| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0249/э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,
хохирогч Р.Чинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б.М холбогдох эрүүгийн 1711013750224 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овгийн Б.М, 1968 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6-91 тоотод оршин суух хаягтай,
Сүхбаатарын районы ардын шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.2, 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6-91 тоотод 2017 оны 5 дугаар сараас хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Чинцэцэгийг байнга зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Р.Чинцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 3 жилийн өмнөөс архи уусан үедээ эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орох үедээ араас нь хийе гэж гуйдаг болсон. Манай эхнэр зарим үед зөвшөөрдөг, сүүлд 11 дүгээр сарын 17-18 нд шилжих шөнө би жаахан удаан хийчихсэн юм. Тэгэхэд манай эхнэр уурлачихсан. Үүнийг хүчингийн гэмт хэрэг болсон мэт яриад байх юм. Тухайн үед манай эхнэр дургүй байгаагаа надад хэлээгүй. Би эхнэрээ урьд нь хэд хэдэн удаа зодож байсан даа гэмшиж байгаа. Би архийг олон хоногоор үргэлжлүүлж уухаараа хүний үг авдаггүй. Уг нь бид хоёр муудалцдаггүй байсан. Сүүлийн үед хамт уугаад, манай эхнэр миний өөдөөс арсалдаад байдаг болчихсон. 3 жилийн өмнө миний нүд сохроод сэтгэлээр унаад архинд орчихсон юм. Би өөрийгөө хэвийн архи уудаг гэж бодож явтал архийг хэтрүүлж хэрэглэдэг болчихсон байсан. Энэ хэрэгт орсноос хойш архийг хэрэглэхээ болиод байгаа. Маш их гэмшиж байгаа. Би өөрийгөө хүнд ойлгуулж чаддаггүй, буруу зөрүү ярьчхаад байдаг. Хадам ээж намайг арай хэтрүүлж мэдүүлсэн байсан. Манай эхнэр намайг сайн хүн гэдгийг мэднэ. Би одоо архи уухгүй, эхнэр хүүхдээ бодож амьдарна, маш их гэмшиж байна...” гэв.
Хохирогч Р.Чинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүн хардах үйлдэл гаргаж байгаагүй. 7 жил энэ хамт олонтой ажиллахдаа гарч, орж үзээгүй. Тийм байхад надад итгэдэггүй байсан. Яагаад тийм сэтгэхүйтэй гэдгийг нь би ойлгодоггүй. Тэвчсээр байгаад 12 жил болсон. Ёс бусаар бэлгийн ажил хийхэд нь би эсэргүүцдэг байсан. Намайг зөвшөөрдөг байсан гэж худлаа хэлж байгаад нь гомдолтой байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Р.Чинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2005 оны 4 дүгээр сард бид хоёр хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нэг гэрт хамт амьдрахаар болсон. 2006 онд Мөнхбаяр намайг хардаад над руу аяга шидэж байсан. Тэгээд би хүү Мөнххангайг аваад гэр рүүгээ явсан. Дөрөв хоногийн дараа Мөнхбаяр охин Солонгыг дагуулаад манай гэрт ирээд охиныг маань бодооч гэртээ харъя гээд гуйгаад байдаг байсан. Тэгээд гэр бүлээ бодоод явсан. Түүнээс хойш 2006 онд гэр бүлээ батлуулсан. 2007 онд жирэмсэн болж 2008 оны 3 дугаар сард бага охин Марал төрсөн. Үүнээс хойш би 3 жил гэртээ охин Маралыг харж суусан. 2011 оны 6 дугаар сарын 6-нд Бишрэлт худалдааны төвд кассчаар ажилд орсон. Би ажилд орсноос хойш Мөнхбаяр намайг хардаад эхэлсэн. Тэгээд би охин Маралыг харах хүн байхгүй хаяа ажилдаа дагуулаад явдаг байсан. Мөнхбаяр өмнө архи дарс уугаад намайг дарамталдаг байсан боловч Мөнхбаяр бид хоёр хамт амьдраад нийт 12 жил хамт амьдрахдаа нэг ч удаа шүүх цагдаагийн байгууллагаар гомдол гаргаж явж байгаагүй. Харин 2017 оны 5 дугаар сард Мөнхбаяр согтуу орой гэртээ ирсэн. Мөнхбаяр намайг архи аваад ирээд ирээч гэхээр нь би дэлгүүр гарч архи авахдаа дэлгүүрээс тамхи аваад гэртээ орох замдаа тамхи татаад явж байсан. Гэтэл Мөнхбаяр хараад чи тамхи татлаа гэж уурлаад миний нүүр рүү цохиж хөхрүүлж хавтгасан байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр би гэртээ шөнө унтаж байхад Мөнхбаяр унтуулахгүй бэлгийн харилцаанд орох гээд хүн зовоогоод байсан, би унтах гээд уурласан чинь миний хамар руу цохиж цус гаргасан. Мөн нүд хөхөрсөн байсан. Би нүд хөхөрсөн байсан учир ажилдаа яваагүй хамт ажилладаг Эрдэнэчимэгт намайг нөхөр Мөнхбаяр зодоод нүд хөхөрсөн хэдэн өдөр ажилдаа явж чадахгүй чи ажиллаарай гэж хэлж байсан. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын эхээр Мөнхбаяр чамайг дахин зодож нүдийг чинь хөхрүүлээд ажилд чинь явуулахгүй байж чадна шүү гэж хэлээд гэмтэл учруулалгүйгээр цохиж зодсон. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Мөнхбаяр согтуу ирээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд надаас шулуун гэдсээр бэлгийн ажил хийе гээд байхаар нь би эхлээд дургүйцэж байгаад зөвшөөрсөн. Эхний удаад 1 цаг орчим бэлгийн ажил хийгээд унтсан. Маргааш нь буюу 18-ны өглөө үрээр 04 цагийн үед сэрээд мөн шулуун гэдсээр бэлгийн ажил 2 цаг орчим хийгээд унтаад өгсөн. ...2017 оны 10 сарын сүүлээр Мөнхбаяр бас согтуу ирчхээд бас бэлгийн ажил хийх гээд би хийхгүй гэж хэлээд Мөнхбаярт хамар руугаа цохиулаад бас нүд хөхөрч байсныг бодоод би Мөнхбаярт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй дургүйцэх юм бол Мөнхбаяр бас цохиж зодох юм болов уу гэж бодсон. Би өглөө 09 цагийн үед Мөнхбаярыг унтаж байхад нь бага охин Маралыг аваад явсан...” гэжээ /хх-14-15, 106-107/.
Гэрч Ш.Сармандах мэдүүлэхдээ: “...Би 2006 онд хоёр оюутан охинтойгоо хөдөөнөөс Улаанбаатар хотод орж ирээд өвөлжсөн. Тухайн өвөл Чинцэцэг бид нар дээр ирж байсан юу болсон талаар асуухад Мөнхбаяр Чинцэцэг рүү аяга шидсэн байсан, Чинцэцэгийг аяга оноогүй байсан. Тэгээд Чинцэцэг бид нартай хамт хэсэг амьдарч байсан тухайн үед Мөнхбаяр араас нь ирээд Чинцэцэгийг буцаагаад гэртээ дагуулаад харьсан. Чинцэцэг өөрөө нэг хүүтэй харин Мөнхбаяр нэг охинтой байсан хоёр талаас нийлэхдээ нэг нэг хүүхэдтэй нийлж байсан. Чинцэцэг бол хаяа хаяа гэртээ гүйгээд оччихдог байсан. Тэгээд ил харагдах гэмтэл шарх гээд байх зүйлгүй боловч ямар шалтгаанаар гүйгээд ирдэг байсныг сайн хэлж мэдэхгүй байна. Мөнхбаяртай муудалцаж маргалдаад ирдэг байсан байх аа яг яасан талаар Чинцэцэг сайн хэлдэггүй байж байгаад буцаад гэртээ харьдаг байсан. Түүнээс хойш би хөдөө яваад амьдарч байсан би хаяа Улаанбаатар хотод ирдэг байсан боловч Мөнхбаяр зан харилцааны хувьд хүнтэй их дээрэнгүй харьцаатай хүн байдаг, Чинцэцэгийг минь зандарсан байдалтай харьдаг байсан, би яагаад ийм хүнтэй байгаад байдаг юм бол гэж бодож байсан. Түүнээс хойш 2017 оны 6 дугаар сард би хөдөө Хөвсгөл аймаг Тариалан сумандаа гэртээ байж байтал Чинцэцэг хөдөө гэртээ бага охин Маралыг дагуулаад очсон би юу болсон талаар асуухад Чинцэцэг надад хэлэхдээ Мөнхбаяр намайг зодсон салж байгаа гэж хэлсэн. Гэртээ ирээд хоёр хонож байхад нөхөр Мөнхбаяр нь Чинцэцэгийн араас Тариалан суманд ирсэн. Тухайн үед Мөнхбаяр надтай уулзсан тэгээд Чинцэцэгтэй маргалдаж муудалцсан гэж байсан. Тэгээд Мөнхбаяр надад ярихдаа ганц л удаа боломж олгочих би дахин Чинцэцэгтэй маргалдаж муудалцахгүй гэж хэлж байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би охин Чинцэцэгийн гэрт очиход Мөнхбаяр гэртээ согтуу Чинцэцэг уйлсан байдалтай байсан. Чинцэцэг би Мөнхбаяраас сална би тэвчихгүй байна гэж хэлсэн. Мөнхбаяр согтуу байсан учир би ямар нэг зүйл хандаж хэлээгүй буцаад дунд охин Батжаргалын гэр рүү явсан. Маргааш өдөр нь би охин Батжаргалын гэрт байж байтал охин Чинцэцэг бага охин Маралыг дагуулаад ирсэн. Тэгээд Мөнхбаяр ямар байдлаар дарамтлаад байгаа талаар Чинцэцэг хэлсэн, сүүлийн хэдэн жил Мөнхбаярын дарамтад байдаг мөн хардаж сэрддэг, хаяа зоддог гэж байсан. Тухайн үед ярихдаа Мөнхбаяр охин Чинцэцэгийг сарын өмнө зодсон гэж байсан нүүр нь хөхөрсөн зургийг үзүүлж байсан...” гэжээ /хх-22-23/.
Гэрч Д.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...2017 оны 5 сарын сүүлээр шиг санаж байна Чинцэцэг ажилдаа ирэхгүй байсан би дуудагдаад 10 гаран хоног Чинцэцэгийн оронд ажилласан. Тэгээд би Чинцэцэгтэй юу болсон талаар утсаар ярьж асуухад Чинцэцэг надад нөхөр намайг зодсон нүд хөхөрсөн болохоор ажилдаа очиж чадахгүй байна гэж хэлж байсан. Чинцэцэг 10-аад хоног ажилдаа ирээгүй байж байгаад 2017 оны 6 дугаар сарын ихээр ажилдаа ирэхэд зүүн талын нүдний хөх нь гүйцэд арилаагүй байсан боловч Чинцэцэг ажлаа хийж байсан. Чинцэцэг ажлаа хийж байхдаа нөхрөөсөө салдаг юм бил үү гэж ярьж байсан. Тэгээд Чинцэцэг ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа аваад ээж дээрээ очно гэж байсан. Тэгээд Чинцэцэг ээлжийн амралтаа аваад хөдөө Хөвсгөл аймаг руу нөхрөөсөө салаад явсан. Гэтэл Чинцэцэгийн араас нөхөр нь очоод буцаагаад Улаанбаатар хотод авчирсан гэж байсан. Үүний дараа өдрийг сайн санахгүй байна 2017 оны 10 дугаар сарын дундуур байсан Чинцэцэг бас ажилдаа ирэхгүй байхаар нь Чинцэцэг рүү утсаар залгаад ажилдаа ирээч гэж хэлэхэд Чинцэцэг бас нөхөртөө зодуулсан очих боломжгүй байна гэж байсан. Би урьдын адил 10 гаран хоног ээлжгүй дангаараа ажилласан. Сарын сүүлээр Чинцэцэг ажилдаа ирсэн. Ямар ч байсан Чинцэцэг надад ярихдаа нөхөр Мөнхбаяр зодоод энд тэнд хөхрүүлсэн гэж байсан. Би яг ямар гэмтэл бэртэл учирсныг хараагүй ээлж зөрөөд ажиллаж байсан...” гэжээ /хх-104-105/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14440 дугаар дүгнэлтэд:
“1. Р.Чинцэцэгийн биед шулуун гэдэсний амсарт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.6.7. Чинцэцэгийн шулуун гэдэснээс авсан арчдас, наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна.” гэжээ /хх-29/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6-91 тоотод 2017 оны 5 дугаар сараас хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Чинцэцэгийг байнга зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Р.Чинцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Чинцэцэгийн “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр би гэртээ шөнө унтаж байхад Мөнхбаяр унтуулахгүй бэлгийн харилцаанд орох гээд хүн зовоогоод байсан, би унтах гээд уурласан чинь миний хамар руу цохиж цус гаргасан. Мөн нүд хөхөрсөн байсан. ...Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын эхээр Мөнхбаяр чамайг дахин зодож нүдийг чинь хөхрүүлээд ажилд чинь явуулахгүй байж чадна шүү гэж хэлээд гэмтэл учруулалгүйгээр цохиж зодсон. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Мөнхбаяр согтуу ирээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд надаас шулуун гэдсээр бэлгийн ажил хийе гээд байхаар нь би эхлээд дургүйцэж байгаад зөвшөөрсөн. Эхний удаад 1 цаг орчим бэлгийн ажил хийгээд унтсан. Маргааш нь буюу 18-ны өглөө үрээр 04 цагийн үед сэрээд мөн шулуун гэдсээр бэлгийн ажил 2 цаг орчим хийгээд унтаад өгсөн. ...2017 оны 10 сарын сүүлээр Мөнхбаяр бас согтуу ирчхээд бас бэлгийн ажил хийх гээд би хийхгүй гэж хэлээд Мөнхбаярт хамар руугаа цохиулаад бас нүд хөхөрч байсныг бодоод би Мөнхбаярт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй дургүйцэх юм бол Мөнхбаяр бас цохиж зодох юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Сармандахын “...2017 оны 6 дугаар сард би хөдөө Хөвсгөл аймаг Тариалан сумандаа гэртээ байж байтал Чинцэцэг хөдөө гэртээ бага охин Маралыг дагуулаад очсон би юу болсон талаар асуухад Чинцэцэг надад хэлэхдээ Мөнхбаяр намайг зодсон салж байгаа гэж хэлсэн. Гэртээ ирээд хоёр хонож байхад нөхөр Мөнхбаяр нь Чинцэцэгийн араас ирсэн. ...Би охин Чинцэцэгийн гэрт очиход Мөнхбаяр гэртээ согтуу Чинцэцэг уйлсан байдалтай байсан. Чинцэцэг би Мөнхбаяраас сална би тэвчихгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэгийн “...2017 оны 5 сарын сүүлээр шиг санаж байна. Чинцэцэг ажилдаа ирэхгүй байсан би дуудагдаад 10 гаран хоног Чинцэцэгийн оронд ажилласан. Тэгээд би Чинцэцэгтэй юу болсон талаар утсаар ярьж асуухад Чинцэцэг надад нөхөр намайг зодсон нүд хөхөрсөн болохоор ажилдаа очиж чадахгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14440 дүгээр дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.
Харин түүний хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Барайширийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,
- мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Б.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих,
- мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Мын нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН