалтай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,484 төгрөгөөс 157,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 157,742 төгрөгийг, хариуцагч О.*******аас 157,742 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР