| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04878/И |
| Дугаар | 191/ШШ2025/05600 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05600
2025 06 24 **************/ШШ2025/05600
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
овогтой ******* нь ******* *******тай цахимаар ЗГ2025*******45335 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж *******,400,000.00 (Арван есөн сая дөрвөн зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн *******8.6 (Арван найм аравны зургаан ) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 63 хоног хугацаа хэтрүүлэн нийт 8,66,8*******.66 ( Найман сая зургаан зуун ерэн зургаан мянга есөн зуун наян нэгэн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
Зээлдэгч овогтой *******-г *******наас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ хот, ******* дүүрэг, *******, ******* ******* ******* гудамж тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2025 оны 04 дүгээр сарын 0-ний ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******03/Ш32025/0086 тоот захирамжаар тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул овогтой ******* РД:/ ОЭ*******05260******* /-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******ийн эрэн сурвалжлах хүсэлт өгсөн Г.******* нь Солонгос улсад суралцахаар явсан бөгөөд түүний ээж болох 2025.06.*******6-ны өдөр охиныхоо өмнөөс итгэмжлэл аван шүүхийн ажиллагаанд бүрэн төлөөлнө гэсэн тайлбар өгсөн. Уг тайлбарыг үндэслэн ******* *******наас Г.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь хариуцагч эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь буюу 35,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР