| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06680/И |
| Дугаар | 191/ШШ2025/05582 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/05582
| 2025 6 23 | 191/ШШ2025/05582 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай тоотод оршин байрлах Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Н******* А*******,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Ш******* овогт Ч******* Г******* нар холбогдох
24,883,259.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н.А*******, хамтран Ч.Г******* нь 2024 оны 03-р сарын 26-ний өдөр TOYOTA.HIGHLANDER-XU40 маркийн 2008 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай саарал өнгөтэй автомашин барьцаалан 20,000,000.00 /хоёр сая/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаа/ сарын хугацаатай, сарын 2,9% /хоёр бүхэл есөн бутархай/ хувийн хүүтэйгээр, №-10153291987 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хугацаа хэтэрсэн үүнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6000,000 төг /зургаан зуун мянга төгрөг/ хийсэн, зээлийн график хэвийн болгох дүнд хүрээгүй. Тус харилцагчид компани зүгээс удаа дараа бүртгэлтэй ажлын хаягаар очсон төлөлт хийнэ гэсэн боловч хийгээгүй, мөн утсаа авахгүй байдлаар өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Иймд үндсэн зээлдэгч Н.А*******, хамтран Ч.Г******* нараас нийт 22,766,633.2 /хорин хоёр сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин гурван төгрөг хоёр мөнгөн/-г гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн боловч дээрх хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар гарган нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн хүү 1,532,639.85, нэмэгдүүлсэн хүү 583,986.3 төгрөг. Нийт 2,116,626.15 төгрөг нийт 24,883,259.4 төгрөгийг хариуцагч Н.А******* болон Ч.Г******* нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагч Ч.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ч овогтой Г******* нь Нэткапитал финанс корпораци ББСБ-аас А авсан зээлд хамтран зээлдэгчээр орсон нь үнэн. Тухайн үед тус компанийн ажилтан болон Н.А*******д Би удахгүй декрид авна. Ажилгүй, орлогогүй болно. Би өөрөө цалингүй, зээлтэй. Ямар нэг асуудал гарвал би өмнөөс нь хариуцлага хүлээх ямар ч боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Нэткапитал финанс корпораци ББСБ-ийн ажилтан Өөрт чинь ямар ч асуудал үүсэхгүй, зөвхөн энэ гэрээн дээр заавал ямар ч хамаагүй хүн бичих ёстой байдаг юм аа. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид нар өөрсдөө шийдэж, учрыг олно гэж хэлээд намайг хамтран зээлдэгчээр оруулж, гарын үсэг зуруулсан. Ямар зээл, яах гэж авсан, хэдэн төгрөг, ямар хугацаатай авсныг би мэдэхгүй. Гэрээнд гарын үсэг зурж дуусаад ээжийгээ ажлаас нь авахаар явсан. Би 2024 оны 05 дугаар сарын 11-нд амаржсан. Түүний дараа 2 удаа Нэткапитал финанс корпораци ББСБ-аас над руу залгаж, А******* зээлээ төлөхгүй байна, хэлээд өг гэж ярьсан. Хоёр дахь ярилцлагын үед зээл төлөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тухайн үед надад ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлсэн, би мэдэхгүй, өөрсдөө учраа ол гэж утсаар ярьсан. Нэткапитал финанс корпораци ББСБ-аас 2 удаа залгахад би хоёуланд нь Н.А*******тай холбогдож хэлж байсан. Иймд тухайн компанийн зээл гаргасан ажилтан эсвэл Н.А*******тай холбогдож, надтай ямар ч хамаагүй болохыг олж өгч тусална уу.
Жич: Нялх хүүхэд харах хүнгүй учир хэрэв шүүх хурал товлогдвол очиж амжихгүй. Хэрэг буруугаар эргэж, надад ямар нэг асуудал, шийтгэл ноогдох вий гэж айж байна. Тиймээс миний энэ шалтгааныг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.А итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлд 6,000,000 төгрөг гэж тоогоор зургаан зуун мянга гэж үсгээр бичсэн байна. Үүнээс үзэхэд хэдэн төгрөгийг төлөгдсөн, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Анх зээлийн гэрээ байгуулагдах үед 20,000,000 төгрөг өгсөн гэж байгаа. Гэтэл Иргэний хуульд зааснаар зээлийн төлбөр мөнгө зээлдэгчид шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Мөнгөн дүн хэзээ хариуцагч нар луу шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нар гэрээ байгуулагдсан боловч мөнгө орж ирээгүй гэж тайлбарладаг. Мөнгө хэний данс руу орсон талаар тодруулахаар хүсэлт гаргасан. н.М гэх хүн н.А гэр бүлийн хүн. н.М нь нэхэмжлэгч байгууллагын зарим хүмүүсийг таньдаг. Мөн өөр хүмүүсийн нэр дээр зээл авч залилангийн шинжтэй үйлдэл байна гэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал байгаа. Өмнөх хугацаанд хариуцагч нар хуулийн зөвлөгөө өгч байхад эрүүгийн журмаар шийдэгдэх хэрэг байна гэж байсан. Тухайн фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн машин нь биет байдлаар байсан эсэх нь тодорхойгүй байсан. Байдаггүй машины гэрчилгээг ашиглаж залилан хийдэг гэх мэдээлэл байсан тул үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргуулбал хэргийг үнэн зөвөөр шийдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл машин худалдаж авсан гэх н.Ж гэх хүний данс руу шилжүүлсэн гэж байна. Гэтэл мөнгийг шилжүүлсэн гэсэн баримт байхгүй, мөн машин шилжигдсэн гэх баримт байхгүй байна. Банк зээлийн журамтай байдаг. Журамдаа зээл олгохын тулд зээлдэгчийг судална, машиныхаа зах зээлийн үнийн дүнг гаргана, даатгалын байгууллагад даатгуулдаг. Гэтэл тэр журам нь хэргийн материалд байхгүй байсан тул эдгээр баримтыг хэрэгт хавсаргавал хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжтой гэж төлөөлөгчийн зүгээс өгсөн. Мөн эдгээр баримтад үндэслэж хариу тайлбарыг бүрэн гаргаж өгөх боломжтой гэж төлөөлөгчийн зүгээс харсан. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс гэрээг гаргаж өгч байна. Гэтэл зээл бүрэн олгогдсон гэх баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох ёстой, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох ёстой. Гэтэл зээлийг олгосон гэх баримт нь хэргийн материалд байхгүй байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, н.Мтой холбоотой асуудлаар хэргийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсээгүй тул нотлох баримт гаргуулах боломжгүй байсан. н.А*******тай зээлийн гэрээний харилцаа үүсгэж, зээлийн гэрээний гэрээний төлбөрийг зээлдэгч нарт өгсөн гэх баримт байхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10153297987 дугаартай Зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 3 дугаар сарын 26-нбы өдөр 10153291987 дугаартай Фидуцийн гэрээ, Н.А зээл хүсэгчийн анкет, Ч.Г*******гийн батлан даагчийн анкет, Н.А зээл хүсэгчийн анкет, Н.А иргэний үнэмлэхийн мэдээлэл, Ч.Г*******гийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, Зээл тооцооллын хүснэгт, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 0299 дугаартай худалдах худалдан авах гэрээг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч Н.А*******, Ч.Г******* нарт холбогдуулан 24,883,259.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10153297987 дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч Ч.Г******* нь татгалзлын үндэслэлээ ... хариуцагч Н.Аундарийн зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар оролцсон нь үнэн тухайн үед хариуцагч Н.А******* болон Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн ажилтанууд гарын үсэг зурахад л болно дараа нь ямар ч асуудлагүй гэсэн тул зөвшөөрснөөс өөрөөр зээл авч хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.3. Шүүхээс хариуцагч Н.А*******д нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гардуулж 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардуулж 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Н.А******* нь нөхрийнхөө өмнөөс зээлийн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн мөнгө нь хэний дансанд хэзээ орсон, барьцааны автомашинтай холбоотой эрүүгийн журмаар шалгаж байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй тул холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй байна гэж тайлбарласан.
1.4. Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч Н.А*******, Ч.Г******* нартай 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10153297987 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг автомашин худалдаж авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 34.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь тус гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байх ба хариуцагч Н.А******* нь нөхрийнхөө өмнөөс уг зээлийн гэрээг байгуулсан гэж тайллбарлаж байгаа нь гэрээ байгуулсантай маргаагүй гэж үзнэ. /х.х-ийн 6-10 дахь талд/
Тодруулбал, хамтран хариуцагч Ч.Г******* нь Э.А зээлийн гэрээнд хамтран хариуцахаар гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
2.а. Хэрэгт нэг талаас Х.У- нөгөө талаас Н.А******* нарын хооронд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 0299 дугаартай улсын дугаартай, арлын дугаартай Toyota highlander маркийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 3.2-т Урьдчилгаа 15 сая төгрөгт Husqvarna ТХ300 мотоцикл тооцон өгөх үлдэгдлийг гэгээнтэн салбар Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн автомашины зээлээр төлөх төлбөрийг Д.Жын Хаан банкны ын тоот дансанд шилжүүлэх гэж, 3.3-т Төлбөр бүрэн төлөгдсөн гэжээ. /х.х-ийн 50-51 дэх талд/
Тус баримтуудаас үзэхэд Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч Н.А*******д автомашин худалдах худалдан авах зориулалтаар 20,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, уг гэрээний зүйлийг тухайн автомашины үнэнд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2.в. Тус гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний агуулга болон талуудын онцлог, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
2.г. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгож талууд 2024 оны 3 дугаар сарын 26-нбы өдөр 10153291987 дугаартай Фидуцийн гэрээ /Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/ байгуулан Х.У-, Н.А******* нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд заасан арлын дугаартай Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. /х.х-ийн 11-13 дахь талд/
3. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн төлбөрийг төлүүлнэ гэжээ.
3.1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж, 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаар хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул дээрх хуульд зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
3.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ. Зээлийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор үнсэн зээл 19,859,742.26 төгрөг, хүүний төлбөрт 4,395,133.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 628,383.97 төгрөг шаардаж байгаа нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөрт 24,883,259.4 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
4. Хариуцагч Ч.Г******* гарын үсэг зурснаас өөрөөр зээлийн гэрээнд оролцоогүй гэж, хариуцагч Н.А итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байх боловч бусад этгээдэд мөнгө авч өгсөн үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж байна.
Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, түүнээс гарах үр дагаварыг өөрөө хариуцах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд үүрэг хүлээх нь өөрийн өмнө хүлээх үүрэг байх тул эдгээрээс гарах үр дагаварыг өөрөө хариуцан эрсдлийг хүлээх нь хувийн эрх зүйн харилцааны онцлог юм.
Хариуцагч нарын идэвхигүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байдал нь зөрчигдсөн эрхийг сэргээх хийгээд шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад саад болох ёсгүй гэж үзсэн болно.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.А*******, Ч.Г******* нараас 24,883,259.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн гэрээний үүргийн дагуу маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь фидуцийн зүйлээр үүргийг хангуулахаар шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.А*******, Ч.Г******* нараас 24,883,259.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******, Ч.Г******* нараас 320,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ