| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03995/И |
| Дугаар | 191/ШШ2025/05869 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05869
2025 07 03 191/ШШ2025/05869
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК /рд:6060854/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 81,892,464.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямбадорж,
Хариуцагч: Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэгийг байлцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э.******* нь ******* ББСБ ХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А220240924002 дугаартай зээлийн гэрээ, Р220240925001 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 72,000,000 /Далан хоёр сая/ төгрөгийг, сарын 2.7 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.
Уг зээлийн барьцаанд 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, ******* ******* улсын дугаартай, \А/******* арлын дугаартай, Mercedes Benz G55 маркийн автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Э.*******ын ******* ББСБ ХК-тай байгуулсан А220240924002 тоот зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа бөгөөд уг өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах байдалтай буюу:
Үндсэн зээл: 72,000,000 төгрөг;
Төлөх ёстой хүү: 9,840,845.18 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүү: 37,619.57 төгрөг;
Нотариатын зардал: 14,000 төгрөг;
Нийт: 81,892,464.75 төгрөг байна.
Иймд хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 81,892,464.75 /Наян нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 81,892,464.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрч байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлнө. Үүнд:
1. 2025 оны 07 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг,
2. 2025 оны 08 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг,
3. 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 27,492,464.75 төгрөгийг төлж барагдуулна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байгаа болно. Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Э.*******ад холбогдуулан гэрээний үүрэгт 81,892,464.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 81,892,464.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 27,492,464.75 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-3/
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******ад холбогдох гэрээний үүрэгт 81,892,464.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 81,892,464.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 27,200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 27,492,464.75 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 567,413 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР