| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06923/И |
| Дугаар | 191/ШШ2025/05630 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/05630
| 2025 6 25 | 191/ШШ2025/05630 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан ны өдөр төрсөн хүү Б.М******* эх С.Д******* асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү Б.М*******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Б******* тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б******* хүү Б.М*******тай уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч С.Д******* нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б*******, Б.С******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 70,317,333 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30,317,33 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч С.Д******* нь тоот хаягт байршилтай 37.67 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Г.Б*******, Б.С******* нарын өмчлөлд шижлүүлж, өмчлөх эрхийн бүртгэлээс нэрээ хасуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,291 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Б*******ээс 383,523 төгрөг, хариуцагч Б.С*******гээс 254,768 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Д*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ