2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05096

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн *******гийн ******* нь анх миний өмчлөлд байсан Тоуоtа prius 20 маркийн тээврийн хэрэгслийг 12 сая төгрөгөөр авах /цалингаасаа төлбөрийг төлөх/ мөн таван жил хамтран ажиллах санал тавьж байсан ч манай нөхөр Ц.******* нь 5 жилийн хугацаанд өөрийн компанидаа ажиллуулахаар үүний үр дүнд өөрийн унаж буй /миний эзэмшилд байгаа Тоуоtа prius 20/ тээврийн хэрэгслийг бэлэглэхээр анх тохиролцсон.

Уг тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймагт хийгдэж буй ажлыг дууссаны дараа гэрээгээ байгуулан, П.******* нэр дээр нь шилжүүлж хүлээлгэн өгөхөөр аман хэлцлээр тохиролцон боловч тохирсон хугацаанаас өмнө гэрийн бүртгэлтэй /2024.06.10/ тул машин хэрэгтэй байна гэснээр П.*******-д гэрээ хэлцэл хийлгүйгээр 2024 оны 05-р сарын сүүлээр өгсөн. Мөн П.*******-д тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхөөс өмнө 600 000 гаран төгрөгний засвар үйлчилгээ хийсэн.

Энэ хугацаанд П.******* нь өөрийн хэрэгцээнд унаж хэрэглэж байсан тээврийн хэрэгслийг 2024 оны 08-р сарын 27 эвдэж гэмтээсэн. Уг явдал болсны дараа П.******* нь ажилдаа ирэхгүй удах, олон хоног шалтаг хэлэн чөлөө авч, ажлыг хойш татаж байсан тул цаашид ажиллах талаар нь асуухад гарах хүсэлтэй байгаа, тээврийн хэрэгслийн мөнгийг бүрэн төлж өгнө гэсэн. Манай зүгээс анх худалдан авах саналын дүнг буруулж тухайн цаг үеийн үнэлгээгээр бодож 10 000 000 (Арван сая) төгрөг авахаар тохиролцон.

П.******* нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй ба ахин хугацаагаа хэд хэдэн удаа хойшлуулсан. 2024 оны 12 сард удахгүй өгнө гэж хариу өгсөн хэдий ч тохирсон мөнгөө өгөөгүй удсан учир С.******* би өөрийн биеэр 2025 оны 01-р сарын 20-ны өдөр П.*******тай утсаар ярьж 4 хоногийн дараа мөнгөө 100 хувь авахаар тохиролцсон. Гэвч тохирсон хугацаа болж мөнгөө авахаар залгахад гүйцэтгэлийн мөнгө ороогүй гэх үгнээс өөр тодорхой хариу өгөхгүй байгаа нь -яп1иа хэдий хэр хугацаанд шалтаг хэлж цаг хугацаа алдуулах нь тодорхойгүй байсан учир П.*******-д холбогдуулан 2025 оны 02 сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэн хариуцагчаар татсан боловч П.******* нь нэхэмжлэл дээр дурдсан хаягт байдаггүй гэсэн хариу ирүүлж шүүх ажиллагаа цааш явагдах боломжгүй болж нэхэмжлэлээс татгалзсан захирамж гарсан бөгөөд П.Бат- Аюуш нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч П.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/15474 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх2-6/

 

Шүүхийн журмаар П.*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх9/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* нь *******, , хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалтаар тогтоогдож байна.

 

П.*******, С.******* нарын хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн байх тул П.*******ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу овогт *******гийн ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт *******гийн ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт *******гийн ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. овогт *******гийн ******* /рд:/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч С.******* /утас:88857383/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР