Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Г.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овгийн Г.Ц-д холбогдох эрүүгийн 1811006760270 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Г.Ц, 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн Богд сум 5 дугаар баг Далан гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Консул 2-16 тоотод түр оршин суух хаягтай,

Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/23 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял тус тус шийтгэж, эцэг, эхийн хяналтанд өгч байсан, регистрийн дугаар ЙД94031711.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Цнь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Усан сангийн 3-4 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Г.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь баруун богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Цнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн, өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...надруу хүрч ирээд намайг үсдэж аваад нүүр рүү цохиж, өшиглөж, өвдөглөж байсан. ...Надад урд нь ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Миний зөөврийн компьютер болон гар утас ямар нэгэн эвдрэл байхгүй хэвийн ажиллагаатай байсан. Би зүгээр байж байгаад хүнд зодуулж гэмтсэн, эд зүйлээ эвдлүүлж хохирсондоо гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон эд зүйлээ эвдүүлсэн хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” /хх-14-16/.

              Гэрч Д.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Ганбат Дорнодынх гэхэд шууд барьж аваад үснээс нь зулгаагаад доош нь дараад өшиглөж, цохиж зодсон...” гэжээ /хх-21/.

              Гэрч Б.Батцолмон мэдүүлэхдээ: “...Цэрэннадмид та нар яагаад байгаан гээд тэд нарыг цохиж аваад байсан ба Ганбатыг үснээс нь зулгаагаад доош нь дараад өшиглөөд байхаар нь би дийлэхгүй байсан...” гэжээ /хх-23-24/.

              Гэрч М.Мягмардорж мэдүүлэхдээ: “...Цэрэннадмид тэр залууг цохих шиг болсон бөгөөд жижүүр  Батцолмон салгаж байсан...” гэжээ /хх-29/.

            Насанд хүрээгүй гэрч А.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Ганбатыг үснээс нь зулгааж доош нь дараад өшиглөөд цохиод байсан...” гэжээ /хх-30-31/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №3040 дугаар дүгнэлтэд: 

“1. Г.Ганбатын биед баруун богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Цнь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Усан сангийн 3-4 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Г.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь баруун богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №3040 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүх шүүгдэгч Г.Цэрэннадмидыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Ингэхдээ шүүгдэгч Г.Цэрэннадмидад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Г.Ганбат нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “...Гантөмөр овогтой Ганбат миний бие уг хэргийн талаар ямар нэгэн хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Цэрэннадмидыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Цэрэннадмидын хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Цнь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэрэннадмидад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН