2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00948

 


 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *** тоотод байрлах, ************** ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух,******* овогт************** /рд:***/-д холбогдох,  

16,682,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.Содбаярбаясгалан нь манай компанитай 2022 оны 8 сарын 25-ны өдөр LO6700066/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба 2022 оны 11 сарын 14-ний өдөр 7800745781 зээлийн дансны дугаартай. 850.200 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5363071608 банкны тоот дансанд, 2022 оны 11 сарын 6-ны өдөр 193.400 төгрөгийн покет зеро зээлийг 45 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200538460 дансанд, 2022 оны 10 сарын 18-ны өдөр 160,000 төгрөгийн покет зеро зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200538460 дансанд, 2022 оны 10 сарын 3-ны өдөр 144,600 төгрөгийн покет зеро зээлийг 45 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200538460 дансанд, 2022 оны 10 сарын 3-ны өдөр 257,100 төгрөгийг покет зеро зээлийг 45 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200538460 дансанд, 2022 оны 8 сарын 26-ны өдөр 8,200,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5363071608 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 11 сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 850,200 төгрөг, шимтгэл 17,004 үндсэн хүү 617,175.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 118,403.75 төгрөг, нийт 1,602,783.07 төгрөг, 2022 оны 11 сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 193,400 төгрөг, үндсэн хүү: 155,334.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 30,399.65 төгрөг, нийт 379,134.29 төгрөг, 2022 оны 10 сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 160,000 төгрөг, үндсэн хүү 126,115.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24,946.85 төгрөг, нийт 311,061.92 төгрөг, 2022 оны 10 сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээлд 144,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,895.14 төгрөг, нийт: 284,466.63 төгрөг, 2022 оны 10 сарын 3-ны зээлийн үлдэгдэлд үндсэн зээлд 257,100 төгрөг, үндсэн хүүд 207,976.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40,707.74 төгрө, нийт 505,784.03 төгрөг, 2022 оны 8 сарын 26-ны зээлийн үлдэгдэлд үндсэн зээлд 7,059,539.91 төгрөг, үндсэн хүүд 5,651,964.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 870,088.68 төгрөг, нийт 13,581,592.94 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 16,682,323 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч М.Содбаярбаясгалан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 16,682,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлөх хүсэлтэй байна. Үүнд: 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,392,323 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хариуцагч М.Содбаярбаясгаланд холбогдуулан зээлийн үүрэгт нийт 16,664,823 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 16,682,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,392,323 төгрөг, нийт 16,682,323 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч М.Содбаярбаясгалангийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Содбаярбаясгалан 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,390,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,392,323 төгрөг, нийт 16,682,323 /арван зургаан сая зургаан зуун наян хоёр мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,361 төгрөгөөс 120,724 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д буцаан олгож, үлдэх 120,637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                                Д.БАТЦЭЦЭГ