2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05796

 

 

 

 

 

 

 

 

05 07 01 191/ШШ05/05796

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн М.******* нь манай компанитай 0 оны 03-р сарын 19-ны өдөр № Б-БЗГ/0-34604 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,377,900 /Гурван сая гурван зуун далан долоон мянга есөн зуун/ төгрөгийг сарын ,55 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар HP Pavilion X360 i5 загварын зөөврийн компьютер бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч М.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу HP Pavilion X360 i5 загварын зөөврийн компьютер барааг ******* ******* ******* ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч М.******* нь зээл авснаас хойш 05 оны 04-р сарын 0-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,656,174.0 /Зургаан сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун далан дөрвөн төгрөг хоёр Мөнгө/ төгрөг төлөх 787,000.00 /Долоон зуун наян долоон мянган/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,869,174.0 /Таван сая найман зуун жаран есөн мянга нэг зуун далан дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөг төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 103 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ******* аймаг, ******* сум баг 10 байр тоот хаягаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч М.******* нь уг хаяганд бүртгэлтэй боловч амьдардаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож бах тул ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 131 /Ш303/01391 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

М.*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа,боловч М.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч М.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ******* ХХК-н нэхэмжлэлтэй Мандахын *******ыг эрэн сурвалжлах хэрэгт оршин суух хаяг тодорхой байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т заасан эрхийнхээ дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР